Spice Girls хамтлаг эргэн нэгджээ

1574 2018/02/13 0

1990-ээд оны Их Британийн домогт хамтлаг Spice Girls бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх болсноо албан ёсоор зарлаж, олон сая шүтэн бишрэгчдээ гайхашрууллаа.

Spice Girls хамтлаг 1994 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл поп соёлын томоохон бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. 
Гэхдээ тус хамтлагийн гишүүд 
саяхан эргэн нэгдэх бодолгүй буйгаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих зорилготой олон төрлийн хөдөлгөөнүүд өрнөж байгаа энэ үед тэд "Хамтдаа шинэ гайхалтай боломжуудыг олж нээх тохиромжтой цаг нь ирлээ" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Мөн Spice Gilrs хамтлагийн гишүүд бүгд олон нийтийн сүлжээн дэх өөрсдийн албан ёсны хуудаснаа хамтдаа авахуулсан зургаа #girlpower буюу "охидын хүч" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. 
Хэдийгээр хамтлагийн гишүүд юу сэтгэж, ямар төсөл дээр ажиллаж байгаа нь тодорхойгүй ч шүтэн бишрэгчид тэднээс гэнэтийн бөгөөд маш гайхалтай бэлэг хүлээж байгаа нь лавтай.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?