АНУ-ын Сан Диего хоттой эгч дүү хотын харилцаа тогтоолоо

1305 2018/02/14 1

 Улаанбаатар хот АНУ-ын Сан Диего хоттой эгч дүү хотын харилцаа тогтоох болон хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцжээ.

Сан Диего хот нь АНУ-ын баруун эрэг Калифорни мужийн урд захад орших, Мексик улстай хиллэдэг дэлхийн хамгийн том боомт хот төдийгүй АНУ-ын армийн Тэнгисийн цэргийн хамгийн том баазуудын цогцолбор байрладаг стратегийн хот юм. Тус хот нь цаг уурын нөхцөлөөр хамгийн тааламжтай хотуудын нэгэнд зүй ёсоор ордог бөгөөд жилийн турш нарлаг, өдрийн дундач температур нь 20-22 градус байдаг байна.

Ерөнхий консул Э.Галбадрал өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Сан Диего ба Лос Анжелес хотод ажилласан байна. Энэ үеэр тэрээр Сан Диего хотын удирдлага, ИТХ-ын гишүүдтэй уулзаж Монгол Улсын 21 аймгийн нийслэл эсвэл Улаанбаатар хотын аль нэг дүүрэгтэй тус хотыг эгч дүү хотын харилцаа тогтоох болон хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал бодлоо солилцов. АНУ-ын тал энэхүү асуудалд нааштайгаар хандаж эгч дүү хотын харилцаа тогтооход өөрсдийн зүгээс бүхий л боломж чадлаа даачлан ажиллах болохоо илэрхийлсэн байна.

Ерөнхий консул Э.Галбадрал тус хотын Дэлхийн худалдааны байгууллагын төвөөр зочилж тус төвийн удирдлагатай уулзан харилцаа тогтоох улмаар цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой болохыг илэрхийлэн, Монгол улсын эдийн засаг, хоёр орны харилцаа, АНУ-аас хийсэн хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл хийв.

Мөн айлчлалын үеэр Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг айлын талд уламжлав. Айлын зүгээс дээрх саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.

Мөн тус өдөр Мингэй музей, KPBS орон нутгийн телевиз болон Сан Диего хотын дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тухайн салбарын удирдлагуудтай уулзалт хийн тодорхой төслүүд дээр хамтран ажиллах болсон юм.

Айлчлалын төгсгөлд буюу амралтын өдрүүдээр Лос Анжелес хотод сурч, амьдарч буй монгол иргэдэд төрсний болон гэрлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, нотариатын, гадаад паспорт шинээр авах мэдүүлэг авах болон иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах зэрэг консулын үйлчилгээ үзүүлжээ.

 

 

 

 


 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2018/02/14 17:42
yaagaad hudlaa garchig taviaad bna, huseltiig huleej avaad bolomjiig sudlah hariuu ogson bhd shuud buteechihsen yum shig humuust oilgolt ogch bna, diplomat yosoor soyoltoi tatgalzsan hariuu bna

naad Galbadrah bol hudlaa gar shuu, Ebigiin buuny nohoi, Las Vegast l buh ajlyn tsagaa ongrooj bga biz
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?