ЦЕГ баярын өдрүүдэд 212 уулзварыг хяналтандаа авч, хүч нэмэн ажиллана гэв

288 2018/02/13 0

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагын алба хаагчид 2018 он гарснаас хойш сэрэмжлүүлэх ажил хийж, үр дүнгээ тооцсон байна. 

Энэ онд хулгайн гэмт хэргээс болгоомжлох үүднээс пэйж хуудас нээн хэд хэдэн хэргийг амжилттай илрүүлсэн аж. Мөн хяналтын камержуулалтыг ихэсгэх ажлыг анхааралдаа авснаа тэд дуулгалаа. 

Орон нутгийн замд 13 хүн, нийслэлд нэг хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь гэрэл шилжүүлэхгүй байх, согтуугаар жолоо барих гэх мэт хүчин зүйлээс болж байгаа боловч 70 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй юм байна. Орон нутгийн замд хурд хэмжихэд хоёрхон цагийн хугацаанд 168 тээврийн хэрэгсэл өнгөрөхөд 60-90 хувь нь 60-90 хувиар хурд хэтрүүлж байгааг тогтоожээ. 

Энэ нь доод тал нь 120 км/ц, дээд тал нь 190 км/ц-ын хурдтай явсан гэсэн үг аж.

Мөн өнгөрсөн шөнө 45 хүн согтуугаар жолоо барьж явсныг илрүүлжээ. Иймээс цагаан сарын баярын өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн 300 орчим сонсогчдоор хүч нэмэгдүүлж ажиллах бөгөөд 212 уулзварыг хяналтандаа авахаа мэдэгдлээ. Харин согтуугаар жолоо барьж буй бага насны хүүхэд бүртгэгдээгүй байгааг онцлов. Түүнчлэн аль ч замд хяналт шалгалт байх магадлалтай гэдгийг дуулгалаа. Тухайлбал, энэ даваан дээр цагдаа байна, тэгэхээр тэр хавьд нь камер, хурд хэмжих хяналт байгаа гэж ойлгож болохгүй бөгөөд хяналт, шалгалт хаана ч байж болно гэдгийг анхааруулж байлаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?