Дагавар охиндоо их хэмжээний давстай хоол идүүлэн амь насыг хөнөөсөн хойд ээжид 10 жилийн ял оноов

116164 2015/08/17 0

Дагавар охиндоо  их хэмжээний давстай хоол идүүлэн амь насыг хөнөөсөн хойд ээжид 10 жилийн ял оноолоо гэж өчигдөр Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ. Иргэн Ким (51) нь 2 жилийн өмнө тухайн үедээ 10, 12 настай байсан 2 хүүхэдтэй иргэн Жонгтой гэр бүл болсон бөгөөд хадмууд нь түүнд тааламжгүй хандаж байгаа дургүйцлээ дагавар хүүхдүүддээ гарган , өнгөрсөн 7 сараас эхлэн нэг сарын хугацаанд   7 хоногтоо 2~3 удаа тэдний идэх хоолонд 2-3 амны том халбага давс хийн хүчээр идүүлдэг байсан ажээ. Хэт их давстай хоол идсэн хүүхдүүд тэр даруй бөөлжиж байсан ч хойд ээж нь зодож дахин идүүлдэг байсан ба үүнээс болж  өнгөрсөн 8 сард 10 настай охин нь  унтаж байхдаа гэнэт их хэмжээгээр бөөлжиж,  тэр дороо эмнэлэгт хүргэгдсэн боловч нас барсан байна.Охины биед  насанд хүрсэн  хүний биед байх давсны  хэмжээнээс  хэд дахин их давс агуулагдаж байсан нь түүний биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан,  үхэлд хүргэсэн бөгөөд  энэ бүхэнд хойд ээж буруутай хэмээн  үзэж түүнд 10 жилийн ял оноосон байна.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?