Диваажинд байгаа миний ээжид

244359 2016/02/19 31

... Сайн байна уу? ээжээ.
 
             Намрын шар өдрүүд навчсын ёолох дуутай өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд , холоо явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс нар хуранд угаагдаж , эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүүрмэглэж , хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхий дөө тэнэг , гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар ургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ. Дэргэд минь сууж жаахан ч амрахгүй яасан юм. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхээд амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч болов үлдээхгүй яасан юм.
Цээжинд бөөн гуниг , бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганц удаа бичих энэ захидлыг дуусгамааргүй байна.
     Аминаасаа амь тасалж ургуулсан , цээжнээсээ сүү нэрж амилуулсан цэцгийн таван илтэс шиг үрс тань сайн байгаа. Ээжийгээ санадаг цор ганц зовлонтой , эх хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Санаа зовох хэрэггүй дээ миний жаахан ээж.
Таны оршин байгаа миний мэдэхгүй орон зай торго мэт зөөлөн эхийн хэвлий шиг дулаахан. Тэндхийн хүмүүс хэрүүл тэмцэл , хов живгүй амар амгалан. Тэр газар хааны харш шиг эрхэмсэг тансаг , хэзээ ч дутагдах гачигдахын зовлонгүй элбэг дэлбэг байгаа гэдэгт итгэж байна. Өнө мөнхийн амар амгалан тэр нутагт үрсээ ч санах зовлонгүй тайван суугаарай , миний жаахан ээж. 
 
 Хорвоогийн юм бүхэн мартагдаж , хуучирч , элэгддэг ч гэсэн хөөрхий хүний үр ижийгээ л хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт та Бурхантай уулзах юм бол хэрэг болгож ганцхан зүйдийг гуйгаарай. "Үрсийг ижийгээс нь салгах даа өрөвдөж хайрлаач" гэж хэлж байна гэдгийг минь дамжуулаад өгөөрэй. Бөөр алаг дэлхийд амьтай бүхэн ээжтэй. Бүхий л хүний өмнөөс гуйж байна гэдгийг дамжуулаарай. "Өнгө мөнгөний хорвоод өчнөөн тэрбум хүн чихэлдэн амьдардаг ч өөрийн минь ээжээс өөр энэрэлтэй хүн алга. Хал , хайр дүүрэн орчлон дэндүү хуурамч , хайртай ээжий шиг минь үнэн ч хүн байхгүй байна" гэж хагацлын сүүдэрт дайруулсан сая сая хүн уйлж байна гэж өрөвдөхийг мэддэггүй тэр Бурханд хэлээд өгөөч , ээж ээ. Өөрөөс минь өөр хүний үр ээжээсээ битгий хагацаасай гэсэндээ , өнчин дэрсний бутанд хүртэл нуугдан амьдардаг эрхийн чинээ туулайн бүжин ч гэсэн ижийтэйгээ хамт байг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байна ... 
  Б.Цоожчулуунцэцэг - н бүтээлийн хэсгээс ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • lhamjaw otgonsvkh
  • 2016/02/19 21:00
Unshaad l nulims melmerch bna eejiige sanaj bna saihan buteel bna buh eejuud urt naslah boltugai
  • Zorigoo
  • 2016/02/21 14:05
Saihan bichij Hun buriin bodol munhiin husel dee Sanasanaar boldoggui horvoo doo
  • uimraa
  • 2016/02/21 19:44
Za aawtai eejtei eleg buten ni haana baigaa Bitgii uimraad bai awgai mini
  • Мөөгий
  • 2016/02/21 23:12
Эхийг нь хаанаас олж унших вэ
  • zochin
  • 2016/02/21 23:48
Gaihamshigtai. Uneheer saihan bichjee. Nulims garch baina. Eej mini nudend haragdaj baina.
  • ohin n
  • 2016/02/24 10:27
Uneniig bichhjee.unshaad nulims melmerchlee.eejiigee mash ih sanaj bn
  • zochin
  • 2016/02/25 17:34
eejiiteigee uulzaj chadaagui haramsaj yavdag hun bolohoor setgel uimreed uillaa mash ih sanaj bna da hunii deed burhan eej mini
  • wandandorj odonchimeg
  • 2016/03/05 16:00
sain bnain u eejee tanii ur sad bud chin undes mod shig usun urjijil yawanda taniiga ohinin mash iheer sanhal yumda taniga munch iheer zowooh basan baihda ta min 10saihan ohin 2saihan huu turuulj usugsun achitan basan shuu de ur huuhed budniigee deed tengrees urgel haraj baigaarai minii burhan eej miin ur huuhed bid chin taniiga mash iheer sanaad bna tanida ih hairtai shuu eejee tanii ohin odonchimgees
  • Бороо
  • 2016/07/24 12:44
Хорвоод vрийхээ vхлийг хархаас илvv зовлон vгvй гэж бодно. Ээж аавыгаа алдах нь хэдий хатуу ч энэ ертенцийн жам. Хайртай сайхан ээжийгээ энэ хорвоод орхиод одно гэдэг хамгийн хэцvv.
  • monhtsatsral
  • 2016/07/24 16:01
Mash goe zahidal bn unshaad bur ullah ni shahllaa
  • aagii
  • 2016/07/26 19:09
Eejiigee sanaj bn. Taniigaa bhad ni oilgoj bayarluulj chadaagvidee mash ih haramsah yum. Dahiad gants udur bdag bol, eejee. Eejvvd emegteichvvd min ervvl saruul bgaasai.
  • nyamka
  • 2016/07/28 11:15
ээжтэйгээ байхад би баян байсан ээжийгээ байхгүй болоход энэ хорвоо хар цагаан л өнгөтэй болсон. цэл залуугаараа яваад өгсөн таныгаа ямар санаж бэтгэрч байнаа ээжээ
  • хорвоод ганцхан
  • 2016/08/09 15:55
ээж таныгаа өдөр бодолдоо шөнө зүүдэндээ үргэлж үгүйлэн хайрлаж явна даа
  • зочин
  • 2016/08/17 19:04
хүн бүхэн уншиж, ээжийгээ өдөр бүр хайрлаж байгаасай
  • Zandarmaa
  • 2016/08/18 01:07
Yamar gaihamshigtai bichij bna?Bayarllaa,uhaant duudee.Chamd az jargal,amjilt husiye :-)
  • Охин нь
  • 2016/08/19 15:39
Ээжийгээ саналаа гээд яахав дээ дэндүү их хол явждээ миний ээж. гэхдээ миний ээж үргэлж миний дэргэд сэтгэлд байнга байдаг. ээждээ хайртай
  • Алтай
  • 2016/08/20 09:20
Уймраа минь авгай битгий хэл эмээ болсон ч ээжийгээ санадаг,үгүйлдэг хорвоо шүү дээ. Ээдээ мөн ч том орон зай шүү. Энэ насаа дуустал эхийгээ үгүйлнээ.
  • Зочих
  • 2016/08/26 20:28
Ээжтэй хүн баян гэдэг үнэн шүү... хүмүүс минь сайхан буурал ээжийгээ амьдад нь л сайн хайрлаарай
  • ZOCHIN
  • 2016/09/13 00:09
yamar uneniig bichee ve bi ch gesen udii naslahdaa dandaa muu eejiigee sanaj uruvduj hairlaj uguileed bdag neeree minii eej burhanii orond taivan saihan bgaa baih daa .Uvduj zovohgui .
  • naagii
  • 2016/09/14 17:25
hairtai gèed unsie
  • Баяраа
  • 2016/09/14 20:23
Баярлалаа Б.Цоожчулуунцэцэгээ. Би ижийгээ ийм байгаасай л гэж залбирдаг. Сэтгэл сэмрээд уйллаа.
  • batzolboo
  • 2016/09/16 19:39
Saihan bichsen bn shvv
  • Magnai
  • 2016/09/18 16:16
Eejee sanasan buhnii seteld baidag unen.Muu eejiigee munch ih sanah yum.
  • enkhjargal
  • 2016/09/19 09:59
Yoo aimaar bichsen bna shuu.Mundag yumaa.Amjilt
  • mgl
  • 2016/10/06 23:21
eejtei min dahij uulzuulna gevel ureesee busad buhniig Burhand ugnu! eheesee unchirch hotsroh l hamgiin ih zovlon yum bilee.
  • tseegii
  • 2017/02/23 06:05
Vnher vgeer ilerhiilehiin argagvi eejiigee hyazgaargvi ih sanaj bna ene horwood eejiiteigee bh shg jargal haana ch bhgvie eejiigee zagnaj zunduu ih gomdoosn odoo bodhoor dotor harlaad bdgiin eejiinhee achiig hariulah bolomj ugsngvidee muu eej mn 3 hvvhdee usgj hvmvvjvvleh gj ih l zowsndo huurhii amar amgalangiin orondoo amgalan noirsdoo eej mn teneghen vree uuchilaarai eejee
  • anuk
  • 2017/03/08 23:47
Nulims oorin erhgvi ursaj bn eejiige dendv ih sanaj bn taniga dendv ih gomdosondo haramsah ym achig n hariulj chadagv bhd tsel zaluugara ywad oglodo taniga mash ih sanaj bn
  • Oyuntsetseg
  • 2017/03/11 12:27
Vneheer s .han zahidal bn. Eejdee yawuulchlaa. Heleh gesen bvgdiig min aguulje. Bayrlalaa
  • oeko suhke
  • 2017/04/24 23:34
Ih shn bichsen bna vgee engeed ch boltugai huurhii eejdee hvrgeh yumsan da
  • Ориг.З
  • 2017/06/23 22:27
Дөч хүртлээ үзсэн зовлон маань таныгаа өнгөрөхөд жаргал байсныг мэдэв хүү нь.
Дөмөгхөн жаргаах минь яав гэж бодоход ухаан дутсныгаа ухаарав хүү нь
Дэргэд нь байхдаа жаргааж чадаагүй ч
Дэмий их зовоогоогүй дээ гэж өчүүхэн хөвүүн нь өөрийгөө тайтгаруулж сууна даа
Хорвоод Дарь эх болон мэндэлж биднийгээ төрүүлсэн эжий таныгаа
Хэзээ бурханы хутгийг олно төдий хүртэл хүү нь араас тань төрж ачийг тань хариулах болно оо.

НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?