Бусдаас нууцалж явбал зохих 6 зүйл

222063 2016/05/26 9

 

Бусдын нүд, чихнээс холхон байлгавал зохих зүйлс бидний хувийн амьдралд байдгийг Дорно дахины мэргэн ухаан сануулж байна. Үүнд:

 1  Та өмнөө тавьж буй зорилго, төлөвлөгөөгөө бусадтай бүү хуваалц. Зорьсондоо хүрэх хүртлээ ам ангайх хэрэггүй шүү. Учир нь, ямар ч төлөвлөгөө төгс бус, түүгээр ч үл барам гаднын саад бэрхшээлд хялбар өртөх, бүр сүйрэлд хүргэж ч болох олон сул талыг агуулж байдаг.

  2  Сайн үйл хийсэн тухайгаа яриад байх хэрэггүй. Буянтай сайн үйл ертөнцөд ховорхон. Иймээс үүнийг нүдний цөцгий мэтээр хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Өөрийгөө магтан дөвийлгөх аваас хийсэн сайн үйлээ баллуурдан хаях аюултай.

  3  Эр зориг, тэсвэр хатуужилтай гэдгээ хэнд ч бүү мэдэгд. Бид өдөр бүр тодорхой гадаад, дотоод шалгууртай учирч байдаг. Гадаад шалгуур хэн бүхний нүдэнд ил тул хүн магтаал сайшаал хүлээдэг. Харин дотоод шалгуур далд тул хүн хичнээн бэрх зүйлийг давж гарсныг хэн ч мэдэхгүй байж болох талтай.

  4  Сэтгэлээр гэгээрч чадсан тухайгаа бусдад ярих хэрэггүй. Гэгээрэл зөвхөн таных учир хэнд ч мэдэгдэх албагүй. Харин бусад хүмүүст үнэхээр хэрэг болсон цагт л та элбэрэл нигүүлслэлээ хайрлаарай.

  5  Гэр бүлийн амьдрал, хэрүүл маргааны талаар бусдад бүү мэдэгд. Та гэр бүлийнхээ асуудлыг хичнээн сайн нууцална, төдийчинээ бат бэх харьцаа үүсдэг. Хэрүүл маргаан бол удаан хугацааны харьцааны явцад гарцаагүй үүсдэг сөрөг энергийг зайлуулах жирийн нэг арга гэж ойлгоорой.

  6  Хэн нэгнээс сонссон муу муухай үгийг давтан ярихгүй байх хэрэгтэй. Хүн гудамжны шаварт гутлаа балчиж орхидог шиг сэтгэл санаагаа бохиртуулах үе бас байдаг. Харин гэртээ ирээд сонссон муу үгээ ярих юм бол шавартай гутлаа тайлалгүй өрөөндөө орсонтой яг адил.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • СУГАР
  • 2016/07/16 19:22
маш хэрэгтэйн бнаа
  • zochin
  • 2016/07/18 12:03
msh unen zuil bailaaa
  • Zochin
  • 2016/07/18 12:47
1. Deh zowolgoo jhn tiimerhuu yuma. Neg zorilgotoi humuus negdej bj bag hamt olon bolj hamtarch ajillana shude. Tehde haa hamaaq hund yariad yawna gsn ug bish lde. Tuhain hunee sain tanij medej bj l yariltsah herehtei bh
  • HJH
  • 2016/07/18 19:11
ИЙМ МУУХАЙ САНААТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ. АЛУУРЧИН ЭСВЭЛ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИНГУУД ИЙМ САНААТАЙ БАЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БОНДЫН МӨНГИЙГ ЧИМЭЭГҮЙ ИДДЭГ МАНАЙ УЛС ТӨРЧИД ШИГ.
  • kkk
  • 2016/07/25 08:21
ийм мэт сонин гаж шашны үзэл Монголд маань бас ихсэх хандлагатай шүү анхаар
  • a
  • 2016/08/03 10:55
buh shashin gaj shuu dee yalgaa yu bgan bugd gadaadiin shashinuud boo murgul harin baigaltai holbootoi zever mngl shashin bh shuu
  • zochin
  • 2016/08/05 13:36
Миний ойлгож байгаагаар бол ам биш ажил болго, даруухан бай, муу зүйлийг март, гэр бүлийн асуудлаа өөрсдөө шийд гэсэн утгатай байна.
  • khandaa
  • 2016/08/17 19:49
taalagdlaa
  • Ugi
  • 2016/08/18 18:41
Yamar aimar dotuur tamirtai yum be haha. iim umhii sanaatai garuud muuhai l daa teh

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?