Цагаан сарын худалдан авалттай зэрэгцэн хулгай нүүрлэлээ

328 2018/02/12 0

Аргаа ядсан л хүний хийх зүйл байх даа. Гэхдээ...
Хулгайчид эд зүйлээ алдвал цагдаагийн байгууллагаас эхлээд танил найз нөхөд чинь хүртэл танд "хохь нь” гэж л хэлэх вий. Хаа сайгүй хулгайч үүрлэсэн манай Улаанбаатар хот шиг нийслэл өөр хаана байдгийг хэлж сайн мэдэхгүй юм.
Эмнэлэг, автобус, гудамж талбай, дэлгүүр гээд хаа сайгүй хулгайч. Үргэлж цүнхээ сугандаа хавчуулчихаад, ийш тийш гөлөн гөлөн гээд хулгайчаас дутахгүй "хулгайч” царайлж яваад байх нэг хэцүү, байхгүй нэг хэцүү. Ер нь л энгийн тайван алхална гэдэг манай нийслэлд хэцүү болсон цаг шүү.
Хулгайчид эд зүйлээ алдчихаад цагдаа дээр тэмдэглүүлэх гээд очихоор өөдөөс бараг л "өөрөө бариад ир дээ” гэх нь холгүй. Өөрөө барьснаас дутуугүй шахам мэдээлэлтэй яваад очихоор "за олдохгүй дээ, юу ч болсон тэмдэглүүлчих” гээд дуртай дургүй хүлээн авна. Хулгай ч нь олдлоо гэхэд түүнд ямар шийтгэл ногдуулдаг нь сонин. Бараг бүгдээрээ нэг их удалгүй буцаад "ажилдаа” ордог биз.
Тэгэхээр яаж хулгайчид эд зүйлээ алдахгүй байх вэ. Хамтдаа гарц хайцгаая. Та бүхэн ч бас өөрсдийн аргаасаа хуваалцаарай.
 
Үнэтэй гар утастай бол олон нийтийн газар гаргаад байх шаардлагагүй дээ. Зайлшгүй утсаар ярих хэрэгтэй бол гаргаж ярьчихаад буцаагаад найдвартай халаасанд хийх, эсвэл гартаа барьсан чигтээ явж болох юм.
Гар утсаараа мөнгөтэй байна гэдгээ зарлаад явах хэрэггүй. Автобусанд, эмнэлэгт хаа ч юм та хэн нэгэнтэй "би цалингаа авчихаад явж байна”, "нөгөө мөнгийг чинь авчихсан шүү” гэх мэтээр ярих нь хулгайчид хандсан мэдээлэл болно.
Цүнхнийхээ цахилгааны онгойдог хэсгийг нь нүднийхээ харалдаа байрлуул. Хулгайч нар цүнхний чинь цахилгааныг онгойлгож доторхыг нь авчихаад буцаагаад цахилгааныг нь татчихдаг тул давхар мэдрэмж танаас шаардана гэдгийг сануулья. Бага зэрэг л ирвэгнэх төдий хөдөлгөөн мэдрэх юм бол яаралтай шалга. Гэхдээ бас байнга л цүнхээ дарж үзээд бай гэсэн хэрэг биш.
"Би цүнхэндээ мөнгөтэй явна” гэдгээ мэдэгддэг бас нэг үйлдэл бол дээр дурьдсан шиг байнга цүнх, халаасаа тэмтрэх. Далдхан газар хийчихээд өөртөө итгэлтэй яв.
Мөнгө, хэрэгтэй бичиг баримт, үнэтэй гар утас зэргээ цүнхнийхээ дотор талын давхар цахилгаантай хэсэгт хадгалах нь эрсдэлийг бууруулна.
Цүнхэндээ шаржигнадаг гялгар уут хий. Эвгүй л дээ. Гэхдээ хулгайчийн гар сэмхэн орж ирэх нөхцөл үүгээр дуусч буй юм. Хэрвээ өөрөө ингэж явахгүй гэж байгаа бол ээж, эмээ нартаа энэ аргыг зааж өгөөрэй.
Түрийвчиндээ бүх бичиг баримтаа хийж явах гэсний хэрэггүй. Муу зүйл болоод хулгайд алдлаа гэхэд мөнгөнөөс илүүтэй таныг чирэгдүүлэх зүйл бол бичиг баримт байдаг.
Ялангуяа автобусанд гэнэт таныг хэдэн талаас чинь шахах үйлдэл гарч эхэлвэл шууд цүнхээ урдаа барь. Хулгайч нар голдуу хоёр, гурваараа явдаг бөгөөд шахах, анхаарал сарниулах элдэв үйлдлийн цаана хулгайгаа хийдэг.
Банк, АТМ-ээс бэлэн мөнгө авахдаа тухайн байрлалдаа баталгаатай газар далд хийж аваад хөдлөх хэрэгтэй. Тэгээд яаралтай гар. Ардаас чинь хэн нэгэн дагаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулахад гэмгүй.
Эмнэлэгт хүмүүсийн анхаарал ихээр сулардагийг хулгайч нар андахгүй. Тийм болохоор эмнэлэгт үйлчлүүлэхдээ гадуур хувцсаа өлгүүлээд, олон зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр цүнх, түрийвчээ авч явах боломжийг өөртөө олго.
Ресторан, цайны газарт цүнхээ сандлынхаа ард өлгөх, суудлынхаа ард байрлуулж хэрхэвч болохгүй.
Эцсийн эцэст их хэмжээний бэлэн мөнгө, бүх бичиг баримт зэргээ нэг дор авч явахгүй байх гэдэг нь эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн шилдэг арга юм. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, танд бас өөр арга байгаа юм биш биз?
 
 
Эх сурвалж: Go Go.mn 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?