Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Хүний тосны булчирхайн хүүдийд хачиг орсноор арьсыг өвчлүүлдэг

Сүүлийн уед залуучуудын нүүрээр батга гарах нъ элбэг болсон. Энэхүү батгаших өвчин нь детодекс хэмээх хачигнаас үүдэлтэй болохыг судлаачид батлаад байгаа юм. Уг овчний талаар Аръсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, клиникийн профессор Ш.Мягтаржавтай ярилцлаа.

 

-Хүмүүсийн нүүрэн дээр гараад байгаа батганд демотекс гэдэг шимэгч хорхой байдаг тухай гоо сайханчид хэлдэг. Энэ хорхой малаас хүнд халдварладаг гэл үү?

 

-Бидний хүрээлэн байгаа орчинд маш олон бактери, мөөгөнцөр, вирус байдаг. Эдгээр нь өвчин үүсгэх хүчин чадалгүй  хэдий ч хүний арьсанд байнга наалддаг. Хамгийн гол нь хачиг гэдэг бол хүний арьсны эвэрлэг бүрхүүлийн доод давхаргад амьдардаг. Энэ шимэгч хачиг нь хүний арьсны гуужилтын бүтээгдэхүүнээр буюу тослогийн булчирхайн шүүрлээр хооллодог амьтан. Хачиг гэхээр бохир, заваан, өвчтэй хүнд байдаг зүйл биш. Эрүүл хүний биед ч байдаг. Яагаад заавал батгатай холбож үзээд байна вэ гэхээр тоо нь олшрох, арьсны нүхжилт ихсэх, нэг газраа бөөгнөрч арьсны тослогийн тэнцвэр алдагдахаар хачиг үржиж арьсыг үрэвсүүлдэг. Батга дотроо олон янз л даа. Ягаан, хар, цагаан гэх мэт олон төрөл байдаг. 40, 50 нас хүрсэн хүний нүүрээр ч батга гардаг. Батга гэхээр зөвхөн залуучуудад гардаг зүйл гэж ойлгож болохгүй. Өсвөр насныхан буюу 13-28 нас хүртэлх залуусын тослогийн булчирхаи үйл ажиллагаа эрчимтэй ихэсдэг учраас нүүрээр батга гарах үзэгдэл элбэг тохиолдоно. Ингэснээр гадаад орчинд байгаа бактериуд холилдсоноос өвчин үүсгэх шаттгаан бий болдог. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр батганы шархтай, тосны булчирхайн өвчлөлтэй хүмүүс голдуу үйлчлүүлдэг. Тосны булчирхайн хүүдийд хачиг орсноор Демотекоз буюу батгатай хавсарсан өвчин үүсдэг. Манайд энэ төрлийн шинжилгээг хийдэг. Шинжилгээгээр хачиг илэрвэл яаралтай эмчилгээ хийх шаардлагатай. Гэхдээ бусад эрхтэн системд сөрөг нөлөөлөл үзүүлж гэмтээх зүйл байхгүй. Ер нь их аймаар зүйл гэж ойлгож болохгүй. Малаас халдварладаг эсэхийг одоогоор тогтоогоогүй. Эрүүл хүний арьсанд ч энэ хачиг байдаг. Харин хүнээс хүнд ахуйн замаар халдварладаг. Нүүр гарын алчуур, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт зүйлээр дамжин халдварлах тохиолдол бий.

 

-Демодекс гэж нэрлээд байгаа шимэгч хорхой ямар хэлбэртэй вэ?

 

-Демодекс бол харагдахгүй. Микроскофоор 20 дахин томруулж хардаг. Урд талдаа дөрвөн хошуутай, сүүл рүүгээ нарийхан хачиг байдаг. Урдаа байдаг дөрвөн хошуугаараа арьсны эвэрлэг давхрааг гэмтээж цоолдог. Өвчлөл үүсэх тохироо бүрдсэн үед гарч ирж өндөглөдөг.

 

 

-Тэгэхээр шимэгч хорхойг өндөглөх бүрт хүний арьс үрэвсэж гэмтэх үү?

 

-Нэг удаа 20-30 өндөг гаргадаг гэж эрдэмтэд үздэг юм билээ. Нарийн зүйлийг одоогоор судалж байгаа гэсэн.

 

 

-Тэгвэл энэ шимэгч хорхойг бүрэн устгах боломж бий юу?

 

-Нүүр, нуруу хэсгээр үрэвсэлтэй батга гараад байвал хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Нарийн мэргэшсэн гоо сайханчид хандаж болно. Зөвхөн маск, иллэг гэх мэт зүйл хийгээд эмчлэгдэхгүй. Тусгай эмчилгээ шаардаагатай байдаг.

 

 

-Зарим гоо сайхан ч "Таны арьсанд хачиг байна. Тиймээс 350 мянган төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагатай" гэдэг юм билээ. Өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаарддага байдаг юмуу?

-Иргэд ийм заль мэхэнд итгэж хамаг мөнгөө үрж болохгүй. Ямарваа нэг үрэвсэлт өвчнийг эмчлэхдээ олон улсын эмчилгээний стандартыг мөрддөг. Тиймээс албан ёсны эмчилгээ хийдэг газарт нь хандах хэрэгтэй. Хачгийг үхүүлэх эмчилгээ хийх дотроос нь эм уулгах гээд олон арга бий.

 

 

-Зарим тохиолдолд нүүрээр гарсан батгыг дотор эрхтэнтэй холбож үздэг  Тэгэхээр ходоодны хеликобактери, цөсний үрэвслээс болж батга гарах үзэгдэл байдагуу?

 

-Цусны эрхтний тогтолцоо нь хоорондоо маш их уялдаатай байдаг. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн болох ходоодны үрэвсэл, үйл ажиллагааг их анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч байх хэрэгтэй. Зарим хүн өлсөхөө мэддэг цангахаа мэддэгтүй. Хүний арьс их хэмжээний ус шаардаж байдаг шүү дээ. Шингэнийг ахиу хэмжээгээр хэрэглэх ёстой.

 

 

-Хүний арьсанд хэр их шингэн шаардагддаг юм бэ?

 

-Тухайн хүний биеийн жингээс хамаардаг. 80 килограмм жинтэй хүн хоногт дөрвөн литр шингэн хэрэглэх шаардаагатай.

 

 

-Хүний биед хэр олон төрлийн хорхой байдаг вэ. Демодекс хорхойг хоёр төрөл байдаг тухай гоо сайханчид хэлдэг?

 

-Хүний арьсанд хэдэн төрлийн хорхой байдаг талаар манай залуу эрдэмтэд судалгаа хийж байгаа. Судалгааны ажлын үр дүн нь удахгүй гарах байх. Их сонирхолтой судалгаа болж байгаа юм билээ. Ер нь бол хүний биед элдэв төрлийн празит хорхой тодорхой тоогоор байдаг.

 

 

-Малын ноос, ноолуур махнаас шимэгч хорхой халдварлах тохиолдол бий юу?

 

-Малын түүхий махнаас хачигт халдвар халддаг. Түүнчлэн амьтнаас халдварладаг олон төрлийн хорхой бий. Жишээ нь цагаан хорхой, туузан хорхой байна. Мөн муур, нохой, шувуунд ч олон төрлийн шимэгч хорхой бий. Тиймээс демодексийг малаас халддаггүй гэж хэлж чадахгүй. Малаас халддаг ч байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар нарийн судлагдаагүй шүү дээ.

 

-Арьсны өвчлөлд өөр ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

 

-Олон хүчин зүйл бий. Эрс тэс уур амьсгалаас шалтгаалж хүний арьс гэмтдэг. Мөн архи, стресс, замбараагүй хооллолт, удаан хугацаанд хоолгүй явах зэрэг нь арьс өвчлөх нөхцөл болдог.

 

-Манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжгой байдаг бол?

 

-Арьс арчилгааны маш олон бүтээгдэхүүн манай зах зээлд худалдаалагдаж байгаа. Үүнд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Маш олон сайн, муу нь мэдэгдэхгүй олон бүтээгдэхүүнд хяналт тавих ёстой байх. Тэгэхээр дур зоргоороо олдсон бүтээгдэхүүнийг хэрэглээд байж болохгүй. Эхлээд арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө ямар төрлийн арьстай болохыг мэдэж авна. Үүнийхээ дараа тохирох бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь зөв.

 

 

Б.Гандолгор

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.