Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Гоёлын даашинзны зах зээлийн үнэ

      Сар гаруйхан хугацааны дараа шинэ жил болох гэж байна. Албан байгууллага үйлчилгээний газрууд аль хэдийн гацуур модоо засч шинэ жилийн уур амьсгал оруулжээ. Шинэ жилд ороход охид бүсгүйчүүдэд хамгийн чухал зүйл гоёлын даашинз байдаг. Эмэгтэйчүүд гоёлын даашинзаа интернэт дэлгүүрүүдээс худалдан авах, дэлгүүр хэсч авдаг ч давтагдашгүй цорын гац даашинзыг өмсөхын тулд захиалгаар хийлгэхийг илүүд үздэг болсон. Таны шинэ жилийн хэрэгцээнд зориулан захиалгаар даашинз хийлгэхэд хэр хэмжээний мөнгө зарцуулах тухай мэдээллийг бэлтгэлээ.  

 

   Үдшийн гоёлын даашинз эмэгтэй хүний биеийн өөг далдалж гоё сайхан хэсгийг нь тодотгодгоороо онцлог. Урт цагааны орчимд байрлах оёдлын газар материалаа өгч хийлгэхэд 45 мянгаас эхлэнэ. Гар ажиллагаатай, оёход хэцүү, төвөгтэй загвар байвал 20-30 мянган төгрөг нэмэгдэнэ. Эндэхийн оёдолчдын ярьж байгаагаар 95 мянган төгрөг л байхад загвар хийц нь давтагдашгүй үдшийн даашинз хийлгэх бололцоотой гэсэн. Гэхдээ шинэ он ойртох тусам даашинзны захилга ихсэж одоо байгаа ханшнаас ойролцоогоор 20 мянган төгрөгөөр өсдөг гэж байлаа. Үдшийн даашинзаа захиалгаар хийлгэж гэж буй бүсгүйчүүд хамгийн түрүүнд өөрийнхөө галбирт тохирсон материалыг сонгох хэрэгтэй. Бусад оёдлын газрууд ч мөн ялгаагүй дээрх үнээр оёж байгаан Харин томоохон загварын товчоонууд захиалга ихтэй ачааллаа дийлэхгүй байгаа болохоор нэмж захиалга авмааргүй байна гэж хэлсэн.

 

     Өнөөдрийн байдлаар томоохон худалдааны төв болон захуудад шинэ жилийн гоёл арай зарагдаж эхлээгүй байна. Учир нь манай улс шинэ жилийн гоёл чимэглэлийнхээ ихэнх хувийг хятад улсаас авдаг. Цаанаа үйлдвэрлэж эхлээгүй учраас ирэх сарын 5 гэхэд эхний бараанууд орж ирнэ гэж худалдагч нар хэлсэн.

 

 

 

http://4.bp.blogspot.com/_uX4dwR1M7Vs/TQd1smONQlI/AAAAAAAAALo/6VgZa-Sjjds/s1600/dress2.jpg

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.