Маргааш “Эрчим” баг, Хойд Солонгосын "Хэпүл" багтай нутгийнхаа талбайд тоглоно

217 2018/02/13 0

 
Өнөөдөр МХБХ-ны байранд тоглолтын өмнөх техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал болж, маргааш буюу энэ сарын 13-ны 14 цагаас Монголын "Эрчим” клубын шигшээ баг,  БНАСАУ-ын "Хэпүл” багтай нутгийнхаа талбайд тоглох талаар мэдээллээ. 
 
Энэ үеэр "Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга 'Эрчим' клуб Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо Хойд Солонгосын 'Хэпүл' багтай хийх талаар "Эрчим" багийн ахлагч танилцууллаа. 

"Эрчим" клуб нь 1996 онд байгуулагдаж Үндэсний дээд лигт 11 удаа аваргалахдаа, сүүлийн гурван жилд дараалан түрүүлж, Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ амжилт бүтээсэн. Зөвхөн Үндэсний лиг төдийгүй "МХБХ-ны цом”-ын аваргаар дөрвөн удаа тодорч, "Супер цом"-д зургаа дараалан түрүүлсэн Монголын шилдэг клуб билээ.

Хоорондоо анх удаа учраа таарсан багуудын эхний тоглолт 02 маргааш манай оронд болох бол хариу тоглолт энэ сарын 20-нд Хойд Солонгост болно. Мөн БНАСАУ-ын "Хэпүл” багийн тамирчид ч манай хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм.

 
  "Хэпүл” клуб нь байгуулагдаад ердөө таван жил болсон Хойд Солонгосын отгон баг хэдий ч богино хугацаанд амжиллтай тоглож өнгөрсөн жил Хойд Солонгосын Лигийн хоёрдугаар байрт орж "AFC Cup” тэмцээний эрх авсан байна.

Дашрамд сонирхуулахад, "Эрчим” клуб өнгөрсөн жил "AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хойд Солонгосын "Дөрөвдүгээр сарын 25”, "Кигванча” багуудтай тус тус таарч 4 тоглолт хийхдээ тэднээс хожил авч чадаагүй юм. Харин энэ жил Дээд лигийн аварга хөлбөмбөгчид, Хойд Солонгосын багаас даагаа нэхэж, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хожил авч, дараагийн шатанд шалгарахын төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ энэ хэвлэлийн бага хуралд оролцохдоо эрчмийн хөлбөмбөгчид хэлж байлаа.


 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?