Ж.Батзандан С.Баяраас айхгүй гэв

2656 2018/02/13 2

Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна" гээд "Эр хүн шиг хүрээд ирээрэй, ахын дүү" гэсэн байлаа.

Харин уг мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Баяр гуайн захидлыг бvрэн эхээр нь уншлаа. Шvvхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очиноо. Дуудсан газарт чинь." хэмээн өөрийн цахим хуудасдаа жиргэсэн байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрдэнэтийн 51 хувь, Хан ресурсын 150 тэрбум, Америкт авсан найман хаус, Оюутолгойн  асуудлаар нь нээлттэй сонсгол хийж, Ерөнхий сайд асан С.Баярыг урих аж. Хэдийгээр УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч энэ жилийн хаврын улс төр ширүүхэн эхлэх бололтой.  

 

 Ж.Бат  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2018/02/13 16:05
хоёулаа адилхан таар шуудайнууд шүү дээ
  • Ard irged
  • 2018/02/14 00:06
Mongoliin shuuhiin shuugch nariin omno metgeltseed hereggui shuugch nar Bol zugeer uvaigui arilsan dotortoi huuramch dur esgegchid hatuuhan helehed zugeer l erh medel tanil tal mongotei humuusd uilchlegch nar Mongoliin shuuhiin shuugch nariin omno metgeltssenii orond undesnii olon niitiin televiziin omno notloh barimtuudaa gargaj tavij bgaad neelttei shudarga metgetsvel ard irged oilgono. Ard irged ugaasaa mongoliin shuuhiin shuugch nart itgehee baisan.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?