Дуучин Хойлогоо машин бэлгэнд авах хүнээ хайж байна

342 2018/02/13 0

Дэлхийн хөгжмийн урлагийн хөгжил дэвшлийн хандлагыг шууд утгаар нь хуулбарлахаасаа илүүтэй Монголчуудынхаа оюун санааны хөрсөнд зөв буулгаж, өөрсдийнхөөрөө үзэл бодол, цаг үеэ дуундаа мөнхлөн үлдээдэг цөөхөн хамтлагуудын нэг нь "НОЁН НОХОД буюу MR.DOGGS" хамтлагийнхан. Тэгвэл энэ удаа ПАПАРАЦИ дуран маань уг хамтлагийн гишүүн Хойлогоог онилжээ. Тэрээр тунчиг завгүй явж байгаа харагдана билээ. Учир нь үнэнч нөхөрлөл, хайр дурлалын дуугаараа залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан 10 гаруй жилийн дараа эргэн нэгдэж, маргааш буюу Гэгээн хайрын өдрөөр CORPORATE CONVENTION CENTER-ийн их танхимд бут авах гэж байна.

Хойлогоо энэ удаа тайзан дээр гарч дуулахгүй, арын албыг бат дааж продюссерийн ажлыг хийж байгаа гэнэ лээ. Тиймдээ ч бүх л ажлаа амжуулах гээд завгүй явж байна даа. Тэд энэ удаа тансаг, тун чиг дээд хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байгаа гэнэ. Тэдний тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас нэг азтан шалгарч машин бэлэглэх гэнэ шүү. Ямартай ч тэр бүр камерт олзлогдоод байдаггүй уран бүтээлч маань тоглолтын ажил гэж гүйж байгаад дуранд буужээ. Сонирхуулан хэлэхэд тоглолтын тасалбарын үнэ 50000 төгрөг гэх сураг сонсогдоно лээ. Аргагүй л дээд зэрэглэлийн тоглолт болох нь ээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?