Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Өндөр хангамжтай шүүгч нараас өндөр хариуцлага нэхье

     Саяхныг хүртэл шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог байлаа. Энэ нь засаглал ху­ваах онолын хувьд зөрчилддөг байсан гэж хуульчид хэлж байв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл адил тэнцүү хэрэгжүүл­нэ гэсэн атлаа УИХ шүүгчийн цалинг тогтоож байгааг эсэр­гүүцдэг байсан. Үүний цаана шүүхийн хараат бус байдал хөндөгдөнө гэж үздэг байсан хэрэг. Шүүхийн тухай багц хуулийн баталж, мөрдсөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангахад чиглэ­сэн бүхий л эрх мэдлийг өөр­төө төвлөрүүлсэн. Шинэ хуульд зааснаар тус байгуул­лага шүүхийн төсвийг бие даан боловсруулж УИХ-д оруулж батлуулна. Ингэхдээ өмнөх шигээ Засгийн газар, Сангийн яамаар дамжуулахгүй. Шүүгч­дийнхээ цалинг өөрөө тогтоо­но. Шүүх болон шүүгчид нө­лөөл­сөн, утсаар дарам­талсан, биед нь халдсан иргэн, эрх мэ­дэлтэн, байгууллагыг торгох, огцруулах, чөлөөлөх, татан буулгах ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлт, шүүхийн журмаар шийдвэр­лэгдэж байхаар боллоо. Дээр нь хуульчдын дундаас шүүгч болох хүмүүсийг сорчлон түүх ажил тэднийх хэвээр үлдсэн. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг УИХ өмнөхөөс нь бууруулахгүй батална гэж Шүүхийн тухай багц хуульд заасан. ШЕЗ-өөс оруулсан төсвийг хасч, танах эрх УИХ-д ч байхгүй гэж тэд өөрсдөө хэлсэн. ШЕЗ-д хуулиар олд­сон боломжийг Н.Лүндэн­дорж дарга нэлээд сайн ашиглажээ. Тэрээр шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд хам­гийн эхлээд шүүгчдийн эдийн засгийн баталгааг нь хангах ёстой гэж үзсэн байна. Ий­мээс шүүгчийн цалинг энэ оны хоёрдугаар хагаст хоёр сая төг­рөгөөр тогтоосон байна. Үүний дараа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Цалин нь амьдралдаа хүрдэггүй, байр сууцгүй хүнээс “Чи шударга ажилла” гэж шаардах нь утгагүй. Шүүгчийн цалин хэний ч гарыг ха­рахааргүй өндөр байх ёстой” гэж хэлэв. Тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөл сая­хан дахин хурал­даж шүүгчийн цалинг 3.7-4.5 сая төгрөг бол­гов. Ингэснээр төрийн тусгай албан хаагч­даас ирэх онд хам­гийн өндөр цалин авах хүмүүс нь шүүгчид боллоо. Цалин нэмэх шийдвэ­рийн гадна шүүгчийн туслахыг үлдээсэн нь багагүй хэл ам татаж байгаа гэсэн. Гэхдээ энэ маргааныг дарах, дээр нь “шүү­хийн хараат бус бие даа­сан байдал”-ыг ханга­хын тулд Шүүхийн ерөнхий зөв­лөлийн дарга нэг өдөр хоёр ч тушаал гаргажээ.

 

     Тодруулбал, энэ сарын 2-нд тушаал гаргаж нэр бүхий 90 шүүгчид орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Шүүгч­дээс Сүхбаатар дүүргийн шүү­хийн шүүгч В.Жавхлан ган­цаараа 20 сая төгрөг авах бол Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Са­рантуяа, Говьсүм­бэр аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Г.Лхаг­вамаа, Архангай аймгийн шүү­хийн ерөнхий шүүгч Т.Даваа­сүрэн нарын 30 орчим шүүгч байр, орон сууцны дэмжлэг нэрээр15 сая төгрөгийн хишиг хүртэхээр болжээ. Мөн аймаг, дүүргийн, сум дундын шүүхийн шүүгч нарт 5-15 сая төгрөгийн мөн­гөн дэмжлэг үзүүлэх юм. ШЕЗ-ийн даргын тушаалаар эдгээр шүүгчид 995 сая төгрөг олгох ажээ.

 

     Үүнээс гадна 105 шүүгч, туслах ажилтанд Н.Лүндэн­дорж даргын наймдугаар сарын 2-нд гаргасан тушаа­лаар буцалтгүй тусламж олго­хоор болсон байна. Сум дун­дын шүүх, аймаг, дүүрэг, Нийс­лэлийн шүүхийн шүүг­чээс гадна, шүүгчийн туслах, нарийн бичиг, үйлчлэгч, компьютерийн мэргэжилтэн, жижүүр, нягтлан бодогч, жо­лооч нарт ирэх оны төсөвт төв­лөрсөн хөрөнгөөс буцалт­гүй тусламж хэлбэрээр олгоно гэж тушаалд бичжээ. Шүүхэд ажиллаж буй дээрх хүн тус бүрт нэг сая төгрөг төсөвлөсөн байна. Н.Лүндэндорж дарга шүүгчдийн нийгмийн батал­гааг хангаж байгаад шүүгчид ам сайтай байгаа. Ухамсартай нэг нь таван цаасны төлөө алдар нэр, ажлын байраа алдахгүйг бодох байх. Гэхдээ ШЕЗ-өөс гаргаж буй эдгээр “мөнгө үнэртүүлсэн” шийдвэ­рүүд л шүүхийг бусдаас ха­раат бус болгочихно гэж байх­гүй гэж олон нийт үзэж байна. Өнөөдөр хахууль авч байгаа шүүгчийн цалинг арван сая төгрөг болгосон ч хахуулиа ав­саар л байх болно. Хүний хэ­рэгцээ, шуналыг ханатал ца­линжуулах боломж аль ч төрд байхгүй. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг нэмэгдүүлсэн шигээ хариуцлагыг нь дээшлүүлж, тавих хяналтаа чангалах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна өөрсдийн үндсэн ажил болох шүүгчдийг шилж олох тал дээр өөрчлөлт гаргах хэрэгтэй болжээ. Шүүгчийг авлига авдаг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэж хүмүүс харддаг. Шүүгчийг харддаггүй болчих­вол харин аюултай. Хардалт шүүхийг эрүүл байлгадаг олон нийтийн том механизм гэж хүмүүс хэлдэг. Гол нь мэдлэг, зүрх хоёр нь бяслаг шиг ша­хаг­даж, хий нь арилсан хууль­чийг шүүгчээр сонгоогүйд учир байдаг байх. Жишээ нь зарим хүн аливаа зүйлд хандахдаа заавал учрыг нь олох гэж чар­майдаг. Зарим нь асуудалд хайх­рамжгүй ханддаг. Зарим нь хатуу сэтгэлтэй бол үлдсэн хэсэг нь бүх хүнтэй хүзүү толгойгоо нийлүүлж явдаг, хэнтэй ч найзлаад явахад бэлэн байдаг. Мэдлэг боловс­ролтой ч сэтгэл зүй, зан аа­шийн хувьд өөр эдгээр хуульч­даас шүүгч болох хүнийг зарим улс арай ондоо аргаар сонгодог юм байна.

     Барууны орнуудад хуу­лийн сургууль төгсөгч нь шүүгч болохын тулд урт зам туулдаг гэнэ. Жишээ нь, АНУ-д өмгөө­лөгчөөр олон жил ажиллаж сайн хуульч төдийгүй зөв шударга хүн болохоо нотлон харуулсны эцэст шүүгч бол­дог бол ХБНГУ-д эхлээд шүү­хийн бичиг хэрэг, мөрдөн бай­цаагч зэрэг ажилд удаан хуга­цааны турш дадлага хийсний дараа практикийн том шалгал­тад ордог. Хэрэв тэнцвэл шүүг­чээр ажиллах нөөц ажилтны жагсаалтад бүртгэгдээд шүүг­чийн орон тоо гарах хүртэл Хууль зүйн яамны системд өөр ажил эрхэлдэг байна. Японд жил бүр хуулийн сур­гуулийг олон зуун хүн төгс­дөг боловч шалгаруулалтад оролцогчдын дөнгөж 2-3 хувь нь тэнцэж, хуульч гэгдэх эрх олж авдаг. Дараа нь тэд хуулийн байгуул­лагуудад хоёр жилийн дадлага хийгээд дахин шалгалтад орж тэнцсэн тохиолдолд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажил­лах эрхтэй болдог ажээ.

 

     Энэ бол зүгээр нэг хүнд суртал биш, хүнийг судалж таних арга, онож шигших механизм гэнэ. Гэтэл манайд шүүгч сонгон шалгаруулах явц ямар байгаа бол. Угаас буруу хүний үйлс нь зөв байдаггүй, албан ту­шаалд гарч эрх мэдэлтэй болвол гай тарьдаг. Бид нэгэнт гаднаас хуульч урьж ажиллуу­лахгүйгээс хойш одоо байгаа хуульчид дотроо­соо хамгийн сайныг нь олж сонгон шүүг­чээр ажиллуула­хаас өөр зам­гүй. Үүний тулд шүүгчийг шал­гаруулдаг меха­низмыг тун оновчтой болгох хэрэгтэй гэж иргэд хэлж бай­на. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг нэмж байгаа юм чинь, дагалдах ха­риуцлагыг нь өндөрсгөнө биз дээ, Н.Лүндэн­дорж дарга аа.

 

 

 

Г.Тулга

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2013 оны 08 сарын 09
shuugch nerh hurald orohoos uur ajil baidag ym uu. hamag ajlig ni nuguu heden tuslah ni shunu udurgui hiij zarts med ajillaj baihad harin shuugch nar neg ih zav chuluutei humuus uruu hezej hudlaa yrij tsag unguruuj suuh ym daa. amidlarch shudarga bus ym daa. neg bol shuugch nar ni uursdin hiih ajlaa uursduu hiimeer ym tegvel shudarga sh dee !!!
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
uhamsargvi chadvargvi hirnee bardam shvvgch nar ih bolj bna.Odoo tsalin undur bolson.Shvvhed bayan hoosonii yalgaa garch bna.shvvgch nar ni tengert tulsan tsalintai baihad TG-n ajiltnuud ni ur zeelendee barigdsan udur honogiig arai yadan unguruuj bna.
0
0
Зочин1
2013 оны 08 сарын 08
shvvgchiin tsaling nemsen shigee hariutslagiig ni undurjvvleh heregtei.
0
0
Зочин hi
2013 оны 08 сарын 08
tsalin ni nemegdlee geed uhamsar ni heveeree bna sh de.Harin ch sahil hvrteed shal dordov gegcheer ajildaa tsagtaa irehgvi ajil tarah boloogvi baihad heev neg garaad yavchihdag asuudal shvvgch nart bna.Nadad hen heleh ve gesen baidaltai vneheer sanaa zovmoor bh yum da ene shvvgch nar.Harin baga tsalintai ajiltnuud vneheer vnencheer shvvhiin vil ajillagaag heviin tasraltgvi yavuulahaar zvtgej bna
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
odoo ajillaj baigaa shuugch narin mergejlin ur chadvar ih muu baigaa. uchir ni ihenh ni huvin surgu*** tugssun hooson tolgoinuud bolson bna lee. odoo tsalin mungu ni gaigui bolj baigaa bol shildeg hu***ch nar shuugch bolj odoo baigaa hereggui nuhduudig shahah baih gej naidaj bna.
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
цалин хөлсийг нь нэмээд ирэхээр ажлын урам орно , шүүгч нарын цалин хөлсийг нэмээд хариуцлагаа тооцох нь зөв
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
аттестатчилалыг сайн явуулах хэрэгтэй байна , хуучны шүүгч нар одоогийн хуульч нарын түвшинд байхгүй байгаа нь харагдаад байдаг шүү
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
Хүнний шунал хүсэл барагдах нь үгүй Шүүгч гээд мэрэгжил дээр хүн томилоод дараа чи цэвэр ажилаарай гээд аргадаад дээр нь нэмээд их мөнгө өгөх юм Би гайхаж л сууна даа
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
Жаьхлан шүүгч 20 саяыг сард л олдог ш дээ
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
Odoo ajillaj baigaa shuugch narig dahin shalgalt avch zarim shuugch hiij chadahgui humuusig shuuhees gargah heregtei. . .
0
0
Зочин
2013 оны 08 сарын 08
carantya shvvgch chine mungutei hvnd shvvhiin shiidber gargadag abgaidaa
0
0
Зочин
2013 оны 08 сарын 07
bzd shuugch bathuu solongo metin olon jil ajillasan tanil taldaa uichildeg nobshuud zailuulbal taarna
0
0
Зочин
2013 оны 08 сарын 07
Сарантуяа шүүгч орон гэргүй байсан юм уу, даанч танил талдаа нугасгүй үйлчилдэг юм, .. ха ха ха мөнгө л авдаг байсан байна ш дээ байр авах гэж хөөрхий
0
0
Зочин
2013 оны 08 сарын 07
Тэнэгээ чи духан дээрээ "үнэн" гэсэн тамга наагаад ч явсан үнэнээ 1000 давтсан ч ялгаагүй "шүүхийнхэн"-ээс хүн танихгүй бол шоронд шар махтайгаа хатаж л таараа
0
0
Зочин
2013 оны 08 сарын 07
Хүн согтуугаар дайрч алсан даргатай шүүх өөдлөх үү? Шүүгч нар ч ерөнхийлөгч мэтийн хүмүүсээс их хамааралтай. Э-дорж хар тамхитай дайн зарлаж байна гэхэд л бренд барааны зарим хүмүүст шууд 10 аад жил өгөөд, заримыг нь учир битүүлгээр чөлөөлж байх юм. Ингэж болохгүй. ДУДКА гаар хөдөлдөг шүүгч хэрэггүй.
0
0
Зочин
2013 оны 08 сарын 07
Энэ ажил ччонын хүзүүнд мах уячихсантай адил юм болж байгаа байх дөө. Эд нар шударга байх нь юу л бол?
0
0