Tоёотагийн талаарх маш сонирхолтой 10 баримт

127019 2015/09/02 3

 

Та Тоёотагийн шинэхэн авомашин худалдан авсан эсвэл авах гэж байна уу? Ихэнх хүмүүсийн хувьд Тоёота бол Японы шилдэг автомашин үйлдвэрлэгч гэдгээр нь мэддэг. Энэ нь ч Тоёотаг сонгох гол шалтгаан нь болдог. Тэгвэл олон жилийн түүхтэй Япон брэндийн хөгжлийн түүхэнд таны мэдэхгүй маш олон сонирхолтой баримтууд бий. Ингээд Тоёотагийн талаар тэр бүр мэддэггүй сонирхолтой 10 баримттай танилцъя.

Хамгийн хурдан борлогдсон автомашин

1966 оноос хойш Тоёота компани дунджаар 37 секунд тутамд нэг Corolla загварыг үйлдвэрлэж худалдаалсан байна. 2013 он гэхэд энэ үзүүлэлт 27 секунд хүрч бүр ч хурдан болжээ. Борлуулалт нь тасралтгүй өссөөр 40 сая хүрсэн нь хэний ч санаанд оромгүй үзүүлэлт юм.

Дотоод үйлдвэрлэл

Тоёота компани 1957 оноос өөрийн борлуулалтын цар хүрээгээ дэлхий даяар тэлж эхэлсэн. Ойролцоогоор 50 жилийн хугацаанд өөрийн үйлдвэрүүд, худалдааны төвүүдийг дэлхий даяар 170 гаруй оронд байгуулаад байна. МакДоналдс хүртэл ийм их улсад ресторануудаа байгуулж чадаагүй байна. Учир нь Тоёотагийн "Эрэлт байгаа газар үйлдвэрлэнэ” хэмээх амжилттай бодлогын хүрээнд 25 улсад 50 үйлдвэрлэлийн төвүүдийг бий болгож чадсан юм.
Hybrid машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч

Тоёота нь хамгийн том hybrid автомашины үйлдвэрлэлтэй. Алдарт Тоёота Prius нь 1997 анх удаа олон нийтэд зориулагдсан hybrid машин болон худалдаалагдаж эхэлсэн бол 2012 он гэхэд жилд сая хүртэл ширхгээр зарагддаг болсон байна. 
Хамгийн их зарагдсан марк

Статистикаас харахад Corolla марк дэлхий даяар хамгийн их зарагдсан байна. 2013 он гэхэд нийт Corolla 30 сая зарагдсан байна. Илүү сонирхолтой нь гэвэл 1997 оноос хойш нийт борлуулалт 30 сая хүрсэн юм. Орчин үед автомашины өрсөлдөөн өөрчлөгдсөн гэж бодож байна уу? Тэгвэл Corolla-ых тэргүүлсэн хэвээр л байна.

toyota

Тоёотаг импортолсон анхны улс

Австрали улс 1966 оны 11-р сард анхны Тоёота Corolla-г анх импортолсон улс болжээ. Энэ нь Королла загвар гарснаас хойш дөнгөж сарын хугацаа өнгөрөөд байв. Үүнээс хойш Corolla-г 1968-1999 оны хооронд Австралид үйлдвэрлэж эхэлсэн байна. Австралид зарагдаж 5 машин тутмын нэг нь Corolla байдаг аж.
Хамгийн ёс зүйтэй үндэстэн дамнасан корпорац

Коваленци Ёс Зүйн Чансаанаас шалгаруулдаг шалгаруулалтад Тоёота корпораци 4 жил тасралтгүй хамгийн ёс зүйтэй байгууллагаар тодорч байв. Энэхүү чансаа нь бүтээгдэхүүний нийгэмд үзүүлэх нөлөө, хог хаягдал гарах асуудал, хүний эрхийн бодлого болон хөдөлмөр эрхлэлтийн стандарт зэрэг асуудлуудыг харгалзан өгч гаргадаг шалгаруулалт юм.
Ажилтнуудын ирээдүйг дэмжих

Тоёота компани ажилтнууддаа зориулсан маш олон арга хэмжээг зохион байгуулдаг. АНУ-ийн зах зээлд гэхэд 365.000 ажлын байрыг дангаар нь бий болгосон байна. Үүнтэй адилаар Тоёота франчайзын ачаар 30.000 гаруй ажлын байр бий болсон юм.
Дахин худалдаалах үнэ хамгийн өндөр

Сүүлийн 10-аад жилд хийгдсэн олон улсын зах зээлийн судалгаанаас харахад Тоёотагийн загварууд үнээ бага алддаг байна. Land Cruiser зэрэг үнэтэй тэргүүдээс эхлэн Prius хүртэлх бүхий л загварууд нь дамжуулан худалдаалагдах үнэ нь хамгийн өндөр байдаг байна.
Судалгаа болон хөгжүүлэлт

Жил бүр Тоёота корпорац 9 тэрбум орчим ам.долларыг ирээдүйн автомашины технологийн судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг байна. 9 тэрбум долларыг жил бүр гэдэг нь цаг тутамд 1 сая доллар болох ба дэлхий дээр өөр ямар ч компани ийм их хэмжээний төсвийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаггүй.

R&D center

Шагнал

Тоёота Camry автомашин Америкийн Борлуулалтын Титэм хэмээх шагналыг тасралтгүй 12 удаа хүртсэн нь АНУ-д хамгийн шилдэг борлуулалттай машин гэсэн үг юм.

Эх сурвалж: www.cardoctor.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2015/09/02 15:33
sonirholt medeelel bna
  • och
  • 2015/09/02 18:29
bayarlla saihan medeelel bna
  • orlogo
  • 2015/09/02 18:55
Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу http://mgl8989.blogspot.com/

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?