Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Монголд үйлдвэрлэсэн чанартай хувцасыг гадныхан өмсдөг

Хятадууд хуучин эд хувцасыг дахин боловсруулж, даавуу хийгээд будганд оруулж, цардуулаар хатаагаад дардайсан юм болгочихож байгаа. Манайхан тийм даавууг цэргийн болон өвчтөнүүдэд хэрэглүүлж байна. Зургаан сарч хүрэхгүй тэр нь элэгдэхэд дахин авсаар төсвийн мөнгийг үр ашиггүй урсгаж байна.

 

Элгээрээрээ газар мөлхсөн гэж хэлж болох оёдлын үйлдвэрлэл тэр дундаа бэлэн хувцас, зөөлөн оёдлын салбар өдгөө дөнгөж өндийж эхлэх гэж байна. Тухайлбал боловсолын салбар болон батлан хамгаалахын салбар уг хүнд байдалтай байсан салбарыг дөнгөж түшээд байгаа билээ.Цэрэг цагдаагийн хувцасыг хэдэн монополь үйлдвэрлэлүүд үйлдвэрлэдэг бол сурагчийн дүрэмт хувцасны дунд бараг л гартай бүхний ширүүхэн тэмцэл өрнөдөг гэхэд болно. Энэ жилийн хувьд Монгол малын ноосыг эх орондоо боловсруулж, эх орондоо хагас ноосон даавуу үйлдвэрлэж байгаа. Түүгээрээ дүрэмт хувцасаа хийж байгаа гэсэн юм. Үнэхээр Монголдоо дэлхийд чанараараа дээгүүрт ордог ноосон даавуу үйлдвэрлэж байгаа бол энэ салбарыг цэцэглэж байна гэхээс яахав.

 

Энэ талаар МОХ-ны дарга, “Төмөр трейд” компаний захирал Ж.Жаргалмаатай ярилцлаа.

 

-Монголын өнөөгийн нөхцөлд оёдын үйлдвэрийн хөгжил хэр түвшинд байна вэ?

 

-Дээрхэн үед оёдлын салбар төрийн анхаарал халамжинд бойжиж басан ч тендер хэмээх хувьчлал явагдаж, дампуурах нь дампуурч, мөлхөх нь мөлхсөн. Гэхдээ өнөөдөр байдал өөрчлөгдөх хандлагатай байна. Бидний зүгээс энэ шинэчлэлийн засгийн газар найдаж байгаа. Сургачийн дүрэмт хувцасыг дотооддоо тэр тусмаа аймаг орон нутгийн жижиг үйлдэрүүдийг ч хамруулж, байгаа нь манай салбарыг хонгилын үзүүр дэх гэрэл болоод байна л даа. Учир нь үүнийг дагаад ажлын байр бий болж, үндэсний оёдлын үйлдвэрлэл сэргэх боломжтой юм. Ер нь энэтхэг, пакистан, турк зэрэг хөгжиж буй орнуудын гол зүйл нь оёдлын салбар байдаг. Энэ салбарыг ямагт төрөөс бодлогоор дэмжиж байдгийн хүчинд ажлын байрыг олноор бий болгож чаддаг. Мэргэжилгүй, ажилгүй, тэр ч бүү хэл шоронгоос гараад хийх ажилгүй хүмүүсийг хүртэл өөд нь татаж, хүмүүжүүлж, нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгох гэх мэт нийгмийн хүрээнд хамарч чаддаг. Манайд ч дээрхэн үед ажилчин ангийн давхаргыг ингэж бий болгон үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг түгээж чадаж байлаа. Гэхдээ өнөөдөр иргэдийн сонголтоос бас шалтгаалах юм. Гадаадын брендийн гэхээсээ үндэсний үйлдэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг сонгож дэмжих хэрэгтэй байна л даа. Солонгос улс бол хэдхэн жилийн өмнө манайхаас ч дор байсан гэдэг. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, муу ч бай сайн ч бай зөвхөн үндэснийхээ л бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж заншсаны хүчинд л өдийг хүртэл хөгжөөд байна. Хувцасны тухайд өөрийн гэсэн хэв загварыг тогтоочихсон байх жишээтэй. “Самсунг” –ын бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Солонгосчууд муу гэж гололгүй хэрэглэсээр л ирсний хүчинд одоо дэлхийн хэмжээний корпораци болтлоо хөгжиж, дэлхийн бренд гаргаж ирж чадаж байгаа биз дээ.

 

-Сурагчийн дүрэмт хувцасны материалыг эх орондоо үйлдэрлэж байгаа гэсэн үү?

 

-Тиймээ ноосны холбоо байгуулагдсанаас хойш Монгол малынхаа ноосыг эх орондоо боловсруулдаг болоод удаж байна. Харин даавуу хийдэг дөрвөн үйлдвэр байгаа юм. Техник технологийг нь гаднаас оруулж ирээд үйлдвэрлэж эхлээд байна. Энэ нь үйлдвэрлэлийн салбарт гарч буй хамгийн том дэвшил гэж ойлгож болно. Манайхан малынхаа арьсыг хүртэл гадагшаа гаргаж, боловсруулаад авч ирээд гутал хийж байна шүү дээ. Даавууг бол мэдээж гаднаас оруулж ирдэг. Ер нь эх орны цэвэр үйлдвэрлэл байхгүй л болов уу. Харин энэ ноосон даавууг эх орондоо үйлдвэрлээд, түүгээр чанарын дээд зэргийн шаардлага хангасан үндэсний бренд бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа экспортлох бүрэн боломж байна.

 

-Монголд үйлдвэрлэсэн хувцас гэхээр Хятад материалаар хийсэн, чанаргүй, гарын баа даахааргүй оёсон хэврэг үзэмж муутайхан хэдэн хувцас байдаг шүү дээ. Ер нь чанартай гэснээ гадагшаа экспортонд гаргаад байдаг юм биш үү?

 

-Монголд 60 гаруй оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэж буй компани манай харьяанд байж байна. Мөн хувиараа оёдлын жижиг цех ажиллуулдаг 5-10 хүний бүрэлдэхүүнтэй ажил, үйлчилгээ эрхлэгчид байна. Гэхдээ яг хувцас үйлдвэрлээд лангуун дээр зардаг гэвэл цөөхөн л байх. Ихэвчлэн ажлын дүрэмт хувцас, бээлий, гэх мэтийг үйлдвэрлэдэг. Хувцасны тухайд гэвэл хэд хэдэн томоохон үйлдвэрүүд бий. Үүнд сорочик, биеийн тамирын хувцас үйлдвэрлээд экспортонд гаргаж байна. Биеийн тамирын хувцасыг манай салбарынхан мэргэжилтнүүд маш их сонирхон авч байна. Харин чөлөөт стилийн эрэгтэй эмэгтэй хувцаснуудыг тэр бүр олон нэр төрөл загвараар нь зохион бүтээгээд үйлдвэрлээд байж чадахгүй л байна. Үйлдвэрүүд Монголдоо зарах гэж их хэмжээний зардал гаргаснаас нэг дор арай илүү өндөр үнээр бөөнөөр нь гадныханд зарсан нь арай ашигтай болоод тэр байх. Ер нь Солонгос, Хятад эзэдтэй үйлдвэрүүд мөн энд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа экспортлодог. Энэ нь Монгол ажилчдын цалин хөлс бага зэргээс шалтгаалдаг байх.

 

Оёдлын үйлдвэрийн ажилчид хэдэн төгрөгний цалинтай байна?

 

Дунджаар 300 мянгаас 650 мянга хүртэлх төгрөгний цалинтай байна. Ажилласан жил, мэргэжил чадвараасаа шалтгаалаад. Гэтэл Солонгост хоёр саяас дээш байна.  Тиймээс мэргэжилтэй мэргэжилгүй хамаагүй монголчууд Солонгост очиж, оёдлын үйлдвэрт ажиллаж байна.

 

-Танай компани сурагчийн дүрэмт хувцасыг нэлээд хэдэн жил үйлдвэрлэсэн. Энэ жилийн хувьд хичнээн сургуулийн захиалга авсан бэ?

 

-Энэ жилийн хувьд үйлдвэрүүдэд  аймаг, дүүрэг тус бүрээр нь хувиарлаад өгчихсөн байгаа. Манайх Баян зүрх дүүргийн сургуулиудын дүрэмт хувцасыг хангана. Бэлтгэл ажилдаа орсон.

 

-Техник тенологи, сайн муу ажилтнаасаа шалтгаалаад чанартай, чанаргүй янз бүрийн дүрэмт хувцас гарахгүй гэж үү?

 

-Монгополь хэдэн үйлдвэрүүдэд хувиарлаад өгөх байсныг нь оёдлын нэгдсэн холбооноос эсэргүүцэж, хөдөө орон нутагт ажлын байрыг олноор бий болгох гэсэн зорилтын хүрээнд Монгол улс даяараа бүх оёдлын том жижиг үйлдвэрүүдийг хамруулахыг зорьсон. Бидний зүгээс бүх стандартыг бэлтгэж, гарын авлага материалыг тараах юм. Гэхдээ техник, технологийн ялгаа байгаа л даа. Томоохон үйлдвэрүүд бол сүүлийн үеий бүх дамжлагын технологитой байхад хөдөө орон нутагт зарим оёдлын цехүүд бүр хуучны машинтайгаа, үйлдвэр гэхэд ч хэцүүхэн цехүүд олон бий. Төрөөс манай салбарт дэмжлэг үзүүлэх юм бол босч ирэх боломж бий. Наал зах нь зээл хөөцөлдөөд авч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр өнөө жижиг үйлдвэрлэгчид маань эргэлтийн хөрөнгөгүй яаж сурагчийн дүрэмт хувцасаа оёх билээ гэх зэрэг санхүүгийн хүндрэлүүд бий. Бидний зүгээс цаашид орон нутгийн оёдолчдын чадварыг дээшлүүлэхийн тулд сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийгээд явна.

 

-Мөн хэд хэдэн төсөл санаачилсан байгаа. Түүнийгээ бариад л дээгүүр гүйнэ дээ. Одоо эхлээд энэ жилийн сурагчийн дүрэмт хувцасаа л гүйцээгээд авсан байхад дараа дараагийн олон боломжууд байна.

 

-Манайхан гаднаас орны цагаан хэрэгслэлээ авч байна. Энэ тал дээр Монголдоо үйлдвэрлэх боломж хэр байна?

 

-Байлгүй яахав ээ. Үйлдвэрлээд гадуур зарж байгаа компаниуд нэлээд олон бий. Оросоос даавуугаа оруулж ирээд үйлдвэрлээд дотооддоо болон экспортонд гаргаж байна. Гэхдээ төрийн байгууллагууд, эмнэлэг, цэргийн ор хөнжлийн даавууг нийлүүлж чадахгүй байна. Тендерт ялсан компаниуд нь Хятадаас чанаргүй хямдхан даавуу оруулж ирээд шахаж байна. Тэр даавуу нь зургаан сар  ч хүрэхгүй урагдаж, цоордог гэж байгаа. Тэгээд л дахиад шинээр авна. Энд төсвийн мөнгө зүгээр л салхинд хийсч байгаа юм. Чанартай даавууг гурваас дөрвөн жил хангалттай эдлэнэ. Дээр үед буцалгаж ариутгадаг байсан. Харин өнөөдөр буцалгавал бутарч унахаар хөгийн цаас шиг юмыг цэргүүд болон өвчтөнүүд хэрэглэж байна. Ялангуяа хятадууд хуучин эд хувцасыг дахин боловсруулж, даавуу хийгээд будганд оруулж, цардуулаар хатаагаад дардайсан юм болгочихож байгаа. Хэдэн удаа угаагаад л өнгөө алдаж, нимгэрдэг. Харин Монголдоо хамгийн чанартай материалыг гаалийн татвар энэ тэргүй оруулж ирээд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дээрх байгууллагуудад түгээгээд байх юм бол төсвийн мөнгө ч хэмнэгдэнэ. Эргээд үйлдвэрүүд сэргэж, ажлын байр олноор бий болж, эдийн засагт хувь нэмэрээ оруулах бүрэн боломж байна шүү дээ. Манайхан эдийн засаг гэхээрээ уул уурхай, банк санхүү, хөдөө аж ахуйд хамаг анхаарлаа хандуулж байна. Гэтэл аль ч улсад хамгийн нэгдүгээрт анхаардаг зүйл нь өргөн хэрэглээний барааны жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа оёдлын салбарыг маш их анхаардаг. Бидний насаараа хөдөлмөрлөж, баялагаа ухаж олсон мөнгө гадагшаа урсаад байхаар Монгол улс яаж хөгжих билээ дээ. Эцэст нь бидэнд ажил байхгүй, насаараа хятадын хэдэн хувцасыг элээсэн нөхөр болж үлдэнэ гэдэг харамсалтай байгаа биз.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2013 оны 07 сарын 20
Òýíýã àâãàé þó ÿðüæ áàéãààãàà ÷ ìýäýõã¿éâÈéì õ¿íèé ¿ãýýð ҪРàæèë õèéãýýä áàéõäàà ÷ ÿàõàâ äýý.Àðàé äýíäýíý ýý
0
0