Алтан ургийнхны хаан ширээний тэмцэл

40936 2016/07/07 2

 

Өгөдэй нас барсны дараа монгол гvрний дотор хаан ширээ булаацалдах тэмцэл эхэлсэн байна. Их хатан мэргид угсааны Туракина (Дөргэнэ), нөлөө бvхий хэсэг ноёд, тvшмэдийг Далан даваанд хуралдуулан шинэ хаан өргөмжлөх асуудал хэлэлцvvлжээ. Тэр чуулган дээр чухам хэнийг хаан өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгvй, Дөргэнэ хатанд төр хамааруулахаар тогтжээ.

Энэ явдалд Чингисийн угсааны язгууртнууд ихэд дургvйцжээ. Ялангуяа Өгөдэйн дотны тvшмэл, монгол гvрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бvхий тvшмэл Мухамед Ялавач, Өгөдэйн хоёрдугаар хөвvvн Годан нар бусдаас илvv дургvйцэн эсэргvvцэж байжээ. Дөргэнэ эн тэргvvн Чингай чинсанг албанаас халж, мөн Мухамед Ялавачийг хань нөхдийнх нь хамт барьж авахаар завдахад тэр учрыг мэдэж Годангийн зvг зугатан оджээ.

Годан ноён тэр цагт монгол гvрний нэг чухал муж хязгаар болох Хөх нуурын газрыг захирч байжээ. Удалгvй Годангийн өргөөнд Дөргэнэ хатны элч ирж Чингай, Ялавач нарыг гаргаж өгөхийг шаарджээ. Годан тэр хоёрыг гаргаж өгсөнгvй, харин "Болжмор шувуу начин шонхороос зугадаж бутны ёроолд амь хоргодон, аюулаас аврагдах адил эдгээр хvмvvс бас бидний энд хоргодохоор манай мэдлийн газрын хязгаарт орж иржээ. Эднийг барьж өгвөл энэрэх сэтгэлийн хууль зvйд vл зохицохоос гадна хvний ёсноос гажуу хэрэг болно. Намайг хол ойрын хvн, тvрэг, тажик ялгаагvй цөм учрыг мэдэж өршөөнө. Мөд хуралдаан болох тул эднийг ураг удам, ноёд тvшмэдийн өмнө аваачиж гэм бурууг нь тоочин хэлэлцvvлж зохих ялыг хvлээлгэе" гэж хэлvvлэн элчийг буцаажээ. Дөргэнэ хатан дахин хэдэн удаа элч илгээсэн боловч Годан тухай бvр дээрхи vгийг хэлж хоосон буцааж байжээ.

Дөргэнэ хатны ажил явууллагад тvvний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг нэгэн эхнэр идэвхитэй тусалж байжээ. Годангийн vхсэнийг Фатимагийн нэртэй холбож тvvхэнд тэмдэглэсэн байдаг. Годан өөрөө ч биеэ Фатимад далдуур хорлогдлоо гэж vхэхийн өмнө ярьж байсан аж. Дөргэнэ дөрвөн жил гаруй төр хамаарахад улс орон даяар тvvнд дургvйцэх явдал эрс нэмэгдэж, нөлөө бvхий ноёд, тvшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир  арга буюу ороо тавьж өгөхөд хvрчээ.

эх сурвалж: everyday.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2016/07/10 00:34
Durtai ni tuuh zohiodog bolchihson yum baihdaa......
  • zzz
  • 2016/07/25 22:41
Manai haaduud gaitai gadnii avgai nar avsanaas mongol gyren sonoson shdee, hudlaa bish.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?