Хээрийн түймэр гарчээ

247 2018/02/13 0

Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн "Зүрхийн даваа” гэдэг газар буюу Хилийн 0275 дугаар ангийн "Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарсан байна. Түймрийн тухай дуудлага мэдээллийг өчигдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар  ангийн 12 алба  хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт  27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж ажиллажээ. Улмаар 01 цаг 30 минут ажиллаж, мөн өдрийн 19:40 цагт бүрэн унтраан, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн "Ульхан” заставын даргад  хүлээлгэн өгсөн байна.  Түймэр Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 50 км байршилд гарчээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?