Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

ГЕГ, Авлигатай тэмцэх газартай хамтарсан сургалт зохион байгууллаа

      Гаалийн ажилтнуудад  2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаарх сургалтыг Гаалийн ерөнхий газрын урилгаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан н.Мөнхжаргал зохион байгууллаа.
 

       Сургалтаар  албан хаагчдад дээрх хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ойлголтын зөрүүтэй зарим зүйлд хариулт өгсөн байна.

 

     Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй байлгах, дотоод хяналтыг сайжруулах зорилготой ажиллаж байгаа юм.

 

     Дээрхи сургалтын биет болон цахим материалаар DVD бэлтгэн хувилж, нийт гаалийн газар хороод болон хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад тараан, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх видео сургалт зохион байгуулна.

 

      Хоёр байгууллагын хамтын ажиллагаа уламжлал болсон бөгөөд цаашид авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт үргэлжлэх байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.