Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

"100 Гоёлын даашинз"-ны үдэшлэг болно

     “East Maven" агентлагийн бүсгүйчүүдийн санаачлагаар өөрт хэрэгцээгүй байгаа шинэ болон хуучин даашинзаа солилцох, худалдах, мөн даашинзны худалдаанаас олсон орлогынхоо тодорхой хэсгийг бага дунд орлоготой залуу бүсгүйчүүдийг дэмжих зорилгоор сургалтанд хамруулах, зөвлөхтөй холбох, ажилд зуучлахад зарцуулахаар бяцхаан Хөрөнгө босгох үдэшлэг зохион байгуулах гэж байна.
 

     Энэхүү үдэшлэгээрээ бид "100 ГОЁЛЫН ДААШИНЗ"-ны худалдаа хийхээр төлөвлөж байгаа Үдэшлэгт оролцохын тулд та хуучин даашинзаа аваад ирэхэд л хангалттай. Харин худалдах гэж буй гоёлын даашинзаа дараах шаардлагын дагуу бэлдэж ирээрэй.
 

 

- Дараагийн бүсгүй шууд өмсөхөд таатай болгож цэвэрлэсэн байх
- Даашинзныхаа үнэ болон орлогоос хандивлах хувийг тодорхой болгосон байх
- Загварлаг, чамин, гоёлын даашинзнууд байх (таны даашинз хэт энгийн санагдвал даашинзаа илүү үнэд хүргэхийн тулд бага зэрэг чимэглэж бүтээлчээр хандахыг зөвлөе )
Үдэшлэгийн үеэр хамгийн ОНЦГОЙ даашинзыг шалгаруулж үнэ хаялцуулан дуудлагаар худалдана!
 

      Үдэшлэгийн Такс  5000 төгрөг ба маргааш 19:00 цагт болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99072386, 88779173 утсаар холбогдож авч болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.