Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Эртний эд зүйлс хулгайлсан хүнийг баривчилжээ

   Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрвөн айлаас хулгай хийсэн хүнийг цагдаа нар баривчилжээ. Тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эртний эд зүйлс, бурхан, алт, мөнгөн эдлэл зэргийг хулгайлсан байна. Одоогоор 79.6 сая төгрөгний хохирол учруулсан гэдгийг Дорноговь аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эх сурвалж хэллээ. Уг хэргийг Улаанбаатар хотын харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй 27 настай Ц.Лхагва-Эрдэнэ ганцаар үйлджээ.

 

   Тэрээр өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Сайншанд суманд барилга дээр ажиллаж байжээ. Мөн дээрх этгээд нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орон байрны хулгайн хоёр гэмт хэрэг үйлдсэн байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

 

Г.Тулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.