Япончууд бидэнд “дэлхий дүүрэн боломж” өгөв үү

112542 2015/07/22 2

http://gstat.mn/newsn/thumbnail/420/images/c/2015/06/164965-27062015-1435382624-729638412-saihanbileg_abe.jpg

-Япончууд бидэнд "дэлхий дүүрэн боломж” өгөв үү-

Япон гэдэг үгийг сонсоод сүмо, сүши эсвэл "Toyota” автомашины сэлбэг гээд олон л бүтээгдэхүүн санаанд орж ирдэг. Чанартайг нь гайхаад л манайхан хэрэглэдэг шүү дээ. Орой гэртээ цуглаад солонгос савангийн дууриудаа ч япон зурагтаар үздэг. "Sony”, "Toshiba” гээд ярихаар андахгүй.

Хөдөө гараад давхихаар айл бүрийн гадаа "Yamaha”­гийн мотоцикл харагдана. Ингээд бодохоор хот, хөдөөгүй л япон угшилтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Харин яагаад гээч? Гаалийн ерөнхий газраас гаргадаг Гадаад худалдааны барааны статистик мэдээллийг хамтдаа сонирхъё.

Эхний таван сарын байдлаар Япон руу 310 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар манайхаас Япон руу нийт 310 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь нийт экспортын 0.06 хувьтай тэнцэж байна. Экспортын талаас харахад япончууд сүүл мушгижээ. Тэгтэл тус улсаас манайд 119.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа юм.

Энэ нь нийт импортын 8.2 хувьтай тэнцэж байна. Тоймловол, бид тэднээс маш идэвхтэйгээр бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг атлаа өөрсдөө эргүүлээд юу ч зарахгүй байгаад хэргийн зангилаа оршино. Тиймээс ч Япон гэхээр л өдөр тутам хэрэглэ дэг төрөл бүрийн цахилгаан бараа, хоол унд санаанд ороод байгаа юм.

ТЭД ТЕХНОЛОГИ, БИД ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛНЭ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 10­нд бид Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулав. Манай УИХ мөн сардаа гэрээг соёрхон баталсан бол япончууд өнгөрсөн тав­ дугаар сард баталжээ. Гэрээг үзэглэх үеэр япончуудыг "комиссын” машинаа бидэнд шахах бодлого баримталж байна гэх хүн цөөнгүй байлаа.

Тэгтэл тэд өөрийг санасан аж. Тодруулбал, өчигдөр болсон "Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”­ын үеэр тэд бидэнд технологийн шийдэл санал болгов. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хадгалах зоорь барих Хоккайдогийн технологийг танилцуулсан нь нэлээд сонирхолтой санагдсан.

Япончууд манай ногоочдыг ногоогоо хураасан даруйдаа хямд үнээр зардаг нь алдагдал хүлээх гол шалтгаан болдгийг сануулаад, зоорь барих хэрэгтэй гэв. Уг технологиор барьсан зоориуд тус улсын хамгийн хүйтэн бүс болох Хоккайдод байдаг ажээ. Үүнээс гадна хэд хэдэн технологи санал болгож байна билээ. Харин бид тэдэнд түүхий эд санал болгосон.

Тухайлбал, ноолуур, малын гаралтай түүхий эд, мах нийлүүлэх боломжтой гэнэ. Дахин статистик эш татахад, өнгөрсөн таван сарын байдлаар бид япончуудад малын гүзээ, давсаг гэх мэт дайвар бүтээгдэхүүн 594 килограммыг нийлүүлжээ. Мөнгөн дүнгээр үнэлбэл, 50 мянган ам.дол­ лартай тэнцэж байгаа юм. Энэ тоог нэмэгдүүлэхээр л бид ажиллах хэрэгтэй аж.

Үүнээс гадна тус улсын худалдааны компаниудын сүлжээг ашиглан дэлхий даяар ноолууран бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байгааг Монгол, Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд дарга Д.Ариунбат энэ форумын үеэр онцолсон юм.

НООЛУУРЫН БОЛОМЖ

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэхээс өмнө бид Япон руу ноолууран бүтээгдэхүүн гаргахдаа 10.9 хувийн татвар төлдөг байжээ. Өдгөө энэ татварыг төлөхгүй эерэг тал бий. Гэхдээ татварын хэмжээнээс илүүтэй тус улсын ноолуурын зах зээл багтаамж сайтай учир бидэнд боломж бүрдсэнийг салбарынхан онцолдог юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэхээс өмнө бид Япон руу ноолууран бүтээгдэхүүн гаргахдаа 10.9 хувийн татвар төлдөг байжээ. Өдгөө энэ татварыг төлөхгүй эерэг тал бий.

Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар 4.2 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг япончууд олон улсаас импортолжээ. Энэ нь 2011 онтой харьцуулахад, 98.5 хувиар өссөн дүн юм.
Үүнд Камбожийн "тэсрэлт” хамгийн их нөлөөлжээ.

Дэлгэрүүлбэл, Камбож нь Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн гишүүн юм. Энэхүү нийгэмлэг нь 2009 онд Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бөгөөд үүний үр дүнд тэд ч Япон руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргаж эхэлсэн гэнэ.

Завшааныг ашиглаад сэргэлэн хятадууд Камбожид ноолуурын үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ Япон руу гаргаж эхэлжээ. Үр дүнд нь Камбожоос Японыг чиглэх ноолуурын худалдаа өргөжиж, гурван жилийн дотор борлуулалт нь 2825 хувиар өссөн байна.

Товчхондоо, бидэнд Камбожийн жишгээр "томрох” боломж байгаа юм. Түүнчлэн Японы гадаад худалдааны статистикаас харахад ноолуурын салбар дахь хятадуудын нөлөө асар их байгааг онцолъё. Хятадууд өнгөрсөн оны байдлаар гэхэд л 2.6 сая ноолууран бүтээгдэхүүнийг япончуудад нийлүүлжээ.

Харин бид япончуудад ердөө 18 мянгыг "хүргэж өгсөн” нь 2011 оноос 26 хувиар буурсан дүн юм. Хамгийн сонирхолтой нь бид хятадуудаас хямдхан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шүү дээ. Манай дундаж ноолууран цамцны үнэ хэд байдгийг Та, бид андахгүй.

Ойролцоогоор 100 мянган төгрөг халаасалсан үед аятайхан цамц авчихдаг. Тэгтэл Хятадад энэ дүн нэлээд өндөр юм билээ. Тухайлбал, тус улсын цахим худалдааны www.taobao.com сайтаас ноо лууран цамцны үнийг харахад дунджаар 399­499 юаньтай тэнцэж байна билээ.

Өнөөдрийн юанийн албан ханшид шилжүүлбэл, 124­155 мянгын хооронд хэлбэлзэж байгаа юм. Ингээд бодохоор бид тэднээс хямд үнээр ноолууран цамц борлуулдаг. Эцэст нь, бидэнд "дэлхий дүүрэн боломж” байна. Хямд ноолууртайгаас гадна татваргүй болчихлоо.

Японы зах зээлд нийлүүлэхээс гадна худалдааны компаниудтай нь тохироод дэлхийн зах зээлд хүч үзэх боломж нээгджээ. Харин энэхүү боломжуудыг хэний хүү ашиглах вэ гэдэг л асуулт болон үлдэж байна.

Сэтгүүлч Э.Хулан

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2015/09/08 23:26
zoob do manai nooluur uned oroh tsag iirlee shu de

odoo l baylag bteegchid maani odoo ondort duuleh heregtei shu

noots bolotsoogoo odoo l shabhah heregtei shu manai buteegdehuun.g yronchuud heregleed uzeed l medne de
  • Gedes tsuvdai
  • 2015/10/23 07:41
ter 594 kg daivar 50.000$ genuu oligtoi zuv medeelel bicheech e hulan
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?