Даншиг наадмын цаана юу “нуугдана вэ...”

109148 2015/09/03 18

 

Төр, үр хоёр минь мөнх оршиг

Чингүнжав

Хүнд юу эрхэм вэ

     Итгэл үнэмшил эрхэм

Хүнд юу чухал вэ

      Эх орон чухал

Тэгвэл таны итгэл үнэмшилд дөрөөлөн эх орны тань эсрэг "зогсоовол” ямар вэ?

Оршлын оронд...

Хүн төрлөхтний түүхэнд шашны итгэл үнэмшлээс болж дайн болж байсан үйл явдал дэндүү олон. Тиймээс XX зуунаас дэлхийн ихэнх улс орнууд төр шашны бодлогыг зааг ялгаатайгаар хэрэгжүүлэх болсон.

Өнгөрсөн түүхэн цаг хугацаа, шашин төр нэгдмэл байсан цаг үед иргэдийн шашинд итгэх итгэл төрийн бодлогын дээр юмуу эн зэрэгцэн оршдог байсан тул шашны зүтгэлтэн эсвэл хаад төр шашны бодлогыг зэрэгцүүлэн явуулж ирсэн түүхтэй. Манай улсын хувьд ч гэсэн нэгэн цагт Шашин төрийн хослон баригч Наран гэрэлт, Түмэн наст Богд хаан төр шашны бодлогыг хэрэгжүүлж байсан. Ийм цаг үед шашин төрийн ёслол, баяр наадам нэг туган дор болдог байжээ. Үүнийгээ тухайн цаг үед ДАНШИГ наадам гэж нэрлэдэг байсан ажээ.

བརྟན་བཞུགས།  /brtan bzhug/ буюу Даншүг гэдэг төвд үг нь Бат оршил гэсэн утгатай монгол үг бөгөөд Хутагт хувилгаад, Богд эздийн өлмий бат оршин, урт наслахын бэлгэдлийг ерөөж, ард олон баярлан цэнгэдэг шашны агуулгатай баяр наадам юм.

Өдгөө XXI зуун. Дэлхийн дахинд энэ зуун техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжил, ардчилалын үнэт зүйлсийн илрэлээрээ бусад түүхэн эрин үеэс эрс ялгарч байгаа.

Энэ зуунд шашин иргэдийн шүтэх эрх чөлөө нээлттэй болсон төдийгүй, төрийн бодлогод шашны оролцоо үгүй болсон. Үүнийг ихэнх улс орнууд хуульчлан тогтоосон. Монгол улсын Үндсэн хуулийн 9.1-д "Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан байдаг нь ийм учиртай. Товчхондоо бол шашны байгууллага, сүм хийд төрийн үйл ажиллагаанд оролцохгүй, төрийн байгууллага шашны үйл хэрэгт орооцолдохгүй гэсэн үг.

Харин манайд...

Харамсалтай нь XXI зуунд амьдарч байгаа Монголчууд бидэн дунд шашинд гүн бат итгэл байсаар байна. Өнөө цагт цөөнгүй "төрөх” болсон хутагт хувилгаад, бөө удган, элдэв зөн чилэгтнүүдэд итгэн сүслэн дагагчид үүнийг гэрчилнэ.

Бүр сүүлдээ сүм хийдийн хамба нар, элдэв цол мяндагтангууд Нийслэлийн захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр "Даншиг” наадам хийж, өөрсдийн эрх мэдэл сүр хүчээ олонд "гайхуулахаар илт улайрах” боллоо. Өнгөрсөн зуунд хутагт хувилгаад шинээр төрөх юмуу, тэднийг тодруулах, тэдний насан хутгийг ерөөхийн тухайтад гадны дотнын хаад ноёдын зарлигаар болдог байсан Даншиг наадам энэ удаа шинэ цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдав. Тэд үүнийгээ уламжлалт соёлыг сурталчлах нэрэн дор явуулсан ч үнэндээ агуулга нь арай өөр болов. Жилдээ ганц удаа хотол олноороо наадан, түрүүлсэн бөхөд олгодог Улсын хэмжээний баяр наадмын цолтой Даншиг гэх шашны ч юм шиг, нийслэлийн ч юм шиг наадмын цол "эн зэрэгцэв”.

Үүний учрг ухахад хоёр үндсэн гаргалгаа байна. Эхнийх нь хэрвээ Гандантэгчинлэн хийд тэргүүтэй сүм хийдүүд Даншиг наадам нэрээр баяр наадам зохион байгуулж байгаа бол тэдэнд улсын хэмжээний бөхийн бол олгох эрх байхгүй. Ингэх нь Үндсэн хуульд харшлах төдийгүй шашны байгууллага төрийн хэрэгт оролцож байгаагаас өөрцгүй явдал. Хоёрдох нь Нийслэлийн захиргааны байгууллага улсын хэмжээнд мөрдөх Даншгийн цол олгож байгаа бол мөн л хууль зөрчиж байгаа хэрэг. Учир нь Үндсэн хуулиараа заасан НЭГДМЭЛ төрийн бодлоготой улсад аль нэг орон нутгийн болон захиргааны байгууллага өөрийн үзэмжээр улсын хэмжээнд нийтээр дагах "хууль” мэт ийм шийдвэр гаргаж мөрдүүлэх эрх байхгүй. Тиймээс энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Магадгүй төрийн эрх мэдлээс булаацалдсан, өөртөө эрх мэдэл олж авах гэсэн төрийн эсрэг "гэмт хэргийн шинжтэй” үйлдэл гэж хэлж болох.

Угтаа бол шашны байгууллага, сүм хийдүүд шашин соёлоо олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор арга хэмжээ, найр наадам хийж болох ч Бөхийн цол олгож, нийслэлийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа нэрээр татвар төлөгчдийн мөнгийг найр наадамд зориулах эрх байхгүй, байж ч таарахгүй...

Даншигийн чимээ...

Сураг дуулахнээ даншиг зохион байгуулах тухай асуудал их холоос "шидсэн чулуу” бололтой.

Ер нь буддын шашинтнуудад хоёр "амьд” шүтээн бий. Мэдээжийн хэрэг нэг нь эх нутгаасаа хөөгдөн Энэтхэг улсад цагаачлан амьдарч буй XIV Далай лам Данзанжамц, нөгөөх нь Эх газрын хятадад амьдарч байгаа Банчин богд.

Банчин богдын хувьд Хятадын улс төрийн бодлогын нэг хэсэг гэж ойлгож болох. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын зарим буддын сүм хийдийн хамба нар Банчин богдтой сүрхий "сүжрэх” болжээ. Тэд үе үе БНХАУ-руу айлчлан Банчин богдод мөргөх нэрийдлээр уулзах болжээ. Тэр бүү хэл хэдэн жилийн өмнө манай зарим сүм хийдийн удирдлагууд их хэмжээний юань хил нэвтрүүлэх гэж оролдон хууль хяналтын байгууллаар шалгагдсан тухай дуулиан нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугисан нь угтаа Банчин богдтой холбоотой байж болох гэнэ.

Өнгөрсөн зун мөнөөх хамба нар Банчин богдод мөргөл үйлдэн очиж уулзаад ирсний дараахан гэнэтхэн Даншиг наадмыг зохион байгуулахаар болж, үүнийгээ нийслэлийн удирдлагуудаар батлуулаад ажил хэрэг болгосон гэх яриа байна. Үүний цаана ямар учир "нуугдана” вэ?

Банчин богд бол Хятад улсын бодлогыг дэмждэг, магадгүй хятадын төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч субъект. Гэтэл энэ хүнтэй манай сүм хийдийн хамба нар ойр ойрхон уулзах нь юуны учир вэ?

Эндээс л тэднийг хардах үндэслэл төрж байгаа юм.

Өнгөрсөн даншиг наадмын үеэр зарим хамба нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "...цаашид Монголчууд бид X богдоо тодруулаад Даншиг наадмынхаа хоймор залвал их зөв зүйтэй хэрэг” хэмээн ярьж байна билээ.

Хэн, хэнийг, юуны тул турхирч ийн ярихад хүргэв. Харанхуй бүдүүлэг зуунд бид амьдарч байгаа биш Богд гэгээнээ залах ямар хэрэг байна. Магадгүй Х богдыг заллаа гэхэд хэн түүнийг тодруулах вэ, хэний эрх ашгийг хөндөх вэ, хэнд энэ нь ашиг тустай вэ?

Монголчууд бид өөр зуураа улс төржин, Засгийн газраа ч бүтэн байгуулчихаж чадахгүй толхилцож байхад урд хөршийн "унтаж буй луу” хэдийнээ сэрчихсэн, Банчин богдоор дамжуулан манай зарим сүм хийдийн хамба нараар чиглүүлүүлэн Монголчуудыг сүсэг бишрэлээр нь дамжуулан "эзэгнэхийг” хүсэж байгааюм биш биз...

Магадгүй дараа жилийн Даншиг наадмаас эхлэн Х богдоо тодруулна хэмээн зарим хүм хийдийн удирдлагууд яриад эхлэвэл нэг их гайхаад хэрэггүй мэт.

Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нарийн нягт шалгаад үзвэл гэмгүй буй заа.

Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хаана хэлсэн "Биеийг нь эзлэхийн тулд сэтгэлийг нь эзлэх хэрэгтэй, сэтгэлийг нь эзлэвэл бие нь хаа холдох аж” гэдэг үгийг эргээд бид санаж сэрэх хэрэгтэй болжээ.

 

А.Гал


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2015/09/03 17:12
oo odoo tegvel busad shashinii neremjit naadam hiimeer um daa. muslimiim boogiin esys-iin neremjit naadam hiigeed tsol ogood bval yasiin
  • зочин
  • 2015/09/03 17:18
төрийн эрх мэдлээс булаацалдсан, өөртөө эрх мэдэл олж авах гэсэн төрийн эсрэг "гэмт хэргийн шинжтэй” үйлдэл
  • AVILGACHIN LAM
  • 2015/09/03 17:22
MANAI AVILGACHIN LAM NAR ULSAA HUDALDHAAR SHIIDEJDEE
  • зочин1
  • 2015/09/03 17:26
Би ч гэсэн санал нэг байна, ялангуяа буддын шашны сүм хийдүүдийн данс тооцоог улсаас шалгах хэрэгтэй, өнгөрсөн өвөл санхүүгийхан шалгалт хийх гэж очоод нохой шиг хөөгдөөд гарч байхыг зурагтаар харж байхадаа -Эд нар булхайтай зүйл хийдэг учираас шалгуулахгүй байна гэж бодож байлаа,
  • эншг
  • 2015/09/03 17:30
39 оных шиг эд нарийг жаахан цөөлвөл таарна. Арай дэндлээ энэ мухар сүшиг
  • Монгол
  • 2015/09/03 17:50
Маш үнэн бичжээ. Шарын шашин Монголд нэвтэрсний дараа 200 жил эрх чөлөөгүй Манжийн эрхшээлд Монгол түмэн зовсон нь үнэн. Одоо дахиад энэ шашныг хүчирхэгжүүлэх харийхан болон эрлийзүүдийн бодлогын цаана Хөх толбот Монгочуудыг хятадын эрхшээлд оруулах санаархал л харагдаж, мэдрэгдэж байна. Арай ч дээ Монголчууд ийм хүлцэнгүй, төрийн удирдлагууд нь ийм ч сэтгэлгүй, хөлдүү байх ч гэждээ. Жил болгоны намар манайхны хошуурдаг Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга ч их далд санаатай санагддаг. Манжийн хааны далд бодлогоор, сууринд нь Монгол хүүхэд алж амилуулсан тэр хийдэд очиж тахилага хийгсэд мөнгөжсөн эх орноо худалдагсад, ард түмнээ тамлагсад болж хувирч байх шиг санагддаг.
  • 125
  • 2015/09/03 17:54
Яаж сэтгэхээрээ ингэж сэтгэдэг байнаа энэнд Далай лам ямар хамаатай юм. Улсын начин биш даншигийн начин гэж байгаа юм биш үү. Бүх юмыг гуйвуулж аль муухайгаар харж явдгаа болимоор юм даа. Бурханы шашинг яасан их үзэн ядахийн төрөхөд чинь эх эцэг тань нэрийг чинь их л билэгшээж ламаас асууж өгсөн байх, үхэхэд чинь чамайг хүссэн хүсээгүй бурханы шашины ёсоор хөдөөлүүлэх байх даа. Аль эсвэл өөр ёсоор хөгжимтэй гаргаж өгөх юм болов уу. Сайн төрөл олоосой гээд ах дүүс чинь зальбирах л байх даа. Монгол хүн бичив.
  • хао
  • 2015/09/03 18:56
хар тамхи, шашин 2 оос холхон яваачээ монгуа нараа
  • ХАРЧИН
  • 2015/09/03 19:38
ОДОО УУЛ ОВООГОО ТАХИАД Л НААДАМДААД БАЙ.
  • eee
  • 2015/09/03 20:15
danshigiin nachin danshigtaa geheer yaj ch bolohgui bgaa ym l daaa
  • имссё
  • 2015/09/03 21:47
Эрх мэдлийн төлөө олигархиудаас дутахгүй лам нар ч ухэлдэж бна. Ванчинбогдын өгсөн Юаниар УБ-ын захиргааг 15 онд, МУ-ын төрийг 16 онд авах нээ. ккк
  • Nyama
  • 2015/09/03 22:26
9-r bogd zov xun baisan u? Mongolchuud Selenge aimgaas 1928 on xavitsaa Mongol zaluug 9-r bogdoor todruulj baisan yum bilee. Mongolchuud neg zov xunee olj chadaxgui baigaa ba Dalai lama bolon BNXAU-iin uls toriin togloomiin neg xeseg bolood baigaa yum bish biz dee? Er ni bol 10-r bogd gej todruulaxgui baix ni zuitei. Ter buu xel Dalai lama ooriinxoo daraagiin dur todruulaxaas tatgalzsan geed baigaa. Iim noxtsold uls orniixoo dotood baidliig xarj uzeed 9-r bogd todruulaxgui baix ni zov baina.
  • mal
  • 2015/09/03 22:32
lam malnuud
  • зочин
  • 2015/09/04 09:08
нийслэлийнхэн сонгуулийн шоу болгож хийсэн юмаа иргэд эсэргүүцэхээд нь өөрсдөөсөө бултуулах гэж хаа хамаагүй ванчин богд далай лам гэж тэнэгтэх юм да. үнэн юм хэзээд үнэнээрээ сайхан. харин тэр тэнэг далай ламаа монголд ирэхийг нь зөвшөөрөөд байдгаа бас төрийн өндөрлөгүүд нь бодолцмоор юм. монголоор дүүрэн тэнэмэл төвдүүд, болвол шингэчих санаатай. тэд нарыг зайлуулбал таарна. цаашлаад хөрш улсынхаа ч дургүйг хүргээд хэрэггүй л болов уу
  • 2727
  • 2015/09/04 09:42
manaihan yum bolgoniig uls turjuulhee bolih heregtei yumdaa odoo baital naadam hiij bolohgui boloo yu
  • ДАДАА
  • 2015/09/04 14:25
ЭНЭ ДАНШИГ ДАНШИГ Ч ГЭЖ ДЭЭ МОНГОЛЫН НЭГ ТОМООХОН ХАМБА ГУАЙ БААХАН ХУЖАА НАР ДАГУУЛААД Л ЗУСАРДАЖ ГҮЙГЭЭД Л БАС НЭГ ХАМБА Нь ТВ-ГИЙН ДУРАНД ӨРТӨХ ГЭЖ АДГАЖ ГҮЙГЭЭД Л НААДАМ ТАРСАНЫ ДАРАА ДАМБАДАРЖАА ХИЙДИЙН ХАМБА ЛАМ МӨНХБАЯР Ч БИЛ ҮҮ НЭГ НӨХӨР ХЭДЭН ЛАМ НАРТАЙГАА АРХИДАЖ АГСАН ТАВИАД Л НЭГ Л СОНИН ДАНШИГ БОЛООД ӨНГӨРВӨӨ ХӨӨРХИЙ
  • mongol hvv
  • 2015/09/04 15:50
Энэ нийтлэл бичсэн нөхөрт:
Эрхэм нийтлэлч гуай минь аманд орсон үг болгоноо чалчих нь өөрт гэмтэй бусуу? Бичхээс өмнө судалгаа гэж зүйл байдаг юм. Үнэн бодтой болсоны дараа өөрийн санал бодлоо олон нийтийн сүлжээнд цацаарай. Энэ мэтийн нийтлэлээс болж ард түмэн төөрөгдөж гүйцэж бна. Ухаантай зарим нь ойлгоод ухаан муутай дээрх зарим нөхдүүд бухимдаж бна. Тагнуулын газар чамаар хэлүүлэлтгүй бүгдийг мэдэж байгаа. Чухам л түүхээ үгүйсгэсэн хүмүүс байх юм . Чам шиг юмнууд түүх бүтээдэггүй юм. Чи гудамж хэвтэх шорооноос дор амьтан шүүдээ чамайг бодвол тэр шороо тэргүүлэшгүй настай. Чи маргааш ч байхгүй байж болно шүү. Түүх соёл дахин сэргэсэнд чам шиг тэнэгүүдээс бусад нь баярлсан. ЧИ БИТГИЙ ХУЦ.

Үндэстэн минь тэнэг нийтлэлээ болиочээ
  • Далай багш
  • 2015/09/04 23:23
1930-аад онд нэг Банчин Богд Монголд лам нарын бослого гаргуулж гай тарьж билээ . Одоо дахиад ажлаа эхэлжээ дээ, эд нарыг сайн хяналтдаа аваарай Тагнуулын газар минь

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?