2015.07.22 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

99411 2015/07/22 0

  • Технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээний тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
  • "Хөшөө дурсгалаа таньж мэдэцгээе" цувралын үргэлжлэл болох "Торгоны зам" хөшөөний тухай мэдээллийг хүргэлээ.

  • Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд Хөршийн өдрийг тэмдэглэхээр болжээ.
  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Амгалан дулааны цахилгаан станц есдүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орохоор болжээ.
  • Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гүйцэтгэх захиралд Алтангадас одон гардуулав.
  • ОХУ-д хувийн машинтайгаа зорчихоор төлөвлөж байвал ҮҮНИЙГ уншаарай.
  • Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
  • Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай хийсэн "Манай гэр бүлд тийм зүйл тохиолдоогүй" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.

  • Оюуны алжаал тайлж, тайвшралыг авчирдаг гольфийг нийслэлийн хаана, ямар үнээр тоглох боломжтой талаарх мэдээллийг хүргэлээ.
  • МХХ анх удаа охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд шилдэг 8 баг оролцож байгаа бөгөөд тэмцээн долдугаар сарын 21-ний өдөр эхэлж 28-нд өндөрлөнө.
  • Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
  • Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015” баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байна.
  • Хан-Уул дүүргийн I хорооныхон гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болно.

  • Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар зарах үнэ 1978-1987 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.   
  • Дээжис сэтгүүл дээр нийтлэгдсэн Кофены талаарх цогц мэдээллийг авах бол ЭНД дарна уу.
  • Увс аймгийн 90 жилийн ойн шатрын тэмцээнд Спортын дэд мастер Д.Хүрэлбаатар түрүүллээ.

Дэлхий дахинд

  • НАСА агентлаг энэ сард Дэлхий ванд анхны хүний гараар бүтсэн хөлгийг амжилттай хүргэлээ.

  • 2015 оны наймдугаар сарын 1-15-ны хооронд Москва орчмын Алабино хээрийн сургуулилтын газарт "Танкийн биатлон” болно.
  • Японд цаг агаар хэт халснаас болж долоо хоногт л  6000 гаруй хүн наранд цохиулсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж 14 хүн амиа алдсан талаар Японы Онцгой байдлын удирдах газраас мэдээллээ.
  • Их Британийн эмч нар хиймэд нүд шилжүүлэн суулгах мэс засал анх удаа хийсэн нь амжилттай боллоо хэмээн ВВС агентлаг мэдээллээ.
  • Севилья клубын шинэ тоглогч Евген Коноплянка танилцуулгынхаа үеэр бүтэлгүйтэв.
  • Хэт даврагчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй Сири улсад Испанийн гурван сэтгүүлч сураггүй алга болжээ.

  • БНХАУ саран дээр бааз байгуулахыг хүсэж байна.
  • Дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж буй "шинээр аж үйлдвэржсэн” гэдэг тодотголтой Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийг багтаадаг БРИКС бүлгийн Шинэ хөгжлийн банк энэ сарын 21-нээс эхлэн Шанхайд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?