Чөлөөлөх дайны ялалт ба олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

88389 2015/09/02 0

Наймдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 1945 оны "чөлөөлөх дайн”-ы ялалтын 75 жилийн ойд зориулсан олон улсын томоохон цогц арга хэмжээнүүд өрнөлөө. Анх 1913 оноос Монгол улсын Үндэсний их сургууль, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Улсын их сургууль, мөн Монголын Ховд аймгийн "Ховдын толь” сонин, "Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо болон АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо Горно-Алтайска хот дахь Вестник-Горно Алтайска сонинууд идэвхтэй хамтарч улмаар зарим чиглэлээр цогц нэгдэл болон ажиллах болсны нэг гол хэсэг нь 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жил, 1941-1945 оны агуу их эх орны дайны ялалт, түүнчлэн 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жил, өөрөөр хэлбэл дэлхийн хоёрдугаар дайнд хүн төрөлхтний шудрага үнэн сэтгэл зүрх ялсны түүхэн сургамжит ойг далайцтай тэмдэглэх, өнөө үеийнхэн болон хойч үед энэ талаар үнэнийг мэдүүлэхэд чиглэгдсэн хэсэгчилсэн хөтөлбөр ажиллагаанууд юм. 

Монголын халуун наран дор хийгээд  Манжерокийн чуулга уулзалт Hural 1Hural 2

Нийслэл хотод явагдсан үйл ажиллагаануудыг Монгол улсын Үндэсний их сургууль, Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв, ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, "Вестник Горно-Алтайска” сонины редакци, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Ховд аймагт төвтэй Монгол улсын "Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, "Ховдын толь” сонины редакци хамтран зохион байгуулсан.

ОХУ-аас АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, "Вестник Горно-Алтайска” сонины эрхлэгч Алексей Сергеевич Ивашкин, мөн тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Жуков нар хүрэлцэн ирсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хэвлэлийн бага хурал, чөлөөлөх дайны ялалтын ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний  хурлууд явагдаж, талуудын төлөөлөгчид Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарган тэмдэглэж буй хөтөлбөр арга хэмжээнүүдэд мөн оролцов.

Энэ хүрээнд бас нэг чухал үйл ажиллагаа өрнөсөн нь 9 сарын 26-ны өдөр Монголын Үндэсний их сургууль дээр Монгол Оросын залуучуудын "форум” чуулганыг  2016 онд Алтайн Бүгд найрамдах улсад зохион байгуулах тухай хэлэлцээр хийгдэж, улмаар меморандум буюу санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм.

Эл үйл ажиллагаа нь анх 1966 онд АБНУ-ын Манжерок тосгонд болсон "Зөвлөлт Монголын Залуучуудын анхдугаар их наадам”-ын 50 жилийн ойд зориулагдах бөгөөд зохион байгуулагчдаар меморандумд гарын үсэг зурсан хоёр талын байгууллагууд болох ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн эвлэл, Горно-Алтайска хотын Улсын их сургууль, "Вестник-Горно Алтайска” сонины редакци, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Горно-Алтайска хотын захиргаа, Залуучуудын холбоо, Монгол улсын Үндэсний их сургууль, Монголын сэтгүүлчдийн эвлэл, "Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Ховд аймаг дахь   "Ховдын толь” сонины редакцууд ажиллахаар болов.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажилагааны үеэр ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Сергеевич Ивашкин хэлэхдээ "хоёр улсын залуучуудын форум, фестивалыг хамтран зохион байгуулах энэ чухал үйл ажиллагааг анх санаачилагчид нь Оросын талаас "Вестник Горно-Алтайска” сонин, Монгол талаас Ховд аймаг дахь "Ховдын толь” сонины редакцууд юм” гэдгийг онцолж байлаа.

Мөн энэхүү чуулга уулзалтын тухай хэлэлцээрийн үеэр Ховд аймаг дахь Ховд их сургуулийн оюутан залуусыг уг арга хэмжээнд хамруулан оролцуулах явдлыг "Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнхөд Үндэсний их сургуулийн удирдлага болон эрдэмтдийн зүгээс санал болгосон бөгөөд эрхлэгч ч дуртайяа хүлээн авсан юм.Memorandum 3Memorandum 4

Түүнчлэн Алекскей Сергеевич гарын үсэг зурах ёслолын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр  хэлэхдээ "1966 онд АБНУ-ын нутаг Манжерок тосгонд болсон Зөвлөлт Монголын залуучуудын анхны их наадмын 50 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанууд "Оросын болон Алтайн Бүгд найрамдах улсын эрдэмтэд, сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа гэдгийг дамжуулахад таатай байна. Энэ хүрээнд бид Оюутан залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Бидний энэ удаагийн уулзалт, эх орны дайны ялалтын 70 жил, Зөвлөлт, Монголын цэргийн хүчээр 1945 оны есдүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар өндөрлүүлсний 70 жилийн үеэр зочломтгой Монгол нутаг дээр болж байна. Энэхүү үйл явдалд зориулагдан "Монголын халуун наран доор” нэртэй хоёр хэсгээс бүрдсэн түүхэн тэмдэглэлийн ном хэвлэгдэн гарлаа. (уг номыг өөрөө бичиж бэлтгэн хэвлүүлжээ) Нэгдүгээр хэсэг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1941-1945 оны немцийн фашизмийн эсрэг Зөвлөлтийн ард түмний шудрага дайны үед үзүүлсэн Монголын ард түмний сэтгэл харамгүй, буцалтгүй тусламжид зориулагдсан юм. Хоёрдугаар хэсэг нь Японы эсрэг Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчний ялалтанд зориулагдсан юм” гэсэн бол түүхч Андрей Жуков "Бид бол 70 жилийн өмнө Монгол улс, Орос улсын эрх чөлөөг хамтран хамгаалж чадсан тэр баатруудын үр хүүхэд, ач, зээ нар нь билээ. Миний өвөө Андрей Семенович Жуков чөлөөлөх дайны үеэр Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан юм. Харамсалтай нь түүхийн энэ үе хангалтгүй судлагджээ. Иймээс 2014-2015 онд хоёр улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан янз бүрийн эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, санхүүжүүлэхэд оролцохоор болсон юм” гэлээ.

1939 оны Халхын голын үйл явдал 1941-1945 оны эх орны дайн мөн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар өндөрлүүлсэн үйл явцын үнэ цэнэ ач холбогдлыг залуу хойч үед бодитоор ойлгуулах, ач холбогдлыг нь ямар нэг өнгөлөн далдлалтгүйгээр ухааруулах явдал даяршлын эрин үед улам бүр чухал болж ирж байна.

Энэ удаад хийгдэж буй эрдэм шинжилгээний бага хурал нь цуврал гурван арга хэмжээний төгсгөлийнх нь юм. Нэгдүгээр шатных нь өнгөрсөн жил болсон бөгөөд 1939 оны Халхын голын дайнд Монгол Зөвлөлтийн цэрэг ялсны 75 жилийн ойд зориулагдсан бол хоёр дахь шатных нь агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд, харин энэ удаагийн арга хэмжээ бол чөлөөлөх дайн буюу дэлхийн хоёрдугаар дайныг хүн төрөлхтний шудрага сэтгэлийн ялалтаар өндөрлүүлсэн түүхэн үйл явдлын 70 жилийн ойд зориулагдаж байгаа юм Эдгээр бүхий л арга хэмжээнүүдийн талаар www.pero-altai.ru цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлдэг. Тэрчлэн Ховд аймгийн сэтгүүлч г.Төрмөнхийн эрхлэдэг "Ховдын толь” сонин болонwww.tsahim-toli.mn сайтаар ч олон удаа мэдээлэл бичигдэж, орчуулагдаж нийтэд хүрснийг тэмдэглэхэд таатай байна хэмээн МҮИС-ийн профессор Х.Цэдэв, доктор Д.Мөнхбат нар ярьсан.

Тэрээр сэтгүүлч Г.Төрмөнх хэлэхдээ "өнгөрсөн хугацаанд бид ОХУ-ын Алтайн хязгаарын сэтгүүлчдийн бэлтгэсэн 30 гаруй томоохон нийтлэлийг орчуулан,  өөрийн сонин,  цахим хуудас, бусад мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлсэн нь урьд өмнө нь орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт бий болоогүй байсан шинэлэг үзэгдэл юм. АБНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бидний мэдээ материалууд нийтлэгдэж, олны хүртээл болсооор байна. Тэрчлэн 2015 оны 5 дугаар сард "Горно-Алтайска” хотод болсон агуу их эх орны дайны ялалтад зориулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монголоос Үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, түүхч доктор Д.Мөнхбат болон миний бие оролцсон ба энэ дашрамдаа Манжерокийн оюутан залуусын чуулга уулзалтын талаар анхны саналаа солилцсон” гэсэн юм

Press konper 1

Чөлөөлөх дайны ялалтыг тэмдэглэх нь тусгаар тогтнолоо хүндэтгэж буй хэрэг

9 дүгээр сарын 27-ны өдөр Монголын үндэсний их сургуулийн хуралдааны танхимд явагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн удирдлагууд, ОХУ-аас ирсэн зочид, тэрчлэн Улаанбаатар хот дахь Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн захирал Михайлов дагалдах хүмүүсийн хамт, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их сургуулиуд түүнчлэн бусад газруудын эрдэмтэн, судлаачид оролцов.

Хуралдааныг МҮИС-ын дэд захирал Ш.Батмөнх нээж, АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Ивашкин, Оросын СШУ-ны төвийн захирал, элчин зөвлөх Михайлов, Монголын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Галаарид нарын хүмүүс үг хэлэв.

Нийт 20-оод илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд Монголын үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, түүхч Д.Мөнхбат, Цэргийн түүхийн хүрээлэнгийн судлаач доктор Ганболд нарын зэрэг нэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавигсад цөөнгүй байв.

Доктор Ганболдын илтгэлд Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдол нь тухайн үед болсон "Ялтын гэрээ”-гээр Монгол улсын "статус ково”-г Хятад зэрэг улсаар хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад түүхэн асар том нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэсэн бол доктор Д.Мөнхбат энэ асуудлыг улам нарийвчлан авч үзэж, тухайн үеийн Орос, Хятадын улс төрчдийн харилцаа, гурван улсын улс төрийн нөхцөл байдал, түүнчлэн хадгалагдаж үлдсэн мөрт огт ил гараагүй түүхэн далд баримтуудад тулгуурлан тайлбарлаж, дүгнэлт өгсөн юм.

SANYO DIGITAL CAMERA

SANYO DIGITAL CAMERA

1944 оны хоёрдугаар сард Крымын хойгийн Ялт хэмээх багаахан хотод болсон ЗХУ, Америк, Английн төрийн тэргүүнүүдийн хэлэлцээр буюу "Ялтын гэрээ”-ний үед БНМАУ буюу гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадын Засгийн газраар зөвшөөрүүлэх асуудлыг Оросын зүгээс буюу Иософ Сталины зүгээс оруулж, энэ асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлэх үүргийг тохиролцооны үндсэн дээр Франклин Рузвельтэд даалгажээ. Учир нь Сталин өөрөө энэ асуудлыг Хятадад тулгах боломжгүй байсан. Яагаад гэвэл тэр үед Орос Хятад хоёр бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцох гэрээ байгуулсан байсан.  Хэлэлцээр дээр Рузвельт уг асуудлыг оруулж, бусад талууд дэмжсэнээр Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх заалт батлагдсан байна. Үүний дараа Москвад Сталин болон Чан Кай шигийн хүү Чан Цзян го нарын хооронд болсон. Уулзалтын үеэр уг асуудал хүчтэй сөхөгдөж, туршлагатай хатуу байр суурьтай улс төрчийн хувиар Сталин Хятадын Засгийн газар асуудлыг яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болгож чадсан бөгөөд 1945 оны 10 сарын 20-нд Монголын тусгаар тогтнолын асуудлаар Монголын бүх ард түмний санал асуулга явагдаж, тусгаар тогтноно гэсэн 100 хувийн санал гарснаар асуудал шийдэгдэжээ. Улмаар 1945 оны 8 сарын 14-нд Орос Хятадын хооронд Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тухай нот бичиг солилцсон. Дараа нь Хятадын Засгийн газрын тэргүүн Чан Кай Ши Гоминданы намын хурал дээр эл асуудлыг тайлбарлахдаа "Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Ядахдаа бид үүнийг зөвшөөрснөөрөө зүүн хойд Хятадыг гадаад Монголоор сольж авлаа” хэмээн мэдэгдсэн зэрэг түүхэн баримтат үйл явцуудыг гаргаж, тавьсан нь нэн чухал зүйл байлаа

Тэрчлэн уг хуралдаанд "Ховдын толь” сонины эрхлэгч сэтгүүлч Г.Төрмөнх Халхын голын болон чөлөөлөх дайнд оролцож, хувь нэмрээ оруулсан хязгаар нутгийн ахмад дайчдын тухай, мөн орон нутаг дахь сурвалжуудыг илрүүлэн судлахын ач холбогдлын талаар хөндсөн илтгэлийг хэлэлцүүлсэн нь бас нэг онцлог сэдэв байсан.

Мөн МҮИС-ийн багш ОХУ-ын Бийскийн Боловсролын акедемийн аспирант, Алимаа, Сарантуяа, Мөнхбат, Уранчимэг нар эх орны болон чөлөөлөх дайнтай холбоотой зохиогдсон яруу найраг, дуу,  бусад уран зохиолын бүтээлүүдэд анализ хийсэн сонирхолтой илтгэлүүд, цэргийн түүх судлаач доктор Баярмагнай Чөлөөлөх дайнтай холбоотой олон улсын улс төрийн нөхцөл байдал, геополитикийн асуудлуудыг хөндсөн чухал илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод болсон үйл ажиллагаанууд цаашид ч шинэ шинэ агуулгаар баяжин үргэлжилж, оролцогч талууд улам нягт хамран ажиллах чин эрмэлзлэлтэйгээр энэ удаагийн хөтөлбөр өндөрлөсөн юм.

Терьентев Валад  (Монголын Үндэсний их сургуулийн аспирант, сэтгүүлч, түүхч) 

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?