Пёнчаны тоон баримт ба олимпийн содон зүйлс

2203 2018/02/13 0

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл, спортын их баяр наадам болсон олимпийн аваргууд тодорсоор байна. "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимп энэ сарын 09-ний өдөр нээлтээ хийсэн билээ. Тус наадмын эргэн тойронд өрнөж буй мэдээллийг бид өдөр тутам мэдээлж байгаа бол энэ удаад Пёнчаны олимптой холбоотой сонин содон зүйлсийг бусад сонирхолтой тоон баримтын хамт хүргэж байна.

Pyeongchang буюу Пёнчан хот бол:

700: Далайн түвшнээс дээш 700 метрийн өндөрт оршино. Энэ нь хүн, амьтад амьдрахад таатай газар бөгөөд "Аз жаргалтай 700" хэмээн нэрийддэг байна.

43 700:1994 онд Норвегийн Лилуламмер хотод болсон олимпиос хойш олимп зохион байгуулагдсан хамгийн жижиг хот. Энэ хот 43 700 хүн амтай.

111: Сөүлээс зүүн тийш 180 километр /111 милл/ зайтай.

50: Хойд Солонгос, Өмнөд Солонгосыг тусгаарласан бүсээс өмнө зүгт 80 километр /50 милл/-ын зайд оршдог.

14: АНУ-ын зүүн бүсээс 14 цагийн /өмнө/зөрүүтэй.

Бизнесийн тухай:

12.9 тэрбум ам.доллар: 2018 оны Pyeongchang өвлийн олимпийн өртөг

3.5 - 9.5 тэрбум ам.доллар: Хотын тендерт ялсан зардал. Үүний 1.5 тэрбум ам.долларыг тохижуулалтад, 2 - 6 тэрбум ам.долларыг дэд бүтцэд зарцуулжээ.

50 тэрбум ам.доллар: 2014 оны Сочи өвлийн олимпийн зардал.

880 сая ам.доллар: Олон улсын олимпийн хороо "Pyeongchang 2018”-ыг зохион байгуулах хороонд оруулсан хувь нэмэр.

Ийнхүү бид тоон баримтуудыг хүргэлээ. Одоо бусад сонин содон мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе.

ХОЁР СОЛОНГОСЫН ЭВ НАЙРАМДАЛ

Олон улсын олимпийн хороо, Олимпийн наадам зохион байгуулах хороо, Хоёр Солонгосын төлөөллүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр  Швейцар улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд хуралдан шийдэлд хүрсэн. Ийнхүү Олимпийн нээлтийн ёслолд Хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид Солонгосын хойгийн туган дор жагссан бөгөөд мөн эмэгтэй хоккейн нэгдсэн баг Олимпийн наадамд хүч үзэж байгаа билээ. Хоёр Солонгос нэг далбаан дор нээлт болон хаалтын үйл ажиллагаанд өмнө нь "Сидней 2000”, "Афин 2004”, "Турин 2006” олимпийн наадмуудад хамтдаа жагсаж байжээ.

undefined

БНАСАУ-аас Олимпийн наадамд албаны төлөөлөгчид, тамирчин, дасгалжуулагчид зэрэг нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд үүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен багтаж байгаа юм. 

undefined

ӨВЛИЙН ОЛИМПИД АНХ УДАА ТООСОО ӨРГӨЖ БУЙ ОРНУУД

undefined

Өвлийн олимпийн наадамд Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигер, Сингапур гэсэн орнууд анх удаа оролцож байна. Косово  улс хоёр жилийн өмнөх "Рио 2016” зуны олимпийн наадамд мөн анх удаагаа оролцсон байдаг. Харин манай улсын тухайд гэвэл 1964 оны Инсбрукийн Олимпийн наадмаас эхлэн Өвлийн Олимпид оролцох болсон бөгөөд 1976 оны Олимпийн наадмыг өнжсөнийг эс тооцвол бусад бүх Олимпийн наадмуудад оролцож байжээ.

РИО-ГИЙН ТОСЛОГ ЗАЛУУ

undefined

Олимпийн медалийн төлөө өрсөлдөхгүй ч Пёнчанд од болон гялалзах боломж Тонгагийн цаначин Пит Тауфатофуад бүрэн бий. Ард иргэд нь цас огт үзээгүй Тонга арлын энэ цаначин уг нь бол таеквондоч. Гэхдээ Риод түүнийг спортын амжилтаар нь биш нээлтийн ёслолд тос түрхээд цээж нүцгэн орж ирснээр нь сайн мэддэг болсон. Яг энэ янзаараа тэр хэдэн сарын турш телевизийн шоунд оролцсоор нэг мэдэхэд од болсон байдаг. Дахиад олимпид орохын тулд дөрвөн жил хүлээхийг тэр хүсээгүй. ОУОХ-ны тусламжтайгаар тэр эхлээд дугуйт цанаар уралдаж сурсан бөгөөд дараа нь цастай танилцаж, гүйлтийн цанын ДАШТ-д оролцож, хамгийн сүүлийн уралдаандаа олимпийн норматив биелүүлж чадсан хүн юм. Тэрээр Пёнчан - 2018 Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд мөн л биеэ тосолж орж ирсэн нь олны анхаарлыг татсан билээ.

ЛОГО, МЕДАЛЬ, МАСКОТ

 

undefined

XXIII удаагийн наадмын логог Солонгосын ‘Hangul’ үсэгнээс санаа аван урласан бөгөөд спортын 15 төрлийн бэлгэдлүүдийг (пиктограм) ч мөн хангул үсэгнээс санаа авч урлажээ. Харин олимпийн хотын нэршлийн тухайд латин тэмдэглэгээгээр Pyeongchang гэдгийг Хойд хөрш БНАСАУ-ын нийслэл "Pyongyang” (Пхеньян) хотоос ялгахын тулд PeyongChang гэж бичихээр тогтжээ.

undefined

БНСУ өөрсдийн өв соёлыг Өвлийн Олимпийн наадмаар дамжуулан сурталчилж буй хамгийн сайн жишээ нь медалийн загвар. Зөвхөн 15 спортын 102 тэмцээнд зүүж өгөх медальд Солонгосын бичиг үсэг, үндэсний хувцас, барилга гэх зэрэг өв уламжлалтай холбогдолтой материалууд багтжээ.


СҮҮХОРАН - Олимпийн наадмыг илтгэх хамгийн том зүйл нь маскот буюу бэлэг тэмдэг байдаг билээ. Өвлийн олимпийн XXIII наадмын бэлэг тэмдгээр Солонгосын ард түмнийг аюулаас хамгаалагч, итгэл, хүч чадлын бэлэг тэмдэг болсон Солонгос ардын үлгэрийн амьтан Сүүхораныг сонгожээ.

БАНДАБИ - Бандаби нь Солонгосчуудын хувьд хүч чадлын бэлэг тэмдэг болсон хар баавгай юм. 

Я.Хулан


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?