Та зоорь бариад сурчих. Тэр цагт танд мөнгө олох боломж байна

82260 2016/07/01 0

ХХААХҮЯ-ны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүулэх төв гэж бий.
 

Тус төвийнхөн  бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, бизнес төлөвлөгөө, төсөл бичих,  шинэ технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд өрх бүр хоол, хүнсээ нөөцлөн хадгалж хүнсний аюулгүй байдлыг хангах нь нийгмийн хөгжлийн одоогийн бодит байдлаас зайлшгүй урган гарч байгааг үндэслэн тус төвөөс энэхүү  зөвлөмжийг хүргэж байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнийг өвлийн хүйтэн, зуны халуунд хамгаалж чадах тогтвортой сэрүүн орчин бүхий ногооны зоорь зайлшгүй шаардлагатай.

Манай орны нөхцөлд газрын хөрсний хөлддөггүй гүн, тогтвортой сэрүүнийг ашиглах талаар хийгдэж буй судалгаанаас үззхэд хөрсний 3.2 м гүнд  ХI-VI, VI-II сарын хооронд  2-7 хэм дулаан байгаа нь тохиромжтой нөхцөл билээ. Энэ нь төмс, хүнсний ногоо хадгалах сэрүүн зоорь барих хамгийн тохиромжтой гүн нь 3-4 метр болохыг хэлж өгч байгаа юм.

Гэрийн шалан доорхи зоорь

        Шаландаа гаргасан 60х60 см  хэмжээтэй дөрвөлжин өрх бүХий сөхөгддөг модон таглаатай, талбайн хэмжээ нь 1.5-2.5 метр буюу гэр сууцны талбайгаас ихгүй байхаар өөрсдөө тохируулан 3-4 м гүнтэй зоорь хийж ашиглаж болно.  Ззорины талбай нь  гэр сууцны талбайн гадна ирмэгээс 0.6 м-ээс дотогшоо, пийшингээс 0.4 см зайд байх шаардлагатай.

Зоорийг модоор доторлож гүний 2 м тутамд агааржуулагч хоолой байрлуулна. Болж өгвөл зоорийг заавал доторлох хэрэгтэй. Төмсийг зоориндоо асгаж, манжинг нуруулдаж, байцааг тавиурт   өрж   шар   лууван,   хүрэн   манжинг элсэнд булж хадгална.

Хашаан доторхи зоорь

Зоорь барих газрыг хөрсний ус 5  метрээс гүнд байрласан, нягт, наанги хөрстэй, цас борооны усанд автахгүй, нөмөр, өндөрлөг газар сонгож авна. Зоорийн нүхийг 3 м гүн ухаж, өргөнийг өөрсдийн хэрэгцээний хэрээр тохируулаад банз, шургаагаар нүхний хананаас 50 см зайтай доторлож, завсраар нь нүүрсний үнс,  сүрэл чигжинэ. Шалан дээр нь 10 см элс дэвсэж өгнө. Дээврийг газраас 40-60 см цухуйлган шургааг банзаар хадаж доторлон төмөр бетоноор хучиж дулаална.

Дулаалга доторлогооноос дээш 0.6-1 м өндөр байвал эохино. Үүний дээрээс шилэн хөвөн, үнс,  сүрлийн аль нэгээр 0.5 м зузаан хучиж, 10 см зузаан шавардана. Ухсан нүхний хажуу  хананаас 2 м тутамд агаарын солилцооны яндан гаргаж, шороогоор манана. Янданг дулаанд нээж, хүйтэнд хааж битүүлж байна. Зоорины хаалгыг нөмөр талд нь гаргаж хаалганаас гадагш гарах налуу замын 2 талд 25 см зузаан цементэн хана цутгаж, дээрээс нь 5 см-н  зузаан банзыг зайгүй тавьж, барилгын хар цаасаар бүтээж 20 см үнс, 15 см шороогоор хучна. Зоорины хамгийн гадна талын хаалгыг 1.8 см өндөр, 1.2 өргөнтэй хийж, дотор хаалганы хооронд доош буух налуу шат хийнэ.

Зооринд үндэс үрт  ногоо, навчит ногоо, төмсийг хадгалвал амархан мууддаг. Иймд хооронд ил хаалт хийх юмуу зоорин дотроо тасалгаа гаргаж өгнө. Ногоо хадгалж байх үед зоорины дотор талын температур чийгийг тогтоосон хэмжээнд  байлгаж  байх шаардлагатай.

Ногоо хадгалахад анхаарах зүйл

        Төмс хүнснии ногоог зооринд удаан хадгалахын  зорилго   нь  түүний  амьсгалын ажиллагааг  түр   хугацаагаар   зогсоож, ичмэл байдалд оруулах явдал юм.

Зоорины доторхи нөхцлийг тогтоосон горимд   байлгаж   байхын тулд   зооринд термометр, гигроскометр байрлуулна.

Чийг дулаан их үед хадгалж байгаа ногоонууд   ургаж   соёолон,   улмаар   ялзарч мууддаг.  Зоорины дотор чийг бага байвал түмпэн саванд ус хийж тавих, усанд норгосон даавуугаар ногоог бүтээх, чийг их байвал зоорины яндан, салхивч, хаалгыг онгойлгох, төмөр хувинд галын цог хийж тавих. Шаардлагатай бол цахилгаан халаагуур тавих,  том зоорийг галлах зэрэг арга хэмжээ авна. Зоорь чийгшил ихтэй хөрсний ус ойр бол түүний ханаар мөегөнцрүүд гарч ирж ногоо ялзрах, илжрүүлэх, эвгүй үнэр амттай болгох аюултай.

Зооринд тавьсан гэрлийг зөвхөн шаардлагатай үед асаагаад бусад үед унтрааж харанхуй байлгах, температурыг  огцом өөрчлөлтөд оруулахгүй байх нь чухал.

Зооринд хадгалж байгаа ногоо дууссаны дараагаар зоорийг сайтар цэвэрлэж, хатааж   утах юмуу шүрших аргаар ариутгана.  Утаж ариутгахдаа 1 м3 тутамд 30-35 гр хүхэр орохоор тооцож, нүүрсний цогонд хүхрийг шатааж  утна. Шүршиж ариутгахдаа 40-45 гр хлорын шохойг нэг  литр усанд найруулаад шүршигчээр зоорины дотор хана, шал таазыг бүрэн шүршинэ. Марганец хүчлийн калийг  6-7 гр найруүлж, дээрх аргаар ариутгана. Төмс хүнсний ногоог хадгалах үедээ хашиж овоолсон ногооныхоо голд модоор сараалжин пирамид хэлбэрийн агааржуулах хайрцаг хийж өгнө Тус хайрцагны оройн хэсэг овоолсон ногооноос дээш 15 см орчим цухуйж байх ба сараалж хоорондох зайг  бага хийж дотогш ногоо орохгүй  байхаар хийгээрэй.

Ариутгал хийсний дараа шохойдох хэрэгтэй

Шохойд зэсийн байван  нэмэхэд илүү үр дүнтэй. Ариутгасны дараа 2-3 хоног зоорийг битүүлнэ. Сайн ариутгасан зоорины горимыг тогтмол барьж чадвал ногоог 2-3 сар хүртэл хэвийн байдалд байлгаж чадна. III сарын сүүлч,  IV сарын эхээр тайван үе шат нь өнгөрч ургах, соёолох, ялзрах, өвчлөх үзэгдэл илэрдэг. Тэр үед хадгалсан ногоотойгоо байнга ажиллах хэрэгтэй болдгийг анхааруулъя. Амжилт хүсье.

Эх сурвалж: Solongonews.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?