Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

“Рио Тинто” компани Бундер ордын үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлнэ

        “Рио Тинто” групп нь 1873 онд байгуулагдсан 140 жилийн түүхтэй компани юм. Энэ компани 2007 онд 147 тэрбум доллараар үнэлэгдэж байсан ба дэлхийн зургаан тивд цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлодог.

 

       30 гаруй төрлийн бизнесийн үйл ажиллагааг нийт 50 гаруй улс оронд явуулдаг бөгөөд компанийн хөрөнгийн 43 хувь нь АНУ болон Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк,Индонез, Өмнөд Америк болон европын улсуудад байршдаг байна. Тэгвэл тус компани Энэтхэгийн Мадэй Прадиш мужид байрладаг Бундер ордоос жилд гурван сая каратын алмаз олборлохоор төлөвлөөд байгаа юм байна. Делигээс өмнө зүгт байрлах энэхүү орд ашиглалтад орвол алмаз үйлдвэрлэлийнхээ хэмжээг дэлхийн хамгийн том 10 ордын нэгд зүй ёсоор багтах аж.

 

     “Рио Тинто” компани 2004 онд анх илрүүлж байсан Бундер ордыг 25 жилийн хугацаанд ашиглавал 27.5 сая каратын алмаз агуулсан 37 сая тонн кимберлит буюу найрлагандаа алмаз агуулсан саарал хүдэр олборлон авах боломжтой гэнэ. “Рио Тинто” компанийн хувьд 500 сая ам.долларын өртөгтэй Бундер ордын үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар олборлолтод шаардагдах эхний хоёр шатны ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.