Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

“Номтой” жаалууд

    Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгийн бяцхан “эзэд” номын баяраа тэмдэглэлээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа Ном хөтөлбөр ямар үр дүнд хүргэж эхэлсэнийг эцэг эх, олон нийтэд хүргэх зорилгоор ийнхүү тэмдэглэсэн байна.

 

     Номын баярт 147-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 145 хүүхэд, 18 багшаас гадна МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч СТА  Б. Лхагвасүрэн, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч СТА Ганболд, МЗЭ-ийн шагнал, хүүхдийн зохиолч СТА Энхбаяр, нар ирж хүүхэд багачуудад номтой нөхөрлөх, номын найз болох талаар болон өөрсдийн зохиосон дуу, шүлэг, өгүүллэгээс уншиж, харилцан ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлсэн юм. Энэ үеэр хүүхдийн уншлагын танхимыг танилцуулахаас эхлээд хүүхдүүд уншиж ойлгосон үлгэрийн зохиолоо жүжигчилсэн тоглолтоор ээж аавууддаа сонирхуулав. Багш нарынх нь хэлж байгаагаар хүүхдүүд тоглоом тоглоно гэхээсээ илүүтэйгээр ном уншиж, үлгэр сонсох дуртай болсон байна. Учир нь энэ цэцэрлэг хүүхдүүд номонд дуртай байх бүх нөхцлийг бүрдүүлж чаджээ. Номын буланд нь БШУЯ-аас болон Японы хүүхдийг ивээх сан, эцэг эхчүүдийн өгсөн нийт 200-аад ном байхаас гадна багш нарын өөрсдийн бүтээсэн дэлгэдэг, буддаг, даавуун гэх мэт 337 ширхэг ном байв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.