Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр

     Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Үндэсний тэтгэлэг хөтөлбөрийг зарлажээ. Тус тэтгэлэг нь Монгол улсын аттестатчилагдсан дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу өдрийн ангид элссэн оюутан хамрагдах гэнэ. Мөн Үндэсний тэтгэлэгт хамрагдах оюутнууд диплом, бакалавр, магистр, докторын өдрийн ангийн суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан суралцагчидад олгох юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгөн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-иар бодох аж.

 

     Нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш, улирлаар нь тооцон Сургалтын төрийн сангаас шилжүүлэхээр болсон байна. Ингэснээр суралцагчид сонгосон салбартаа чанартай боловсон хүчин болоход нь хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Мөн суралцагч тус тэтгэлэгт хамрагдсанаар өөрийгөө цааш хөгжүүлэх боломжыг нээж өгч байгаа явдал.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.