Өмнөд Солонгос, БНАСАУ-аас ирсэн гатлага онгоцонд түлш өгөхөөс татгалзав

1434 2018/02/12 0


Хойд Солонгосоос олимпийн тоглолтоо дэмжихээр ирсэн хөгжмийн хамтлагийг тээвэрлэж ирсэн "Мангенборн-92” тээврийн гатлага онгоцонд түлш өгөхөөс Өмнөд Солонгос татгалзжээ. Татгалзсан шалтгаан нь хэт их багтаамжийн түлш хүссэн байна.
Гатлага онгоцны ахмад буцаж явах замд 500 тонн түлш шаардагдана гэж мэдэгджээ. Гэвч 2002 онд энэ хөлөг Өмнөд Солонгост Хойд солонгосын тамирчдыг Азийн тоглолтонд хүргэж ирээд буцахад ердөө 100 тонн шатахуун шаардагдсан юм. Сөүл шатахуун тав дахин ихэссэн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг тойрч гарах гэсэн нөхцөл байж болзошгүй гэж хардсан бөгөөд энэ тогтоолоор БНАСАУ-д нефть бүтээгдэхүүн өгөх хатуу хязгаарлалттай гэж ТАСС гадаадын мэдээллээс иш татан дамжуулж байна.
Тэгээд өөрсдийн захиалгаасаа татгалзаад БНАСАУ-даа хөгжмийн хамтлагтайгаа буцсан байна. Олимпийн гэрэлд Өмнөд Солонгос ба Хойд Солонгосын харьцаа идэвхтэй дулаан уур амьсгал ажиглагдсан юм. Тухайлбал, олимпийн нээлтийн тоглолтонд хамтдаа нэг далбаан дор оролцсон. Түүнээс гадна Сөүлд Хойд Солонгосын албан ёсны төлөөлөл хүрэлцэн ирж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг өөрийн оронд урьж, мөн БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Интэй уулзахыг урьсан юм.
Ц.Пүрэвдорж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?