Эхнэр эрсэн нь /+18/

2643 2016/03/29 0

 

Олон төрлийн гэрэл солбин анивчсан, уянгын намуухан хөгжим эгшиглэсэн танхимд хэсэг бусгаараа тухлан суугаад, ярилцах нь ярилцаж, бүжиглэх нь бүжицгээх аядуу, тохитой газар Очироо, Төгөлдөр хоёр орж явчихжээ. Энэ бол олны нэрлэж заншсанаар "Варьете” чуулга буюу одоогийн нэр нь "Эргэн дурсахуй” төв бөлгөө. Үүднээс нь 5000 төгрөгийн такс авсан бөгөөд үлгэрийн юм шиг өргөөний хаана суух нь тэр хоёрын эрх ажээ. Босго давангуутаа бодолд автан хэсэг зогсоод, баруун талд нь хосоор суух хоёр бүсгүйн хавьцаа очоод дороо эргэлджээ. Тэр хоёрын сууснаас бусад бүх суудал эзэнтэй тул тэнд суухаас өөрөөр яах билээ. Хоёр бүсгүй ч татгалзсангүй, харин ч таатай мэт хүлээн авсныг өгүүлэх хэрэгтэй. Очироогийн хэлснийг Төгөлдөр санах тул эхэндээ жаал гайхсаныг ч хэлэх хэрэгтэй болов уу. "Эргэн дурсахуй”-д эхнэр, нөхөргүй нас тогтсон хүмүүс цуглаж, энэ яваа насныхаа ханийг хайдаг” хэмээн ярьсан бөлгөө. Тэгтэл тэс өөр юм тэр хоёрыг тосч авав. Хаа газрын цэцэг, жимс вэ гэмээр хоёр хөөрхөн бүсгүй өмнө нь сууж авай. Ёс ёмбогор гэгчээр юуны түрүүнд танилцан нэр усаа мэдэлцсэн нь мэдээж. Хоёр бүсгүйн нэгийг Хоролсүрэн, нөгөөг зүгээр л Нарантуяа гэдэг юм байна. Ийм хөөрхөн хүүхнүүд ижилгүй гоё нэртэй байх даа гэж бодсоноосоо ичих шиг болов. Тэр хоёр ч нэр усаа үнэнээр нь хэлжээ. Өөрөөр хэлбэл, Очироо, Төгөлдөр хоёрын нэр өмнө хойноо элдэв угтвар, дагавар үгүй байв.

 Бүсгүйчүүд шил улаан дарс, аяга, аяга шар айраг төдийхнөөр ширээгээ чимсэн нь энгийн болоод эвтэйхэн харагдав. Одоо ширээгээ чимэх, гоёх нь Очироо, Төгөлдөр хоёрын асуудал болсныг өгүүлэх юун. Очироо оочиж уудаг, Төгөлдөр тун амсдаггүй гэхэд болно. Гэхдээ хэргийн учир үүнд байгаа юм биш. Үнэнийг хэлэхэд тэр хоёр ус үзээгүй үхэр адил ууж, идэж явсан үе буй. Энэ талаар товч боловч өгүүлэх нь зүйн хэрэг хэмээн санав. Очироо бусдын адил нэг хэсэг наймаа эрхэлж, амьтайгаа нэгэн явсан бөгөөд олсон, зөөснөө бараг оргүй болтол архидчихсан гар л даа. Орь ганц эр хүний өнөөгийн төлөөлөл гэхэд болно. Бүхнийгээ алдсан хойноо ухаарсан нэгэн гэсэн ч болох нэгэн юм. Төгөлдөр арай өөр замаар буюу төрийн албан хаагч гэж явсаар бас л алдаж эндэн Очироогоос өөр найзгүй шахам үлдсэн хүн билээ. Бас л ганц бие хархүү ажгуу. Тэр хоёр багын андууд учраас туулсан зам нь ч адил гэхэд хилсдэхгүй. Мандан бадарч явахдаа ч, мал мэт явахдаа ч хоёр биенээ орхиогүй улс билээ. Нэг ангийн хоёр нэгийгээ яаж ч орхих билээ. Тийм л хувь заяагаар тэнгэрийн дор аж төрж яваа эрчүүд амуу. 
    
Өнгөрсөн жилийн Цагаан сараар өдөр алгасалгүй хэд хоног архидчихаад хордлогод орон байж өөр зам сонгохоор тохирон найзынхаа эмнэлэгт хэвтэн өнөөгийн төрхөө олжээ. Тэгэхдээ архи, дарсыг ад үзэн хамаг бурууг түүнд чихсэнгүй. Хааяа амсах төдий явах болжээ. Гэхдээ Төгөлдөр нь өнөөг хүртэл гашуун нясуун юм огт амсаагүйг хэлэх хэрэгтэй. Архи, дарснаас хөндийрсөн тул ажил амьдрал нь овоо цэгцрээд ирснээс сүүлийн үед бага зэрэг шоудчихдаг болсныг тэр хоёр л мэднэ. Тэгэхдээ ууж идэхийг эрхэмлэсэнгүй. Эр амьтны хувиар эмс, хүүхнүүдтэй баахан ороолдомтгой болжээ. Биологийн хэрэгцээ гэж бас нэг юм буйг яалтай билээ. Тийм л шалтгаанаар үе үе шоудчихдаг байсан хэрэг л дээ. Тэглээ гээд бас замруулсангүй. Тэрүүхэндээ болгоод явжээ. Үүний өмнөх нэгэн ээлжит шоугаараа үүнээс хойш ингэж явахаа болихоор шийдсэн байна. Болвол эхнэр аваад боломжийн сайхан амьдраад үлдсэн насаа өнгөрөөчихье. Болохгүй бол бэлгийн амьдралын сайхан хостой болцгооё гэж ярьсан юмсанж. Түүнийгээ хэрэгжүүлэхийг Төгөлдөр шийдэхээр элдвийг эрэлхийлсэн ч тоймтой санаа ололгүй явтал Очироо гэнэт энэ саналыг гаргажээ. Тэр ажлынхантайгаа тун санамсаргүй тохиолдлоор "Эргэн дурсахуй”-гаар орсон нь тийм санаа олоход тусалсан гэхэд болох юм. 
    
Түүнийгээ Төгөлдөртөө уламжилснаар тэр хоёр энэ өдөр энд сууж байлаа. Нэгэнт ширээтэй болсон учраас нэрэлхэж барилгүй бага багаар боловч идэж ууж эхэлжээ. Хоролсүрэнг Хоролоо, Нарантуяаг Нараа гэж товчлон дууддаг юм байна. Хоёулаа нас чацуу 36-тай бүсгүйчүүд агаад бас л багын найзууд гэх. Ёстой л тоолбол нас чацуу, төөлбөл нуруу ижил гэгчээр нэг хэвээр цутгачихсан мэт ажээ. Нуруу бол нуруу, нүүр бол нүүр гэлээ гэгчээр бүх юмаараа адил шахуу хоёр бүсгүйг бурхан л урласан болов уу гэхээр үзэсгэлэнтэй хийгээд тэрүүхэндээ бас ч гэж боломжийн боловсролтой нь ярианаас нь илхэн байлаа. Очироо, Төгөлдөр хоёр тэр хоёроос яг үе мултардгийн даваан дээр очсон 46-тай эрчүүд билээ. Эр хүний дөчин найман нас ч ид шидтэй мэт явдаг үе л дээ. Хэний ч нүдэнд дулаахан харагдахын сацуу хэзээ ч нурж унашгүй лугаа бат бэх харагддаг нь ойлгомжтой. Хосууд яриагаа холоос эхэлсэн нь ойлгомжтой. Юу юуны туханд хүрэлгүй эсрэг хүйсийнхээ хүн хайж яваагаа хэлэлтэй биш. Гэхдээ хэн хэн нь совингоороо мэдэж асан нь тодорхой юм. Саяхан болж өнгөрсөн сонгууль, баяр наадам гээд ярих сэдэв ямар мундах биш дээ. Тэгсхийгээд бие биенээ тандан суусан нь ч ойлгомжтой юм. 
    
Тэнд цуларагсдыг ажвал бүгд зорилго тодорхой мэт ажээ. Архи дарсанд шунасан хүн алга. Хамгийн залуу нь бараг тэр дөрөв байв. Бусдыг багцаалдвал бүсгүйчүүд нь дөч түүнээс дээш, эрчүүд нь тавиас жараад насныхан бололтой харагдав. Бүр эмээ, өвөө нар ч үзэгдэг бөлгөө. Машид будмал эмээ нар, хэсэг өвөө нартай бүжиглэх нь бараг мэргэжлийн улс гэлтэй ажээ. Тэр үнэн байсныг хожим нь мэджээ. Төмөр замын Соёлын ордонд болдог бүжиг тараад орж ирсэн настан, буурлууд байжээ. Тэд ч яахав бараг бүжгийн донтонгууд тул бүжгээ үргэлжлүүлэхээр ирсэн мэт байцгаах нь илт байлаа. Хөгжим эхлүүт л хос хосоор босоцгоох нь үүний гэрч гэхээс яахав. Хүүхэд харж, гадуур тэнэж явахаар энд ингэсхийгээд нэг үдшийг өнгөрөөж орхиход буруу ч юу байхав дээ. Харин ч өтөл насаа түр ч болов мартацгаан идэр насаа дурсан санагалздаг ч юм бил үү, хэн мэдлээ. Тэднээр нэг тиймэрхүү сонинтой. Манай хэдийн ширээ одоохондоо ажин түжин гэхэд хилсдэхгүй. Очироо, Төгөлдөр хоёр бүсгүйчүүдийг дүү нар гэх бөгөөд нөгөө хоёр нь ч ах аа гэцгээх нь зүйд нийцэх билээ. Тиймэрхүү маягаар хөөрөлдөн суутал Хоролоогоос бүжиглэх санал гарав. Цэвэр тохиолдлоор суудал таарсан тул одоохондоо сонголт энэ тэрийн талаар ярилтгүй биз ээ. 
    
Бурханы хуваарилснаар Очироо Хоролоогийн, Төгөлдөр Нараагийн өөдөөс харан таарчээ. Төгөлдөрийн хувьд Нараа ихэд таалагдаж байв. Мартсанаас мал мэнд үү гэгчээр мань хоёрыг дүрслэхээ орхичихжээ. Хоёулаа метр 75 сантиметр өндөр, 70-85 орчим килограмм жин дардаг хэрдээ л нүдэнд дулаахан/царайлаг гэж болохоор/ эрчүүд билээ. Очироо ялимгүй гүзээрхгийг эс тооцвол бусдаар бүгд "ок” гэхэд нэг их хол тусахгүй дээ.  "Санаж яваагүй газраасаа сайхан чамайгаа оллоо, би” гэх үгтэй далаад оны нэгэн сайхан дуу цуурайтна. Очироо үнэнийг хэлэхэд бүжигт тийм сайн биш тул зүгээр л нэг "ганхах”-чаа аядаж байлаа. Харин Төгөлдөр цэргийн алба хаасан тул мэргэжлийн түвшинд биш ч гэлээ хамтрагчийнхаа хөл дээр арай гишгэж орхихооргүй ажээ. Нараа тэр хоёр харин тун дажгүй хөл нийлж авай. Бүжгийг удаашруулахын тулд дууг дахин давтан дуулдаг бололтой. Нэгэнт бүжиглээд эхэлсэн тул нүүр ч овоо хагараад эхэлжээ. Хоролоо хотын нэгэн томоохон ресторанд заалны зохион байгуулагч, Нараа нэгэн гоо сайханд гоо сайханч хэмээжээ. Тэр хоёр мэдээж худал хэлсэнгүй. Тэгэх ч шаардлага үгүй нь ойлгомжтой. Уух байтугай амсаагүй удсан учраас Очироо, Төгөлдөр хоёр бага зэрэг халаад иржээ. 
    
Яриа ч цэгцэрсэн байна. Гэхдээ хэн хэн нь боловсролтой нөхөд тул элдэв эрээ цээргүй зүйл юу гэж ярих вэ. Ердийн л байдаг нэг яриа дэлгэцгээжээ. Тэгэх нь ч зөв байлаа. Хоролоо, Нараа хоёр тун санамсаргүй тохиолдлоор орж ирсэн гэнэ. Харин тэр хоёр бага зэрэг "залсан” нь мэдээж. Төдий насны бүсгүйчүүд юу боллоо гэж тун санамсаргүйгээр ийм газар орж ирэх билээ. "Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг. Эм хүний дотор эмээлтэй, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” гэдэггүй бил үү? Тиймэрхүү л юм болж л дээ. Иймэрхүү юманд эмэгтэйчүүд илүү адтай нь тодорхой юм. Баттай хэлэх ганц зүйл байлаа. Тэр бол Очироо, Төгөлдөр хоёр өрсөлдөгчиддөө таалагдсан гэхэд эргэлзээгүй хэрэг байв. Зүгээр л эр хүний эв хавгүй хар ухаанаар бодоход тэр л дээ. Өдий насны эрчүүд зөн совингоороо биш гэхэд зүгээр л хар бор ухаанаар тэр зэргийг гадарлалгүй яахав. Харин бүсгүйчүүд бүхнийг зөнгөөрөө мэдэрдэг тул бөө, удганаас бараг дутахааргүй улс байгаа юм. Тэр хоёр тэр зэргийн зүйлийг ч мэдрэлгүй хаачихав. Тэр бүхэн нь тэр хоёр бие засах нэрээр нэлээд удаад ирснээс хойш бүр тодорхой болжээ. Хоёр бүсгүй ч бага зэрэг халцгаасан болохоор зүрх зориг орсон нь илт мэдэгдээд ирэв. Ярианы сэдэв өргөн дэлгэр болжээ. Гэвч бие биенийхээ эхнэр, нөхөртэй эсэхийг лавласангүй. Тэгэх хэрэг ч юу билээ. 
    
Тэнд очигсдын талаас дээш, магадгүй ерээс дээш хувь нь гон бие улс байдаг нь бичигдээгүй хууль гэхэд болох. Ер нь ч тийм байхаас гарахгүй л дээ. Хоёр бүсгүй гуч гарчихсан тул хорвоогийн аливаа юмны наана, цааныг гадарлалгүй яахав. Хамгийн сонирхолтой нь, Нараа тамхи татдаг ажээ. Ганцаардсан сэтгэлээ түр боловч тайтгаруулдаг биз ээ. Тэд байн байн бүжиглэн, бага багаар уусаар бас ярьсаар бүр хэзээ язааны танилууд мэт болоод иржээ. Бүжиглэх явцдаа хос хосоороо ярьсан бүхнийг энд өгүүлэх боломжгүй билээ. Сайхан танилцсан хосуудын яриа олширч дуу ч чангарчээ. Хос хосоороо суудал зэрэгцээд авсан байлаа. Өөд өөдөөсөө харж суухад зөвхөн яриа өрнөх тул ийн суусан нь байдлыг арай өөрчилж орхижээ. Архины халуунд биш гэхнээ дарсны аагинд дотор халсан Очироо бүсгүйнхээ бүсэлхийгээр аяархан тэвэрсэнд тэр цааргалсангүй. Байдлыг ажсан Төгөлдөр ч туршихаар тийнхүү гараа явуулсан нь бас амжилттай болжээ. Тэгээд ч энэ нь баар сав, караоке ресторан биш тул тэр энүүхнээр зугаацах гэсэн хүн ирээгүй нь тодорхой бус уу? Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцъя, ойлголцъё гэсэн улс л зүглэдэг нь маргаангүй юм. Нэг мэдэхүй цаг нэлээд явжээ. Маргааш бямба гараг учраас бүгд амрах өдөр байв. "Эргэн дурсахуй”-н цагийн хуваарийг сонирхвол маргааш өглөө хүртэл байсан ч болохоор юм байна. 
    
Архидах гэж биш танилцах, ярилцах гэж хүмүүс ирдэг болохоор бусармаг явдал болдоггүйгээс заавал эрт хаах талаар асуудал байдаггүй бололтой. Хэн хэн нь явах санал тавиагүй ч яагаад ч юм тэнд байх цаг өндөрлөж буйг өгүүлэх цаг болжээ. Очироо, Хоролоо хоёр ойлголцсон болохоор амар байв. Очироо гэртээ ганцаараа учраас хэн нэгнээс санаа зовох зүйлгүй бөгөөд Хоролоог гэртээ урин хоёулханаа үргэлжлүүлэхээр тохирчихсон байв. Төгөлдөр одоохондоо ээжтэйгээ тул хэн нэгэн бүсгүйг гэртээ аваачих хараахан болоогүй байлаа. Хэдийгээр тусдаа өрөөнд байдаг ч хаалгаар хамтдаа орох учраас өнөөхөндөө болохгүй нь асуултгүй л дээ. Гэхдээ Нараатай ярилцах зүйл байлаа. Аз болоход аядуу, тогтуун ая явжээ. Хөгжмийн аяар ганхахдаа Нарааг биедээ бага зэрэг наагаад бүжихийн зэрэгцээ чихэнд нь ийн шивнэжээ. "Очироо, Хоролоо хоёр учраа олов бололтой. Тэгээд ч эндээс явах тул хоёул хаа нэгтээ жаал үргэлжлүүлэх үү?” гэжээ. Очироо, Хоролоо хоёрын байр байдлыг Нараа аль хэдийнэ анзаарсан тул бараг надад ямар санал ирэх бол, би хэрхэх вэ гэдгээ товлочихоод байсан гэхэд хилсдэхгүй буй за. Ямар өсвөр насны охин биш дээ. Нараа огт татгалзаагүйгээр барахгүй "Хаана?” хэмээн тодотгожээ. Харин энэ талаар товлосон зүйл хараахан байгаагүй Төгөлдөр бага зэрэг тулгамдсан ч "Гарч байгаад болъё” гэвэл Нараа ч "За” хэмээсэн нь зөвшөөрсний тэмдэг байлаа. Цаг шөнийн 23,00 болсон тул тэд өндөрлөхөөр шийджээ. Тэр нь ч зөв байв. Төгөлдөр, Нараа хоёрын асуудал арай бүрхэг учраас эртхэн гарсан нь дээр л дээ. 
    
Төгөлдөр нэг удаа тун тохиолдлоор гэж болохоор нөхцөлд нэг хоночихсон хотын төвийн буудал л санаанд орох ажээ. Дөрвүүлээ гарч ирлээ. Хос хосоороо сугадалцсан нь асуудал нэгэнт тодорхой болсны шинж биз. Очироо Төгөлдөрт хандан "Бид хоёр харилаа” гээд нүд ирмэсэн байна. Бүхнийг ухсан Төгөлдөр "Бид хоёр ч харья даа” гээд хариу нүд ирмэжээ. Очироо,Хоролоо хоёр машин барин Гуравдугаар хорооллыг чиглэсэн бол Төгөлдөр, Нараа хоёр хэсэг зогтусчээ. Шууд буудал санал болгох нэг л эвгүй оргиод байлаа. Гэвч үнэнд гүйцэгдэнэ гэгчээр үнэнээ хэлэхээс яалтай. "Хоёулаа хотын төв оръё доо. Ээж нас өндөр болохоор хаалга онгойлгох гэж бараг цагийн асуудал болно. Тэгээд ч одоохондоо чамайг танилцуулаагүй байж шууд дагуулаад буучихалтай биш” хэмээн займчуулаад машинд гараа өргөсөн байна. Юу л болвол болог гэж бодсон Нараа юу ч ярьсангүй. Нэг мэдэхнээ Соёлын төв өргөөний хойхнотой ирсэн байлаа. Хэлэлтгүй ойлголцсон болохоор хэн нэгийгээ хүндрүүлэх шаардлага байсангүй. Гурван давхар буудлын гуравдугаар давхрын люкс өрөөг аван орцгоожээ. Буудал нь дороо баартай тул амны цангаа гаргах, идэх бага зэргийн хүнс базаан орсон нь мэдээж. Уух юмны хувьд дөрвөн лааз шар айраг, лонх дарс авчээ. Хатуу юм авсангүй. Тэгэх ч хэрэг байгаагүй нь ойлгомжтой. Ямар архидах гэж ирсэн биш шүү дээ. Далимд өгүүлэхэд, Очироо, Хоролоо хоёрын учир явдал тэр мөчөөс бараг шийдэгдсэн тул тэгсхийгээд орхисон нь дээр буй за. Онц сонирхолтой биш тул уншигчдаа залхаагаад ч яах билээ.         
    
Харин Төгөлдөр, Нараа хоёрын адал явдал арай өөрөөр өрнөсөн бөлгөө. Буудалдаа тухлаад дарс тулган шар айраг бяцхан шимээд амрах болжээ. Хоёул эсрэг хүйсийн хүнээ хүсэмжлэн явсан тул асуудал бага ч бас ч гэж арай өөр түвшинд танилцаж, нөхөрлөсөн тул бие биеэс хулгах нь мэдээж. Ор хөнжлийг мэдээж Төгөлдөр санаачлан засч орхижээ. Ингээд яг орох болоход бүсгүйгээс нэгэн санал гарсан нь бага зэрэг цэрвэн буйг илтгэж байв. "Би таны нүүр, хөлөнд иллэг хийж өгөх үү?” хэмээн огт санаанд оромгүй зүйл ярьжээ. Яахин татгалзах билээ. Харин ч сайн юм болов. Бие биедээ дасахад дөхөмтэй байлаа. Очироо нүцгэлээд орондоо шургажээ. Харин Нараа хагас тайчаад Очироогийн нүүрэнд иллэг хийхээр толгойг нь өвөр дээрээ тавьсан байлаа. Орифлеймийн гэх тансаг үнэртэй тос нүүрэнд нь нялан массаж хийж эхлэв. Нүүрэндээ иллэг хийлгэх ийм сайхан гэж Төгөлдөр төсөөлөө ч үгүйг хэлэх хэрэгтэй. "Ямар сайхан юм бэ?” гээд баярласнаа илэрхийлэхийн хамт хоёр гараа Нараагийн хоёр гуяыг уруудуулан бас иллэг маягийн юм хийжээ. "Байз л даа. Иллэг хийгээд орхиё” гэхээс өөрийг хэлээгүй ч дууных нь өнгө нэг "тийм” санагджээ. Санаачлагыг гартаа авсан Төгөлдөр ч хариу иллэг хийнгээ элдвийг дотроо төсөөлөн хэвтэж байлаа. Төдөлгүй хоёр хөлийнх нь уланд иллэг хийснийг үгээр илэрхийлж, ухаанаар төсөөлөхийн аргагүй санагдана. Хамаг биеийн эрч хүч сэлбэгдэх адил болжээ. Энэ үеэс харин эр хүний эрээгүй бодол Төгөлдөрийг эзэмджээ. "Болгож тавина даа” гэх бодол цээжинд нь хургах ажээ.
    
Массаж ч дуусав. Дотоож, хөхөвчтэйгээ хоцорсон Нараа өвөрт нь могойчлон гулссаар орж ирэв. Хальт халиавал бурханы урласан баримал юм уу урлагийн бүтээл аятай харагдсан нь хамаг сэрлийг нь сэдрээж орхих нь тэр ээ. Ёстой л бүхий л биеэрээ бүрхээд авав. Ингээд нүүр нүд, уруул ам аль таарснаа үнсэж, үнгэж эхэлжээ. Бүсгүй биеэ нэлээд барьж байсан ч битүүхэн гиншигнээд ирсэн нь бараг бэлэн болсны дохио байлаа. Хөхөвчийг нь тайлах гэж багагүй мунгинажээ. Бишгүй дээ л олон хөхөвч тайлж явсан ч ийм сонин хөхөвч үзээгүй санагдана. Нэгэн гох дэгээ мулталж орхиход л болдог атал энэ удаа тэгсэнгүй. Нараа ч түүнийг нь гадарлав бололтой. Хоёр гараа явуулан өөрөө тайлж тусалжээ. Хөхөвчийг хуу татмагц хус модны ур адил хоёр хөөрхөн мөөм сэрийх нь хүслийн очийг бадраан ухааныг нь самууруулжээ. Дотоожийг нь шувт татаад, өөрийнхийг мулталтал өнөөх нь чинээндээ тулсныг байгалийн жамаар нь аялуултал нэгэн бариухан бүлээн юм руу пүлхийгээд орчихов. Яг энэ үед ямар ч бүсгүй дуу алддаг нь гэм биш зан болой. Харин Нараа нэлээд шийр заана уу гэлтэй тэрүүхэндээ "Ссс..” гэх шиг болов. Ингээд Төгөлдөр галзуурсан мэт балбаж гаралгүй яахав. Хавьд секс хийгээгүй болохоор сэрэл тачаал нь амархан ассанаас хамаагүй хурдан тавьчих гээд байсанд бага зэрэг хүлээзнэн, үнсэж таалах, илэх базахыг эрхэмлэжээ. Нараа харин мэргэжлийнхээ онцлогийг сексийн үед ч харуулдаг бүсгүй аж. Төгөлдөрийн шилэн хүзүү, ууц нурууг илэн, барихын сайхныг хэлэх үү. 
    
Тиймэрхүү маягаар хэсэг үзтэл Нараагийн хуял тачаал бадрав бололтой "Хүчтэй л дээ” гээд хоёр өгзгийг нь биедээ наан татжээ. Төгөлдөр ёстой л оволзтол цохиж гарлаа. Наран биеэ үнэлэгчид шиг орилж, чарлахгүй ч байдгаараа уухилан, гинших авай. Гэхдээ хүн сонсчих вий гэсэн шиг нэг л донжтой бөгөөд аяархан гинших нь нэн таатай байлаа. Түүний өгзөг нэлээд хүчирхэг нь мэдрэгдэнэ. Үе үе дороос нь гал манартал угтуулан цохиж байлаа. Тэгж тэгж гэнэт хүчтэй дуу алдсанаа тас тэврээд, амьсгал хураачихав уу гэмээр чимээгүй болжээ. Үүнийг хүлээж асан Төгөлдөрийн ээлж ирэв. Одоо өөрийгөө бодохоос, болгохоос өөр хэрхэх билээ. Өрөөсөн хөлийг нь татан сойж аваад юмаа савных нь амсарт тулгах гэсэн адил огцом хүчтэй, тултал нь хийгээд хэсэг тэрүүхэнд нь нухсанаа хоёр, гурав хүчтэй түлхээд тавьчихжээ. Хамаг биеийнх нь хөлс асгаран, хоёр биеийг нь наах шахам норгосон байлаа. Хэсэг амьсгаа дараад өндийн тамхилав. Сексийн дараа шууд тамхи татвал бэлгийн сулралтай болдог талаар хаа нэгтэйгээс уншсанаа санав ч "Ганц удаа” гэж өөрийгөө цайруулаад тамхиа шуналтай гэгч нь соров. Нараагийн ам ихэд цангасан болтой ундааг гуд, гудхийтэл хоёр, гурав залгилав. 
    
Биеийнх нь хэлбэр, галбирыг үгээр илэрхийлэх аргагүй гоо харагдана. Орчин үеийн бүсгүйчүүд нэг л өөр бие хаатай болоод байгааг Төгөлдөр нэлээд дээрээс ажиглаж, мэдсэн билээ. Харин түүнээс нь хүртэх хувьтай байсандаа өөртөө бас баярлан байлаа. Анхны харьцаа амжилттай болов. Сексийн дараа бүсгүйчүүд яагаад ч юм үнэнийг ярьчихдаг гэмтэй билээ. Цээжинд нь толгойгоо наагаад ийн хэлжээ. "Ийм харьцаанд оролгүй хагас жил болжээ. Манай нөхөр Японд байдаг юм. Яваад удаж байна. Бараг ирэхээсээ өнгөрсөн байх. Охиндоо л санаа зовох юм. Ганц охинтой. Одоо овоо том болжээ. Энэ жил арван нас хүрч байгаа юм. Дүүгүй болохоороо ганцаарддаг юм шиг байна лээ. Аавыгаа л асуух юм даа. Би юу ч гэх билээ. Аав нь охиндоо өөрөө хэлнэ биз. Тэндээ хүнтэй болсон дуулдана лээ” гэжээ. Нараагийн чин үнэнээ хэлэхийг сонссон Төгөлдөр ч амьдралаа нуусангүй. Бүх үнэнээ хэлжээ. Гэхдээ тэр хоёр цаашид хэрхэхээ ярьсангүй. Тэгэх болоогүй байлаа. Наран өндийн дарснаасаа багахан хийгээд уужээ. Төгөлдөр дарс, шар айраг уухаас зайлсхийж байв. Орой багагүй балгачихсан, дээр нь халуурдаг өвчтэйгээ мэдэх тул биеэ барьж байсныг нуух юун. Нэг халуурвал ёстой салхитсан тэмээ мэт одох билээ. Толгой таталгүй сар архидах ч энүүхэнд шүү дээ. Нараагийн өндийгөөд суухыг харавч уйдашгүй ажээ. Нуруугаараа хотойсхийгээд өгзөг нь ар тийш овойн, хоёр сэргэр хөх нь товойх нь хуял тачаалын галыг өрдөн байв.
    
Олон хоног секс хийгээгүй болохоор Төгөлдөр дотроо битүүхэн айдас тээж байсан нь мэдээж. Ийм сайхан амьтныг шөнөжин ноолж чадахгүй нь дээ гэхээсээ илүү иймэрхүү юманд өнөө юм нь яадаг бол гэхээс сэтгэл зовниж байсан юм. Тэр ч зүйн хэрэг л дээ. Дөч хэвийсэн нас шүү дээ. Солгой гараараа Нараагийн өгзөгийг өгсүүлэн аяархан илж гарав. Нараа нуруугаа хотойлгон дороо займчисхийн янжуураа шуналтайхан уушиглаад нүдээ анин утааг нь суунаглуулан гаргаж байлаа. Овоо шүү. Өнөө унтамхай гэж бодсон юм нь сэрэх янзтай. Тэрхэн хавьдаа амь орно уу гэлтэй чинэрэх амуу. Амьхандаа дотроо баярласан Төгөлдөр Нарааг өөр рүүгээ татаад дороо хийчихэв. Яг энэ үед Нараа нэгэн байрлал санал болгов. "Би дээр нь” хэмээн их л аажуухан атлаа янагхан хэлжээ. Төгөлдөрийн жад аль хэдийнэ боссон тул бушуухан бүлэхийн хүслэн болж байсан нь мэдээж. Наран дээр нь гарангуутаа юмыг нь өөрийнхөө эрхтэн рүү чиглүүлэн бариад пүлхийтэл сууж орхижээ. Төгөлдөрийн аварга илд бараг ишиндээ тултал зоогдон живжээ. Багцаалдвал, Нараагийн нарийхан бэлхүүсийг өнгөрөөд, ямар нэг юманд тулах адил болжээ. Төгөлдөрийн цээжийг илэнгээ Нараа босон, суун оволзтол хөдөлж эхлэв. Ингэж хийж үзээгүй тул эрхтэн маань хугарчих юм биш байгаа гэх бодол төрснийг бушуухан мартахыг хичээжээ. Тэгтэл нь тийчлэн хийсэн юм байлгүй дээ, тачаангуй бүсгүй. Тэгж байснаа Нараа тонгойгоод Төгөлдөрт уруул, хэл хоёроо тушааж орхив. Төгөлдөр түүний ууцыг илэнгээ уруулыг нь озох агаад үнэндээ хагас ухаантай гэхээр болсон байлаа. 
    
Ажиглаад байхад Нараа нэлээн тачаангуй юм байна. Арга ч үгүй биз. Бүсгүй хүн гуч гараад ийм юмандаа сайжирдаг талаар бичсэнийг багагүй уншиж, сонсч асан бөлгөө. Тэгээд ч нөхөргүй, байнгын сексгүй залуу бүсгүй шунаг халуун байлгүй ч яахав. Бүсгүй хүн яг энэ насыг сексгүйгээр өнгөрөөхөөс болгоомжлох, бүр зайлсхийх ёстойг ч зарим номонд барин тавин бичсэн харагддаг билээ. Яаж ч бодсон яг үнэн гэхэд итгэхгүй байх аргагүй л дээ. Сексийнхээ оргил насыг ингэсхийгээд өнгөрөөж орхивол ямар сайн байхав. Тэгэхгүйн тулд таалагдсан нэгэнтэй тааруулсхийгээд сексдээд явбал ядаж эрүүл мэндэд нь тустай биз ээ. Нөхөргүй эмэгтэй нэг л өнгөгүй харагддаг гэх үг ч буй. Нөхөртэй эмэгтэй гэрэл гэгээтэй харагддаг нь амьдралын хууль юм. Байгалийн зохицуулгыг яалтай билээ. Эхнэргүй эр хүн бол өөр л дөө. Яаж ийгээд давсгаа "суллаж” л орхино шүү дээ. Тэр дундаа ийм эр дунд насанд тийм ч санаа зовох эд биш юм. Төгөлдөр тэр хоёр анхны шөнөө өнгөрөөж буй хосууд адил цурам ч хийлгүй хоножээ. Өглөөгүүр харин унтаж орхисон байв. Нэг сэрэхнээ үд болжээ. Бага үдийн 11,00 цаг. Буудлаас гарахад ганцхан цаг үлдсэн тул бие биедээ өглөөний мэнд хүргэн нөгөө юмаа нэг сайн хийцгээжээ. Төгөлдөр, Нараа хоёр түүнээс хойш гурвантаа учраад буй бөгөөд хэрхэхийг ёстой л цаг хугацаа, хорвоо өөрөө харуулах биз ээ. "Сайн ах, дүү хоёр” байсан ч болно биш үү? "Эргэн дурсахуй”-гаас эхнэр эрсэн явдал одоохондоо юутай ч ийн өрнөж буй бөлгөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?