Оросууд Пёнчаны олимпоос хоёр дах медалиа хүртлээ

371 2018/02/12 0

Пёнчанд болж буй өвлийн олимпийн наадамд оролцож буй Оросын уран гулгагчид өнөөдөр хоёр дах медалиа хүртжээ. Одоогийн байдлаар уран гулгалтын хосын төрөлд Канадчууд 73 оноогоор тэргүүлж, алтан медаль хүртээд байгаа бол АНУ-ын баг тамирчид 62 оноогоор мөнгөн медаль хүртээд байгаа ажээ. Энэ үзүүлэлтээр дүгнэж үзвэл Оросын уран гулгачид Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар 110,43 оноогоор гуравдугаар байр эзэлж, Канадын Тесса Вирчу, Скотт Моир болон Америкийн Майя, Алекс Шибутани нар нэг, хоёрдугаар байруудыг тус тус эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан бүжгийн төрөлд Оросын уран гулгагч Алина Загитова 158,08 оноогоор нэгдүгээр байрт орж, хоёр гуравдугаар байрт АНУ, Канадын тамирчин Мирай Нагасу болон Габриель Дэйлман нар тус тус удаалсан байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын Митаил Коляд 173,57 оноогоор хоёрдугаар байрт орсон бөгөөд харин энэ удаа Канадын Патрик Чан 179,75 оноогоор тэргүүн байрыг эзэлжээ. Америкийн уран гулгагч Адам Риппон 172,98 оноогоор гуравдугаар байрт тус тус орсон байна.   

Ж.Батдорж

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?