Хэнтий аймагт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө

2406 2018/02/08 1

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой байдлын албаны дарга нарт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө.Цаг хатуурч, өвөлжилт хүндэрч буй орон нутагт Монгол Улсын Засгийн газраас өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттөй үнээр олгох юм.

Малчдын гар дээр очих өвс тэжээлийн хувиарлалтыг тухайн аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын албаны төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн шийдвэрлэх юм байна. 


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Жагаа
  • 2018/02/08 14:51
Мал төрийн хамгаалалтанд байна гэж хуульчилсан. Гэхдээ ингээд татварын мөнгөөр өвс тэжээл худалдаж аваад үнэгүй тараах нь ямар вэ?
Малчид яагаад өвс тэжээлээ өөрсдөө бэлтгэдэггүй юм бэ. Хадлан хийх өвс ургаагүй бол хэдэн мал зарлагдаад өвс тэжээлээ өөрсдөө бэлтгэж авч яагаад болдоггүй юм. Энэ хот суурин газар чинь хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай, хөдөлмөрийн чадваргүй эмзэг бүлгийнхэн орох оронгүй орц хонгилоор амьдарч, түлэх түлээгүй идэх хоолгүй байж байна.Ажил хийгээд амьдралд нь хүрэхгүй байна. Энэ хүмүүс малаас дор юмуу. Тэр малчдын хотонд байгаа мал бидэнд ямар хамаатай юм. 1 кг мах өлссөн цангасан хүмүүст өгдөг билүү? Малаа маллаад амьдралаа аваад явах нөхцөл боломжийг нь олгоод өгөхөд л төрийн бодлого болох юм биш үү.Улсын нөөцөд бэлтгэж худалдаж авна гэж баахан идэж ууна, тарааж хүргэж өгнө гэж баахан идэж ууна, өгч байгаа нь энэ гэж баахан танил тал энэ тэрээрээ тараана идэж ууна, хэзээ энэ тэнэг юмаа болих юм. суурин газар амьдарч байгаа хүмүүст ажилаа хийгээгүй цалингүй сууж байгаа гэж мөнгө тараадаг билүү. Малдаа өвс тэжээлийг нь бэлтгэх чинь тэд нарын ажил юм байгаа биздээ. Миний малыг маллаа юу тэд нар, малдаа өгөх өвс тэжээлээ өөрсдөө худалдаж авах ёстой биздээ. Хотын хүмүүс өөрсдийнхөө идэх хоолыг өөсдөө худалдаж авдаг биздээ. Энэ заваан юмаа зогсоовол таарна.Хэдэн арчаагүй юмнууд зунжин намаржин найралж идэж уучаад өвөл цас орохыг мэдсээр байж малаа зараад өвс тэжээлээ авч чадахгүй голоо цохиод хохино биздээ.Тэртэй тэргүй бид дэлхийн зах зээл дээр байгаа ханшаар бүр өндөр ханшаар махаа идэж байгаа шүү. Малтай байсны хэрэг юу байгаа юм . Хүний сайхан хүнд халдах биш гэдэг . Тэнд хүний мал хотын бидэнд татвар төлөгдчидөд ямар хамаатай юм.Хүнээ тэжээж чадахгүй байж болиоч .
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?