Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

368 2018/02/13 0

XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агентлагийн дарга нар ахмад настны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн, өндөр настан Н.Пагмажав гуай энэ жил 99 нас хүрч байна. Өндөр настан Н.Пагмажав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин байжээ. Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжлан хүндэтгэл үзүүллээ.

Ж.Бат 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?