Францын биатлоны тамирчин 3 дахь удаагаа олимпийн аварга боллоо

246 2018/02/13 0

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын биатлоны цуваа гараатай уралдаанд Францын тамирчин Мартен Фуркад түрүүллээ. Энэ төрөлд Шведийн тамирчин Себастьян Самуэльссон хоёрдугаар байр эзэлсэн бол Германы тамирчин Бенедикт Долль гуравдугаар байрт оржээ. 
Дэлхийн 6 удаагийн цомын эзэн, энэ улирлын аварга М.Фуркад ийнхүү 3 дахь удаагаа олимпийн аварга болж байна. Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийг 11 удаа хүртэж байсан юм. Харин С.Самуэльссон, Б.Долль нарын хувьд олимпоос анх удаа медаль хүртэж байгаа бөгөөд германы тамирчин Б.Долль өмнө нь дэлхийн аварга болж байсан аж.
Маргааш биатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болно. 


 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?