Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Н.Энхбаяр "Өршөөлийн хууль"-д хамрагдахгүй

     Саяханаас МАХН-ын дарга, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр суллагдах гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Учир нь 2013 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж телевизин нэвтрүүлгийн үеэр Н.Энхбаярт өршөөл үзүүлэхэд бараг л бэлэн байгаагаа дуулгасан байдаг. Тиймээс энэхүү асуудлыг нь МАХН-ынхан болоод хэсэг нөхөд шүүрэн авч Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьхад бэлэн болсон тухай мэдээлэл олны анхаарлын төвд ороод байгаа.   

 

     Хэрэв уг хуулийн төсөл батлагдах аваас монгол улсын хэмжээнд байгаа 7000 орчим хоригдлоос 3000 орчим нь суллагдах магадлалтай болох аж. Гэсэн ч одоогоор дээрх хуулийн төсөл холбогдох байгууллагууд болох ЗГ, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авч байгаа боловч "Улсын ерөнхий прокурор"-оос санал ирүүлээгүй хүлээлгэж байгаа сурагтай. Харин хууль зүйн яамнаас ирүүлсэн саналдаа “Өршөөл үзүүлж болно. Гэхдээ хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байга гэжээ. Үүнд нь хүн худалдаалах, хар тамхи борлуулах, авилга, албан тушаалын хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах” зэрэг хэргүүдийг санал  болгожээ.

 

     Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ хуульд хамрагдах боломжгүй болж  байх шиг. Түүний эцсийн найдвар МУ-ын ерөнхийлөгчөөс уучлал хүссэн хүсэлтээ л гаргах үлдэх шив дээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2013 оны 12 сарын 05
2013 оны өршөөлийн хууль хэзээ гарах вэ? авилга хээл хахууль урьд нь өршөөлд хамрагдсан хүмүүс давтан хэрэг хийсэн хүмүүс хүчингийн хэрэг зэргийг өршөөхгүй байвал зүгээр шүү.
0
0
Зочин
2013 оны 12 сарын 05
2013 оны өршөөлийн хууль хэзээ гарах вэ? авилга хээл хахууль урьд нь өршөөлд хамрагдсан хүмүүс давтан хэрэг хийсэн хүмүүс хүчингийн хэрэг зэргийг өршөөхгүй байвал зүгээр шүү.
0
0
Зочин
2013 оны 10 сарын 24
өршөөлөө хурдан гаргаачээ
0
0
Зочин
2013 оны 07 сарын 18
2013оны өршөөлийн хууль хэзээ гарах вэ
0
0