Зүүдэнд ирсэн тоо юу илэрхийлдэг вэ

4719 2016/11/24 0

Зүүд бүхэн өөр өөрийн тодорхой нэгэн утгатай. Зүүд бидэнд өнгөрсөн ирээдүйн нууцыг нээж, бидэнд сэрэмж сануулга өгдөг гэж үздэг. Зарим үед зүүд аймшигтай сонин, ямар ч зүүдний тайлалд энэ тухай бичигдээгүй байдаг. Жишээ нь: зүүдэнд ирэх тоонууд юу өгүүлж хэлдэг вэ? Оньсого мэт тоон зүүдний учрыг олох гэж үзье. Зүүдэндээ тоо харах нь сайн, муу хоёр талтай. Бүх зүйл зүүдэнд чухам ямар тоо харснаас хамаарна. 
Хэрвээ 0 бол сүйрэл, золгүй бүтэлгүй ямар нэг зүйлийн сануулга. Таныг ямар нэг чухал ноцтой ажил хэрэг хүлээж байгаа үед ёс юм шиг энэ тоо зүүдлэгддэг. 
1 гэсэн тоог зүүдэлсэн бол аз, амжилт, аз жаргал гэсэн утгатай. Мөдхөн таны хүсэл мөрөөдөл биелнэ. Түүнээс гадна нэгийн тоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, эзлэх байр суурийг өргөж өгдөг. 
2 гэсэн тоо бол хов жив, өдөөн хатгалт, муу муухайгаар хэлэхийг урьдчилан сануулдаг. Магадгүй таны эсрэг хэл үг гарган, цаашаа харах хойгуур эсвэл эзгүйд тань хэлэлцэж, муулж байж ч болох юм. 
3 асуудал шийдэгдэхийн дохио. Таны дуусгахыг хүссэн ажил алба танд ашигтайгаар төгсөнө. Гурвын тоо элдэв асуудлаас салсан амгалан тайван амьдралыг өгүүлнэ. 
4 зүүдэндээ харсан бол хүч хөдөлмөр талаар өнгөрнө гэсэн утгатай. Ийм нэгэн зүүд таны санаж сэдсэн ажил бодитой болж биелэх боломжгүйг сануулна. Иймд нэгэнт биелэхгүй зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарах хэрэггүй. 
Хэрвээ та зүүдэндээ 5 гэсэн тоо харсан бол хэл ам хэрүүл тэмцэлд ялахын шинж. Та өөрийнхөө үзэл бодол, байр суурийг хамгаалж зогсож чадах бөгөөд өөрийнхөө буруугүй болохыг нотлон хууль шүүхийн асуудлыг амжилттай шийдвэрлүүлэх бололтой. 
6 гэсэн тоо аюул ослыг бэлэгддэг. Та анхаарал болгоомжтой байж, сайн танихгүй хүмүүсд итгэж найдах хэрэггүй. Тэд таныг хуурч мэхлэж болзошгүй юм. 
7 гэсэн тоо амжилт, хүсэл бүхэн биелэхийг бэлэгддэг. Энэ бүхэн таныг зөв зүгтээ явж байгаа, таны өмнөх бэрхшээл саад ард хоцорч та өөрийнхөө хүссэнд хүрэхийг харуулна. 
8 гэсэн тоо хувь заяа ойлгомжгүй тодорхой бус байгааг өгүүлнэ. Хэрвээ та наймын тоо зүүдэлсэн бол та өөрийнхөө амьдралд юу ч өөрчлөх хүсэлгүй зүгээр л урсгал даган хөвж яваагийн шинж юм. 
9 мөнгө санхүүтэй холбоотой ер бусын амжилт олохыг өгүүлнэ. Нэлээд эрсдэлтэй ажилд ялалт байгуулах, эсвэл томоохон хожил ирэхийн шинж юм. 
10 гэсэн тоо амьдралын тодорхой үе шат дууссаны, шинэ шатны эхлэлийг бэлэгддэг.
11 гэсэн тоог зүүдэндээ харсан бол та аливаа бэрхшээл саадыг даван туулж, амьдралдаа шинэ боломж нээхийн шинж юм. 
12 гэсэн тоо амьдралын эрч хүч, энергийн бэлэгдэл. Та одоо өөрийнхөө идэвх тэмүүллийн оргилд гараад уулыг ч бол эргүүлэхэд бэлэн байгааг өгүүлнэ. 
13 аливаад эмх журам тогтоох, аливаа үйл хэрэгт хэм хэмжээг баримталж байх шаардлагатайг сануулна. Энэ нь таныг хийснийхээ төлөө харамсалтай үр дагавараас зайлсхийх боломж олгоно. 
Зүүдний тайлалд тоо байдаг ч та тухайн тайлалыг хэрхэн яаж хүлээн авах хандахаас бүх зүйл хамаарна. Жишээ нь: хэрвээ та зүүдэндээ тоо тоолоод эхэлвэл амьдралдаа амаргүй асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаагийн шинж юм. Харин та зүүдэндээ ямар нэг тоо бичсэн бол ганцаардал таныг хүлээж буйн тайлал. Харин номон дээрээс тоо харсан бол хувь заяа танд мөдхөн их таатай гэнэтийн бэлэг барих бололтой. 
Тоотой холбоотой зүүдийг өөр аргаар тайлж хэлж ч болно. Жишээ нь: таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх тоо зүүдэлж болох юм. Энэ мэт зүүдийг хувь хүн тус бүр дээр өөр өөрөөр тайлж хэлж болох юм.
Далд ертөнц сэтгүүлээс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?