Налайх дүүрэг алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүллээ

525 2018/02/12 0

Айлчлан ирж буй нохой жилийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ жилээс анх удаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож ирсэн алдартан, гавьяатнууд, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Охобал, улсын ударник У.Бат-Очир, С.Цэндсүрэн, гавьяат цолтон Д.Дамдинжав, Г.Сандуйжав, Л.Дамдинсүрэн болон хүндэт донор цолтнууд оролцож байна.

Мөн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцож ахмад ажилчиддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

Мөн энэ үеэр дүүрэгтээ өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан мэдээлэл хүргэж, ахмад ажилтан, азай буурлуудаасаа сургааль номыг нь сонсож байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?