Өршөөгдсөн ялтан онц хэрцгийгээр хүний аминд хүрч, дахин ял сонслоо

239 2018/02/13 0

 

Өршөөл үзүүлэх тухай хуульд өнгөрсөн 2015 онд 3084 хүн хамрагдсанаас 2071 хүн суллагдаж, үлдсэн нь ялаасаа хасуулсан байдаг. Гэхдээ Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайн үед суллагдсан 2071 хүний нэг болох 40 настай А гэгч нь наранд гарч суллагдсан даруйдаа нэг бус удаа гэмт хэрэг үйлдээд эргэж ял эдлээд суллагдан дахин хоригдох ялаар шийтгүүлдэг нэгэн байжээ.

Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн О-г согтуу, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан "Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” хэрэгт буруутган Дээд шүүхээс 16 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?