Ичдэггүй Монголын гутамшиг дэлхийд алдаршиж байна

120418 2016/01/25 60

 

 

Одоогоос таван жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиен Давсон Монголд хөл тавьж, Монгол Улсын тухай мэдээллийг бэлтгэсэн юм. Гэтэл Монгол Улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан "Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн юм.

Монгол Улсад дээр дурьдсанчлан үзэж харах, нүд баясгасан сайхан зүйлүүд бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хүн харах нь бүү хэл сонсохоос ч айдас төрүүлэм орчин нийслэлд бий. Энэ нь "Далан давхар”-ын чимээгүй хот. Уг нь Монголчууд бурхан бологсдынхоо нэрийг хэлбэл яс нь өндөлзөнө, ойр орчмоор нь явбал тайван нойрсохгүй гэхчилэнгээр эртнээс нааш сургаж, өөрсдөө ч дагаж мөрдөж ирсэн.

Гэвч энэ үг яг эсрэгээрээ эргэсэн. Гэлээ ч энэ байдалд анхаарал тавьж асуудлыг цэгцлэх ёстой хүмүүс нүд нь балай, чих нь дүлий явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймдээ ч нийслэлийн хоймор талыг эзлэн орших чимээгүй хотын "топ” дүр зураг гаднынхны дуранд хамгийн түрүүнд тусдаг. Харин Британийн сэтгүүлч Дамиен Давсоны "Монгол дахь гутамшигт үнэн”-нд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан, одоо Их эзэн Чингисээр овоглож, Оюутолгой, Тавантолгойн орд газруудаараа нэрийн хуудас хийж дэлхийд танигдсан талын Монголын нийслэлийн талаар юу гэж өгүүлснийг дурьдая.

"Монгол дахь гутамшигт үнэн” /Damien Dawson/

Улаанбаатар хотыг тойрон хүрээлж буй уул толгод нь энэ улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчдын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж.

 

Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигтай, нүдэндээ итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчдын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.

Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмрээ оруулдаг гэсэн гомдол мэдээллүүд ирдэг аж.

 

Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авлига, хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн Засгийн газраас Монгол Улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хvн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ.

Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авлига, хээл хахуультай л холбоотой. Алт, зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компаниуд болон олон улсын компанууд болох "BHP", "Rio Tinto", "Ivanhoe Mines", "Бороo Gold" хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хvн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.

 

Монгол улс Нэгдсэн үндэстний Байгуулгын гишүүнээр элсээд 50 жил өнгөрчээ. Гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно. Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсдынхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.

Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа. Гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол Улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ” хэмээн бичжээ.

Арчаагүй Төрийн айдаггүй "хүүхдүүд"-эд арга хэмжээ авах болоогүй юу?

Гэр хорооллын айлууд нь хүрээгээ тэлсээр "Далан давхар"-ын чимээгүй хоттой хаяа залгаж, зарим нь хашаан дотроо оруулан хашсан бол зарим нь цэвэрлэгээ хийгээд хашаагаа хатгадаг гэх. Ойр ормын айлын хүүхдүүд бурхан болоочийн цементэн хучилтан дээр айл гэр болон тоглож өсч байгаа нь арчаагүй Төрийн айдаггүй хүүхдүүд гэлтэй. Мал хүртэл үхсэн нэгнийнхээ сэгнээс айдаг. Энэ талаар хэлсэн үг ч байдаг. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж.
Харин насанд хүрсэн гэр оронгүй тэнэмэлүүд шинэхэн оршуулга ухаж архи дарс, цай хадаг сэлтийг авдаг гэх мэдээлэл аль хэдийнэ олныг дөжрүүлсэн. Түүгээр ч зогсохгүй хайрцагны банзыг нь түлээний зориулалтаар жижиглэн ууталж зардаг гээд "Далан давхар-ыг тойрсон асуудал дуусахгүй. Энэ мэтчилэн арчаагүй Монголын гутамшигт үнэн дэлхийн хэвлэлийн хуудаснаас салахаа байж Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх Монгол гутамшигаараа дэлхийд алдаршиж байна.
 


 


 


 


 


 


 


Дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж үзэж болно.
 
http://hellomongolia.typepad.com/graves_of_the_tv_district/2009/12/the-shanty-towns-beyond-ulaanbaatar.html
 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • eo eo
  • 2016/01/25 16:53
Ямар аймшигтай үнэн бэ Ямар айхтар бодит байдал бэ Сосорбарамын хэлдгээр төр лүү ардчилал ярьж сэмхэн гулган орсон Элбэгдоржтонгуудын хийж байгаа шинэчлэл ардчилаллын ариун мөрөөдлийн биелэл энэ авсанд хэвтэж байгаа монгол цэргийн хүүр үү Эсвэл хог ухаж амьдарч байгаа монголын мянга мянган иргэн үү Хагартлаа баяжсан ардчилагчид өнөөдөр Щвейцарын дансанд сая доллараа Хятад нэр дээр хийснээ мартаж өвөл зунгүй Давосдаж байхад МУлсын данс улайчихсан ард түмэн нь нохойны мах идэхдээ тулсан нь чухам хэний буруу вэ Ард түмээн одоо хангалттай биш үү бид яачихсан улс бэ Энэ мэдээлийг гэрэл зургуудыг бүх сүлжээгэр тарааж өргөн олондоо мэдээлээч Энэнээс өөр хангалттай үнэн хэрэг байна уу
  • Zochin
  • 2016/01/25 16:58
Unen l bichsen bna .
  • yuu
  • 2016/01/25 17:05
ene l aimaar unen nuur tsarai sh de heden zuun oligarhuud bidniig ur huuhdiig tsaashlaad eh orong maani baylagtai ni hemh tolmood yaduus ni iim l bgaa sh de tegeed DAVOS OFFSHOR dans $iin hadgalmjaa uureed en ruu l orno sh de hun neg amidarna sh de uul ovoo us dalai met bgaad erleg nomun haan 1 l odor ta nariig zalna da
  • энхэ
  • 2016/01/25 18:31
2.6 сая хvн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ.
Ямар аймаар хэлж байна бэ
  • bi
  • 2016/01/25 19:22
Ene haviin ailuudaa huuj boldoggui l ym bhdaa. Urgun uudam tal nutag ni barag ezengui bhad. Hariutslagagui turiin buruu munuusuu mun! Gazar nutagtaa ezen baij ene orchimoor amidarch bgaa humuusiig zailuulj uur gazar amidruulaachee. Eruul uhaantai hun end amidrahgui ni todorhoi! Tsaashlaad yanz yanziin haldvar teegeed bidend ch tanid ch haldaaj bolno gdgiig bodooroi. Ta mungutei artai bgaad ch virus hun yalgahgui l haldana.
  • Төөгий
  • 2016/01/25 19:54
Энэ гадны сэтгүүлч гэх нэртэй гарууд Монголын талаар байнга бичдэг сэдэв шүү дээ. Зорилго ойлгомжтой нэг их ядуу буурай гэдгийг харуулж төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хүмүүсийн хийдэг ажил шүү дээ. Их Британид ч гэсэн үүнээс долоон дор амьдрал байгаа ш дээ. Европчууд Худлаа сайхныг нь магтаад хил давангуутаа муулдаг нь гэм биш зан шүү дээ.Хуурамч инээмсэглэлтэй хүмүүс шүү дээ.
  • s
  • 2016/01/25 20:26
hachirgui unen.
  • zolo
  • 2016/01/25 21:34
ene yaduural 1.2 jiliin dotor boltson yum shig bitgii hutsaad bai mal kommunistuud 1990 onos 20 jil zasag barihda yu hiij baisnii gai ni ingej garch bga shu de,harin ene zasgiin gazar olon sain zuil hiij saariig ni zasah geed ajillaj bn harin maliin Uyanag metees avhuulaad ajiliig ni hiilgehgui bn
  • mongol
  • 2016/01/25 21:54
Ямар аймшигтай үнэн бэ Ямар айхтар бодит байдал бэ Сосорбарамын хэлдгээр төр лүү ардчилал ярьж сэмхэн гулган орсон Элбэгдоржтонгуудын хийж байгаа шинэчлэл ардчилаллын ариун мөрөөдлийн биелэл энэ авсанд хэвтэж байгаа монгол цэргийн хүүр үү Эсвэл хог ухаж амьдарч байгаа монголын мянга мянган иргэн үү Хагартлаа баяжсан ардчилагчид өнөөдөр Щвейцарын дансанд сая доллараа Хятад нэр дээр хийснээ мартаж өвөл зунгүй Давосдаж байхад МУлсын данс улайчихсан ард түмэн нь нохойны мах идэхдээ тулсан нь чухам хэний буруу вэ Ард түмээн одоо хангалттай биш үү бид яачихсан улс бэ Энэ мэдээлийг гэрэл зургуудыг бүх сүлжээгэр тарааж өргөн олондоо мэдээлээч Энэнээс өөр хангалттай үнэн хэрэг байна уу
  • ард
  • 2016/01/25 21:55
Ганц одоогийн төр барьж байгаа хүчин ч биш. Сүүлийн 20 жилийн төр барьсан эрхэмүүдийг нэг бүрчилэн оролцуулж 2,6 сая хүн амтай Монголын 80 хувь нь ядуу байгаа ялыг үүрүүлэх хэрэгтэй. Хариуцлагатай, хариуцлага тооцдог ард түмэн хэрэгтэй байна.
  • зочин
  • 2016/01/25 22:18
Яг үнэн дээ. Хуурамч ардчиллыг бий болгосон шүү дээ. ЗГ,УИХ-ыханд цонхоор нь амьдрал сайхан харагдаж л байгаа. Ард олон удаан тэсэхгүй л болов уу
  • zocnin
  • 2016/01/25 22:32
gadnii donshuucndiig byy mongoliin hutgaar cnolootei selgyytsyyl . bidniig zurag awaad yawbal boon yum boldog sh dee . ednii guilgacnid cn manaihaas deerdehgyi har tamhicnid ni ni hynii syg l bdag yum .harin manai guilgacnid bol yaduu l bolohoos uhaan medrelteigee shyy . tedniig daguulj yawaa hotocn orcnuulagcn nariig gadaad haritsaani yamnaas zowshoorol olgodg bolhoh heregtei . herew haa negtei gadniihan zurag awad bwal hotocn orcnuulagcn nariinh ni gadaad haritsaani yamnaas olgoson zowshoorliig ni harah heregtei .mongol hedii yadyy cngeee myygaa delhiid delgeh albagyi harin cn hogjij bgaagaa haruulbal delhii niitiin handalag oorcnlogdoj horongo oruulalt mongol hynii ynelemjiig osgono .
  • өөрөөр сэтгэгч
  • 2016/01/25 22:58
Үнэн юм л бичжээ ичих зүйлгүй шдээ бидний амьдрал ийм л юм чинь бусад улс оронд бүр ч дор амьдралтай хүмүүс байдаг шдээ жнь энэтхэг байна. монгол орныг удирдаж авч яваа хүмүүс ард түмнээ аятайхан амьдруулчих аргаа олж чадахгүй л байна даа
  • EIEIE
  • 2016/01/25 22:59
Yaag l bichsen bnaa enend gutamshig taid bh yum yruus alga unen l bichsen bna.
  • nemehbaatar
  • 2016/01/25 23:17
60 saya mal tal duuren belchij baina daa....ingej yavahaar ed huduu garch maliinhaa bzyang dagaj yavaasai hun shig amidarna shuu
  • Ачу
  • 2016/01/26 01:26
Хүн амын 80% ядуу зүдүү байгааг ямар үнэн мэдээлээ вэ?Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж үнэнг баримтаар гаргаж хуурамч хулгайч алуурчин ардчилагчид дотоодын дайсан болон гадаадын шулаачидтай нийлсэн дээрэмчдыг журманд нь оруулах цаг нэгэнт болсон.Энэ байдал дэлхий нийтийн сонорт хүртлээ хавтгайрсан нь үнэн гутамшиг эмгэнэл.Болдог бол улс орноо дампуурчихснийг бүх нийтээр мэдэж байгаа юм чинь сонгууль хүртэл улс даяар гашуудал зарлах хэрэгтэйдээ!!Ардчилал нэрээр улс орныг маань бүрэн сүйрүүлж өөрсдөө хагартлаа баяжсан бисаануудыг дахин төр засагт ойртуулахгүй байх зохион байгуулалтанд Монголчууд нэгдэн орохтүн!!Ард түмнийхээ төлөө Монголын төлөө гэсэн бүхэн нэгдэн нэг цул болцгооё!Ямарч эд хөрөнгө мөнгө байхгүй болсон гуйлагчин төр засгаа одоол аврахгүй бол газар нутгын маань ихэнхийг нь гадаадын мөлжигчидөд лиценз нэрээр худалдчхаад эрх тушаалаа ашиглан ил гарах бүх сувгыг хаачаад чимээ гарагсан бологныг алж устагаад байхад 80 настай буурлаас 8 настай балчирууд хүртэл эх орон газар нутаг төр засгаа авархын төлөө нэгдэхтүн.Энэ нэгдлын үр дүн сонгуулийн мэдээ байх болно.Буурал саридагын оройд амьдардагч бай булшны нүхний ёроолд амьдардагч бай хамаагүй АН ба ардчилсан гэх хуурамч урвагч нөхдүүдийг сонгохгүй байх суртчилгааг өргөн тараах нь Монгол хүн бүрийн ариун үүрэг мөн.
  • Zochin
  • 2016/01/26 07:02
Uneheer yag unen bodit baidliig baigaaraar n l bichsen bn. Uund gadniihan ene ter geed uurlaad,ushirhuud bh hereggui, garaad gudamjaar, ger khoroololiin zahaar yavaad uz, yag l iim dur zurag, amidral bgaa shdee. Iim archaagui turteiduu gutaj bn, ichij bn. Ard tumen gegdeed bgaa bid nar chin hedhen hulgaich luivarchid mun avilgagchidad tarkhai 1000 dahin ugaalgasan humuusiig l heleher boljdee odoo.
  • Dorj
  • 2016/01/26 07:20
MAN-iin ugshiltai yduural gedeg ni unen shu. Ali ch ulsad iim dur zurag zondoo l baiag.Mon bidniig maani ugeegui yaduuchuud gej oilguulan tosloor mongo oloh gej iim zuil niitelsen baihiig ch uguisgehgui.
  • иргэн
  • 2016/01/26 09:50
үнэнийг бичсэн энэ хүнд талархаяа. өнөө үе маань ийм байхад бүгд л хойч үедээ санаа зовсон юм ярьдаг. Одоо бүр хүүхэд төрүүлэх ч хэрэггүй болж байна. мэдрэлийн саажилттай хүүхдүүд төрж байгаадаа ч төрүүлж байгаадаа ч зовлон. Сонгуульд бүү оролцогоо. шинэ улс төр шаардлагатай байна.

үнэнийг бичсэн энэ хүнд талархаяа. өнөө үе маань ийм байхад бүгд л хойч үедээ санаа зовсон юм ярьдаг. Одоо бүр хүүхэд төрүүлэх ч хэрэггүй болж байна. мэдрэлийн саажилттай хүүхдүүд төрж байгаадаа ч төрүүлж байгаадаа ч зовлон. Сонгуульд бүү оролцогоо. шинэ улс төр шаардлагатай байна.

үнэнийг бичсэн энэ хүнд талархаяа. өнөө үе маань ийм байхад бүгд л хойч үедээ санаа зовсон юм ярьдаг. Одоо бүр хүүхэд төрүүлэх ч хэрэггүй болж байна. мэдрэлийн саажилттай хүүхдүүд төрж байгаадаа ч төрүүлж байгаадаа ч зовлон. Сонгуульд бүү оролцогоо. шинэ улс төр шаардлагатай байна.
  • Зочин
  • 2016/01/26 13:53
1990 онд хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гээд хөөрцөглөөд л баахан партизанууд цээжээ дэлдээд л өөрсдөөрөө бахархаад л байсан.... гэтэл тэдний халж сольсон социализмын үед ийм амьдрал байгаагүй юм аа...Бидний хүүхэд насны гэрэл зураг дээр бидний нүд гэрэлтэй харагддаг юм... Ардчилсан төр нь хэт баруунжсан заримдаа хэтийдсэн капиталист гэх юм уу эсвэл дарангуйллын шинэ хэлбэр бүхий өөрсдөөсөө бусдыг үгүйсгэсэн, түүхийг засварлахыг оролдсон, өнгөрсөн түүхийг баллуурдсан, хэвлэл мэдээллийг худалдаж авч болдогийг харуулсан, замбараагүй, эх толгойгүй, эмх цэгцгүй хярамцаг мэт нийгмийн загварыг бий болгоод байна уу даа гэсэн бодол улам бүр лавшрах боллоо доо... Юутай аймшиг, юутай гамшиг, юутай доройтол...
  • ганаа
  • 2016/01/26 21:59
арчаагүй төрийн бодлогоос болж зовлонд живсэн монголчууд .
  • зочин
  • 2016/01/27 03:36
Сайн бичиж. Сайн уншицгаа монголчуудаа. Биднийг ингэж л удирдаж байна. Ардчилсан нам, Ардын нам 2
  • Yg unen
  • 2016/01/27 06:29
Uneniig helsen ene hund bayrlalaa.Harin ch ene gadni hun manai orni bodit unennig helj, Sanaa ni zovsondoo,tsaaguuraa gadna,dotni hulgaich nar ene ornig yaj ballaj haysanig busdad oilguulhig hicheesen bna.Ter muulaad bsan sots niigmiin yed amidral,ireedui itgeltei,humuus ajiltai,amidralin batalgaatai bsan um,Uls eh oron mini buren buten bsan um.Us shoroo gazar nutag mini ariun saihnaaraa,agaar ni hurtel tsengeg saihan bsan um. Baharhah tuuhtei,baatarlag ovog desuudiin mini ami,tsusaar hamgaalj,ovluulj ogson ene gazar nutag eh ornig mini gaitai urvagch,gadaadin tagnuulin gar hol bson horlon suitgegch,tseejee deldsen ardchilagch ta nar 25 jiliin omnoh shig ni butsaaj tolj og.Saihan eh ornig mini iim bgoj haysan hulgaich ardchilagchdin suns 1000 jileer zovno doo.Eh oron ard tumniig mini iim bgoj haysan gadna,dotni hulgaich ta narig tenger nirgej,gesgeen tseerluuleh boltugai.
  • хасбуу
  • 2016/01/28 09:14
дотор хачин болоод хэцүү ба шүү энийг үзээд бид одоо яах вэ босож нэгдсэн бодлоготой хамтарч тэмцээд төр, улсаа аварцгаая гэхдээ гадныханд манайд тоглох боломж гаргахгүй байх хэрэгтэй ба бодоцгооё ард түмэн минь, тэмцэцгээе
  • irgen
  • 2016/01/28 13:34
3han say huniig ingrj amidruulj bgaa archaagui turiin nuur tsarai, yutai uneniig bichee vee? Iim bj uhsen baasnii chn ASEM, muusain novshnuudaas bolj hichneen hunii amidral suirsen gdgiig ta nat medhuu! Luivarchdiin tsag udku duusah boltugai! Ard tumnee nutag usaa boddog turiin tusheed bidend heregtei bn!!!
  • АФРИК
  • 2016/01/29 23:04
Монголчууд Африк гэж үгээгүй ядуу бүдүүлэг газар гэж ярьцгаадаг. Африкт тивд олон улс орон байдгийг бид мэднэ. Монголын амьдралын түвшин нийгмийн хөгжлийн үзүүлэлэт Африк тивийн дунджаас доогуур гэдгийг хэд маань мэдэх бол. Дахин хэлхэд бид эдийн засаг нийгмийн хөгжил ирээдүйн төлвийн үзүүлэлтүүдээрээ тэр тивийн дундаж орнуудаас доогуур үзүүлэлтэй. Тэнд дулаан болхоор хувцасны хэрэггүй нүцгэн гүйж явдаг, дулаан гэр байрны хэрэггүй саравч байхад болдог болхоор удирдаж байгаа хүмүүс маань бид тэднээс бол илүү шүү гэж ойлгуулан тархи угаагаад байна..
  • монгол
  • 2016/02/01 23:52
Гашуун ч гэсэн үнэнийг бичиж . Бид 25-н жил төөрөлдөж . Монголд нэг л өдөр ард олон тэсэрнэ . Тэр үeд төрд гарж идсэн луйвардагсад гадаадруугаа , нуусан хөрөнгөрүүгээ нисээд алга болно. Эгэл олон эх орондоо үлдэнэ . Төрийг орвонгоор нь эргүүлэхгүй бол монгол маань улам хүнд байдалд орно,,,,,,
  • БАГИЙ
  • 2016/02/03 16:56
Энэ төрийн эмгэнэл шүү дээ. Үнэн л юм чинь, ардчилалын гавъяа.
  • эвийхөөрхий
  • 2016/02/03 17:45
хөөрхий монголчууд минь дэлхийн хамгийн их алт зэс нүүрстэй газар нутаг мал аж ахуйгаараа нь ч дэлхийд тэргүүлдэг ийм баян хүмүүсийг яагаад ингэж доромжилж байгаа хүмүүс вэ тэдний сайхан ирээдүйд та нар атаархан бачимдсандаа албаар энэ бүхнийг ийм болголоо эрх бариг н.энхбаяр ч элбэгээ ч с.баяр ч бай м.энхболд багабандитан очирбат сайханбилэг ч бай бүгд ийм юм хийснийхээ төлөө хариуцлага хүлээх л ёстой
  • Angry
  • 2016/02/03 18:53
Элбэг дорж ч буруутай. Энхбаяр тэргүүтэй авилгалын эцэг эхүүд ч буруутай Ёо Ёо гуай. 3 cая хүрэхгүй Монгол хүнийг элгээр нь мөлхүүлж байгаа төр засаг уүс төрчид буруутай

НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?