Д.Чойжамц: Нохой жил сайхан жил болох төлөвтэй байна

1643 2018/02/13 0

 

Гандантэгчэнлин хийдэд тус хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдлаа. Тэрээр "XVIIжарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарч байна. Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ гарч буй шороон нохой жилийн мэндийг дэвшүүлье.Өнгөрөгч жил Монгол орны амьдрал дээшилсэн, засаг төр цэгцэрсэн, хөгжил дэвшлийн замд орсон сайхан үе байлаа. 1990 оноос хойш Монгол оронд ихээхэн өөрчлөлт гарсан, Улаанбаатар хотод өндөр барилгууд сүндэрлэж, хөгжил дэвшил их гарч байгаа нь сайшаалтай.

Лам, хамба хүний хувьд улс орныхоо амьдралыг сонирхож байхад хүмүүсийн яриа, харьцаа, үзэл бодолд өөрчлөлт гарлаа. Бүтээн байгуулалт их хөгжиж, шинээр үйлдвэр завод баригдаж, эдийн засаг өсөн дэвшиж байна. Өр ширээ төлсөн сайхан жил болж өнгөрлөө. Цагаан сар бол эрт үед шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг болсон. Мөн цагаан сар бол нэг талаараа эв нэгдлийн баяр юм. Ахмадаа хүндэтгэж, үр хүүхдээ асарч, найз нөхөд, хамаатан садантайгаа уулздаг сайхан үе. Нөгөөтэйгүүр зан заншлын баяр юм. Шинэ жилийн баяраа битүүнд эхэлдэг. Хуучин оны төгсгөлийг дүгнэж, зочид урьж, хуучин онд маргалдсан хүн байвал хөөрөг зөрүүлж цагаадаж, хуучин ондоо эвлэрч, муу муухайгаа хаядаг бэлгэдэлтэй.

Шинийн нэгэнд идээ будаагаа засаж, ахмадаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлийн үг хэлдэг. Хэрэв айлд бэлгэ дэмбэрэлгүй, муу үг хэлж орвол айлд хэзээ ч зочин болдоггүй, дахин цагаан сараар тухайн хүнийг урьдаггүй байсан. Мөн цагаан сараар хадаг бол эрхэм чухал. Одоогийнх шиг гадаа хөдөө хаяж, модноос дүүжилдэг эд биш байсан. Хадгийг маш их нандигнадаг байсан. Хадаг тогтвол буян тогтдог гэсэн яриа байдаг. Хадгаараа дэлгүүрээс юм худалдаж авдаг, хог сав шиг хаядаггүй, хүндэтгэлийн зүйл байсан. 1990 оноос хойш эд мэдэхгүй хүмүүс хаа хамаагүй хаядаг болсон. Монголчууд цагаан сарын бие, хэл, сэтгэл гурвын эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүгэлийг тэвчдэг баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн нигуурыг үзвээснохой жил сайхан жил болох төлөвтэй байна. Зарим улиралд бага зэрэг ган гачигтай харагдсан. Ахмад үеийнхэн ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Малчид малдаа хянуур хандах хэрэгтэй. Мал бусдын эрхэнд орж мэдэхээр зурхайд буусан.

Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг. Нүглийг тэвчиж, сайхан ажиллаж хөдөлмөрлөвөл бүх зүйл сайхан болно. Монголын ард түмнээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, харшлах шалтгаанаас ангид, эд зүйлээр элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?