Чехийн Засгийн газар тэтгэлэг зарлалаа

94491 2015/08/17 0

БНЧУ-ын Засгийн газраас 2016/2017 оны хичээлийн жилд монголын оюутнуудад  тэтгэлгийн гурван орон тоо олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлж байна.

Үүнээс  хоёр нь чех хэл дээр сурах бакалаврын болон магистрийн, харин үлдсэн нэг нь англи хэл дээр явагдах үргэлжлүүлэн магистраар буюу докторын сургалтын  хөтөлбөр бүхий тэтгэлэг юм.    

Санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд нь одоо хэрэгжиж байгаа гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс үүдэн гарсан юм. Зарим нэгэн мэргэжлийг чех хэл дээр сурч болох юм байна. Тухайлбал, байгалийн ухаан /геологи, гидрогеологи/ эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг гэх зэрэг. Түүнчлэн англи хэл дээр эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин болон эрчим хүчний мэрэгэжлүүдээр сурах боломжтой.

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар сонирхож байгаа хүмүүс 2015 оны долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд онлайнаар http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар бүртгүүлэх хэрэгтэй юм байна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тус хаягаар ороход аливаа нэгэн техникийн асуудал гарвал веб хуудасны админы registr@dzs.cz хаяг руу хандаж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?