Тэмээгээр аялагч Н.Байгалмааг Монгол угсаатнууд дэмжиж байна

4212 2018/02/06 12

Тэмээгээр 13 мянган км замыг туулан Лондоныг зорихоор аялалд мордсон Н.Байгалмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд хотод ажилласан байгаа. Учир нь 10 тэмээтэйгээ хил давахад цөөнгүй бичиг баримт хэрэг болдог аж. Тиймээс энэ бүгдийг зохицуулахаар нийслэл хотноо ирээд байсан юм. Түүний аяллыг дэмжиж олон байгууллага, хувь хүн тусалж, дэмжихээ илэрхийлсээр байна.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн туслахад гардуулсан байгаа. Ерөнхийлөгчийн өгөх хариунаас аялал цаашид үргэлжлэх эсэх нь шийдэгдэх учиртай. Мөн ХЭҮК-ын даргатай болон бусад холбогдох хүмүүстэй уулзсан юм. Зарим хүмүүс түүнийг аялалд гарахаасаа өмнө бүх бичиг баримт, материалаа бэлдээд явах ёстой байсан хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл ийнхүү удсан шалтгаан нь БНХАУ-ын талаас юу хэрэгтэй гэдгийг олж мэдэж, судлахад багагүй хугацааг зарцуулсан гэдэг тайлбарыг өгч байна. 

Одоогоор түүний хувьд хилийн дээс алхахад 500 орчим км зам үлдсэн бөгөөд энэ замыг ойролцоогоор 14 хоногт туулах гэнэ. Тэмээн жингийн аянд явж буй Н.Байгалмаа бүсгүйд Шинжаан монгол, Өвөрмонгол, Дээд монголоос аян зам нь өлзийтэй сайхан байхыг ерөөн мэндчилгээ ирүүлсээр байна.
Тухайлбал, Шинжаан монголоос түүнд зориулсан шүлгийг хөрвүүлэн хүргэе.

Өчигдрийн түүхэнд мөнхөрсөн

Өрнөд, дорнодын хөгжлийг түргэтгэсэн

Торгон замын хол аянд

Алунгоо эхийн сургаальтай Байгалмаа

Өэлүн үжин ээжийн тэвэр чадалтай Байгалмаа

Мандухай сэцэн хатны сүр жавхлантай Байгалмаа

Ази тивийн элэгнээс

Европ тивд хүрэх алс холын

Тулгын гурван чулуутай

Тэмээн жингийн аялал.

Жиргээ дээр таны чимээ сураг гарч

Дундад Монголын боомтын тэгш талаар өнгөрч

Буурал Алтайн эсгий туургатны тасархай

Урианхай, Тува ахан дүү

Монгол удмын заншлаар баярлан угтаж байна.

Өгөдэй хааны өргөмжил газар

Хаан сайр, хатан уултай Ховогсайр

Дөрвөн ойрдын бүрэлдэхүүн болсон

Волга мөрний хөвөөнөөс нэгдүүлсэн түүхтэй

Алдарт Жангарын туульс мандсан

Торгууд ястны өлгий нутаг

Найман уулын нутаг Ховогсайр

Ойрд Монголын удамшлаар

Хөх өнгийн хадагаа барьж

Алсаас ирсэн Байгальмаадаа

Амар мэндээ мэндчилүүлж

Алсын аян зам тань цагаан болтугай

Мөнх тэнгрийн ивээл дор

Зорисон газартаа зоригтой яваарай

А.Батбаяр

2018-2-5

Мөн ӨМӨЗО-ны Авга хошуунаас 19 настай н.Буянцогт хэмээх уран дархан залуу Н.Байгалмааг зорин ирж гарын бэлэг болох Монгол хийц бүхий хар хэл амнаас хамгаалах зүүлт бэлэглэлээ. Энэхүү зүүлтний хийцийн тухайд, арга билгийн дунд ногоон хашийг шигтгэжээ. Энэ нь эх дэлхий маань мөнх ногооноороо байхын билгэдэг аж. Тэрхүү хаш дээр нь нисч буй шувуу байна. Уг шувуу нь Европ руу Байгальмаа хэмээх бүсгүй нислээ, түмэн монголчууд нь харж хандаж, хамгаалж, хайрлаж явахыг билгэшээсэн агуулгатай юм гэнэ.  

 Я.Хулан

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2018/02/07 08:12
mnai nutgiin huuhed demjij bgaa shuu sain l ybaad bgra
  • иргэн
  • 2018/02/07 09:48
Энэ одоо мал тамлахаа болиоч ээ. Одонцор болох санаатай бол өөр олон арга байна шдээ. Хоёр зээрдээрээ дэлхийг тойрсонч болно шдээ.
  • Zochin
  • 2018/02/07 12:41
Enenii sanaa zorilgo ni odoo tdorhoi blj bnda erunhiilugchtei holbogdoh handib gh metchilen 2zeerdeeree tabargahgui amitan tamalj bdg
  • zochin
  • 2018/02/07 16:14
mongolchuudaa sanaa taviad zovood hereggui yum bna lee.udur n aylaad shunu n gertee irj honood taavaaraa aylj yavij baigaa yum bna lee.heden temeegee l sain hoolloj undalj baival boloo doo.iren ochin baij aylalaa duusgaj zorison gazraa hureerei.
  • зочин
  • 2018/02/09 15:08
Морьд жилийн 4 улиралд уралдаж, хүний зугаа болж байхад, 21-р зуунд 10 тэмээ нэмж зовох нь. Амьтан зовоох ямар хэрэг байна. Дээр үеийн жинчид цаг агаар, газар орон, өвс ургамал, ус хужир, уяа сойлго , ачаа тээш, ачих арга барил гээд олон зүйлийг мэддэг, тохируулдаг байж. Байгальмаад ийм мэдлэг байгаа юмуу? Ямар зорилго, үр дүнтэй юм. Монгол улс ингэснээр хөгжин цэцэглэж, хөрөнгө оруулалт гаднаас урсах уу? Эн бүү хэл АСЕМ хийгээд Монгол бахь байдгаараа, Элбэгдорж өөрийгөө рекламдаад өнгөрсөн.
  • Зочин
  • 2018/02/11 22:53
Бурхан минь, энэ яг юунд хэрэгтэй болохыг мэдэхгүй л байна. Юу гээчийн элийрэл юм бэ, энэ чинь? Бас л нэг ээлжит гиннесийн оролдлогууд уу. Иймэрхүү амбийц үеэ өнгөрөөсөн, тэгээд ч сонирхогчид цөөтэй болсон баймаар. Асар их зардалтай, цаг үрсэн дэмий оролдлогоос илүү гайхалтай сайхан энгийн зүйлс олон байгааг ердөө хэдхэн хоногийн өмнө нэг англи эмэгтэй билүү, бидэнд харууллаа шүү дээ. Яагаав нөгөө Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тэшдэг. Хэдэн цаг тууллаа, 100 гаруй км-г? Энэ чинь ядаж л тэшүүрийн спортыг сурталчилаад авч байгаа юм. Залууст хэрэгтэй. Дээрээс нь иймэрхүү ердийн "амбийц" ямар ч хөлдүү бөгөөд тэнгэрлэг бас гиннеслэг монголын толгойд ороогүй гээд бодохоор. Тэгээд одоо бид яах юм? Нэг нохойтойгоо, илжигтэйгээ, муураа тэврээд, 10 ямаа туугаад эсвэл ганц сарлаг хөтлөөд тэртээ Америкийн хил давахаар гацчихсан, виз хөөцөлдөх гээд эргэж буцан тив дамнаад л нисч байх уу? Юу гээч онигоо юм бэ энэ чинь? Аан тийм, дээрээс нь гэр бүлийн бульхайгаа түмэнд дэлгэж олныг гайхшруулах шаардлагатай, айн? Энэ нь аливаа тэнэг монгол иргэний хэдэн жилийн дараа сонгуульд дэвших кампанит ажлын эхлэл л биш байгаасай. Тэгвэл бид чухам л чукчагийн дүү болж ертөнцийн элэглэлд мөнхрөх юм.
  • trtr
  • 2018/02/12 12:17
maliig edelj heregleh gej idesh uushaa bolgoh gej usguj urjuuldeg yum.mal tamlaad ch geh shig mongolooroo setgeech.
  • Bayar
  • 2018/02/12 14:59
zorigtoi mongol busgui baina amjilt husie
  • Зочин
  • 2018/02/12 17:14
Хамгийн гол нь энэ эмэгтэй яг аялж байгаа юу ? Аялж яваа гэх мөртөө Улаанбаатарт дарга нартай уулзаад л, царай зүс нь онгож гандсан шинжгүй гялтайгаад л байх юм. Нэг л төсөөлөгдөхгүй байна. Болтугай болтугай!
  • Uher
  • 2018/02/12 22:42
Hunii sanaa hulgailagch zeelee tuluuch ee
  • Зочин
  • 2018/02/13 00:19
Машин тэрэг хөгжсөн үед тэмээ унаж явах гэж тэнэг юмуудаа .Дэмий тэнэж явахаар хүнтэй сууж хүүхэд гаргавал яасан юм бэ
  • zochin
  • 2018/02/13 15:50
Ayalal hund mash ih zuil ugch hugjuuldeg. Amjilt husie saikhan busgui mini
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?