Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Таван сумын 450-иад мал хулгайлсан хэрэгтнүүд Өршөөлийн хуулийг хүлээж байна

    Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Өлзийт, Хэрлэн, Галшар, Батноров сумын 22 айлын хотыг харлуулж, хамаг малыг нь нядалж зарсан хулгайч нарт холбогдох хэрэг 19 удаа шүүхээс буцжээ. Нэг хэрэг ийм олон удаа шүүхээс буцаж байсан нь үгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн болон эрх зүйн тогтолцооны шинэтгэл хэрэгжээд эхэлчихсэн байхад 2010 онд болсон энэхүү хэрэг замхарч мэдэх нь. Үүр шөнөөр, заримдаа гэгээн цагаан өдрөөр портер, микро автобус хөлөглөн хотон дахь малыг нь газар дээр нь төхөөрч ачаад явчихдаг Хэнтий аймгийн бүлэг хулгайч нарын хэрэг үлгэр мэт. Энэхүү хэргийн талаар эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг хүргэе. Хэнтий аймгийн Хэрлэн сумын III багийн иргэн С.Оюунсайхан өөрийн эхнэр Д.Одонгэрэлийн хамт архинд дуртай нутгийн 3-4 залууг хөлслөн малын хулгай хийсээр уджээ. Анх Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Д.Батхуягийн найман адууны духыг сүхдэж унагаад гэдэс, толгойг нь үлдээгээд бусдыг ачаад явсан байдаг. Малчин Д.Батхуяг аймгийн Цагдаагийн газарт хандсанаар энэ хэргийн мөрдөн байцаалт эхэлжээ. Малын хулгайтай тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Г.Болор-Эрдэнэ энэ хэргийн халуун мөрөөр хэрэгтнүүдийг илрүүлснийхээ төлөө өөрөө хохирсон гэдэг. Хошууч Г.Болор-Эрдэнэ нь Д.Одонгэрэл С.Оюунсайхан нарыг Жаргалтхаан сумын малчин В.Даваасүрэнгийн дөрвөн үхэр, П.Лут-Арслангийн 23 адуу, Ж.Санжаасүрэнгийн 17 адуу, Мөрөн сумын III багийн малчин Б.Ганцогтын зургаан үхэр, Галшар сумын малчин А.Агваандоржийн дөрвөн үхэр, Д.Батбуянгийн 294 бог мал гээд нийтдээ 450 орчим малыг хулгайлсан болохыг илрүүлжээ. Баригдах үедээ гар нь малын цус болсон Д.Одонгэрэл “Би эмэгтэй хүн. Хөдөө явж байгаад биеийн юм ирээд гар цус болчихсон” гэсэн байдаг. Харин хамт явж байсан нөхөр С.Оюунсайхан нь “Эхнэрийн юм ирэхээр нь туслаж байгаад гараа цус болгочихлоо” гэжээ.

 

    Ингээд 2010 оны дөрөвдүгээр сард Д.Одонгэрэл С.Оюунсайхан нарыг цагдан хорьсон байдаг аж. 2008 оноос эхэлсэн энэхүү хэргийн улмаас 22 айлын 294 бог, 72 үхэр, 59 адуу, нэг тэмээ хулгайд алдагдаж иргэдэд 45 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хэргийг хамт үйлдсэн гэр бүлийн хоёр болох Эрдэнэбаатар, Оюунзул нар хэргээ аль хэдийнэ хүлээж, хохирлоо нөхөн төлөөд эхэлжээ. Гэтэл С.Одонгэрэл мөрдөн байцаагчид нөлөөлөхийн тулд Хэнтий аймгийн Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргалтай холбоо тогтоож чадсан байна. Д.Одонгэрэлийн эгч Д.Ариунгэрэлийн нөхөр Л,Пүрэвдорж нь С.Батжаргалын найз нь. Л.Пүрэвдорж дэд хурандаа С.Батжаргалд таван сая төгрөг өгч “Миний дүү нарыг мөрдөн байцаагч Г.Болор-Эрдэнэ байцааж байгаа. Та аргалаад өгөөч” гэжээ. Талууд тохиролцоонд хүрсэн бололтой Д.Одонгэрэл, С.Оюунсайхан нарыг наймдугаар сард суллажээ.

 

     Суллагдсаныхаа дараа С.Оюунсайхан Г.Болор-Эрдэнэ байцаагчийг унагахын тулд урхи тавьсан байдаг. Тэрээр “ХААН” банкны теллерээс хошууч Г.Болор-Эрдэнийн дансыг мэдээд дансанд нь нэг сая төгрөг хийжээ. Улмаар Г.Болор-Эрдэнэ рүү залгаж “Та тус болоорой. Таны дансанд сая төгрөг хийсэн шүү” гэжээ. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхийн тулд олон сараар гэр бүлээ орхиж, амин зуулгаа алдсан малчдын төлөө ажилласан хошуучид энэ доромжлол мэт санагджээ. Аливаа хэрэг мөрдөж байгаа цагдаад иймэрхүү нөлөөлөх ирдэг учир Г.Болор-Эрдэнэ гэрчүүдийг цуглуулж, видео бичлэг хийн сая төгрөгийг эзэнд нь хүргэж өгсөн байна. Тавьсан урхи нь бүтэлгүй болсон учир гэмт этгээдүүд тасгийн дарга С.Батжаргал, мөрдөн байцаагч Г.Болор-Эрдэнэ нарыг өөрсдөөс нь мөнгө нэхсэн гээд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулжээ. Үүнээс С.Батжаргал буруутай болж цолгүй, ажилгүй хоцорсон бол Г.Болор-Эрдэнийн буруугүй нь нотлогдсон байна. Харин Д.Одонгэрэл С.Оюунсайхан мөрдөн байцаалтын явцыг удаашруулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байлаа. Гэсэн ч Г.Болор-Эрдэнэ 2012 онд хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг хэлэлцээд Д.Одонгэрэлд 12, Д.Оюунсайханд найман жилийн хорих ял ногдуулсан байна. Шүүхийн шийдвэр гарсан байтал Д.Одонгэрэл хорих ангид ял эдлэлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн гадуур эмчлүүлэх явцдаа мөрдөн байцаагч Г.Болор-Эрдэнэээс өшөө авсаар өдийг хүрчээ.

 

   Д.Одонгэрэлийн төрсөн эгч нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч Д.Ариунгэрэл юм байна. Тэрээр Д.Одонгэрэлийг умайн хүзүүний хорт хавдартай хэмээн хуурамч акт бичиж, батлан даалтад гаргаж байсан нь илрээд байна. Д.Одонгэрэл нь батлан даалтад гарсан хугацаандаа хошууч Г.Болор-Эрдэнийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд дөрөв, АТГ-т хоёр удаа шалгуулсан байна. Албаныхан Г.Болор-Эрдэнийг шалгаад буруугүйг нь тогтоожээ. Энэ хугацаанд Д.Одонгэрэл өөрийн танилуудаар дамжуулж шүүхээр шийдүүлсэн хэргээ прокурорын эсэргүүцлээр мөрдөн байцаалтад буцаалгаж чаджээ. Д.Одонгэрэлийн дүүгийн нөхөр нь Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Ариунболд, найз нь прокурор Мөнхзул гэдэг хүн бий. Харин С.Оюунсайханы найз нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг нэгэн. Эдгээр хүмүүсийн нөлөөллөөр Д.Одонгэрэл болон түүний нөхөр хэргээ задалсан ч байж болзошгүй.

 

     Хэргийг мөрдөн байцаалтад буцаасны дараа ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэд 2800 хуудастай 10 хавтаст хэрэгтэй огт танилцаагүй гэдэг. Тэгсэн мөртлөө “2010 оноос шалгаж эхэлсэн хэргээ шүүхээр шийдвэрлүүлж чадалгүй иргэдийг чирэгдүүлсэн” хэмээн Г.Болор-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авчээ. Ингээд Хэнтийгээс Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллуулахаар томилсон байна. Үүнийг мэдсэн Д.Одонгэрэл хэвлэлээр “Авлига авсан цагдаад ЦЕГ-аас арга хэмжээ авлаа гэсэн мэдээлэл гаргуулжээ. Г.Болор-Эрдэнэд оногдуулсан энэхүү захиргааны арга хэмжээ буруу байсан нь хожим ч гэсэн тогтоогджээ. 2010 оноос хойш дөрвөн жил шүүхээр явж буй энэхүү хэргийг удахгүй Хэнтий аймгийн шүүх хэлэлцэх ажээ. Энэ хэрэг өмнө нь шүүхээс 19 удаа буцаж байсан. Шалтгаан нь, шүүгдэгчид шүүгчдээс, улсын яллагчаас, иргэдийн төлөөлөгчдөөс татгалзаж, өмгөөлөгчөө сольдгоос болдог байна. Мөн энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан Ч.Энхээ /одоогийн Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/, М.Ганбаатар /Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга/, Пүрэвлхам нар шүүх хурал давхацсан, өвчтэй, гадаадад явж байна, ажил явдал гарсан хэмээн хойшлуулах хүсэлт гаргасаар иржээ. Үүний улмаас малаа алдсан 22 малчин шүүх хуралд ирэхээс залхсан байна. Зарим нь хохирлоо нөхөн төлүүлэх өдрийг хүлээсээр мөнх бусыг үзжээ. Д.Одонгэрэл, С.Оюунсайхан нар нь бусдад учруулсан 45 сая төгрөгийн хохирлоо өдийг хүртэл төлөөгүй, шүүхэд ялж байгаад аваарай гэдэг аж. Шүүхийн шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлж байна л гэдэг. Нэгэнт гэрч нь, хохирогч нь тодорхой, нотлох баримт нь бүрдэж, хамсаатнууд нь хэргээ хүлээсэн 450-иад мал хулгайлсан хэргийг шийдэхгүй байгаа шалтгаан юу вэ. Арай Гэмт хэргийн тухай хуулиар малын хулгайчийн зүйлчлэлийг зөөлрүүлж, Өршөөлийн хуулиар гэмт хэрэгтнүүдийг гэм зэмгүй үлдээхийг хүлээж байгаа юм биш биз.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗочинMongols13
2014 оны 05 сарын 27
Hulgai hisen ni hangalttai notlogdood,hajuugar ni zugeer ajlaa hiij baiga humusig chiregduulj baiga iim ***nuud hejee ch zasrahgui.shuud buud.bas zasgaar tejeelgeh sanaatai.
0
0
Зочин
2014 оны 05 сарын 26
manai mongold urshuu***in xu*** gej sxan ymnii tusaar xulgaich nar l xamgiin sxan amidardag n unen biz de.Elbegdorjiin buyanaar xun alsan xumuus bas az jargaltai sxan amidarch bna sh de
0
0
сандагЗочин
2014 оны 05 сарын 26
ер нь өршөөлийн ху***йг гаргахдаа дахин гэмт хэрэг үйлдвэл урд эдлэлж байсан ялыг шинээр нэмж тоолно гэж бүгдийг нь гарын үсэг зуруулж гэрээ хийж баталгаажуулж гаргах хэрэгтэй
0
0
Зочин
2014 оны 03 сарын 21
Araichdee 450 tolgoi *** 45 saya bhdaa yahaw dee
0
0
Зочин
2014 оны 03 сарын 20
Өршөөлийн ху***йг хүлээж янз бүрийн арга саам хэрэглэж байна. Тэмүүжин сайд энэ мэтийн луйварчидтай тэмцэх хэрэгтэй. Цаана нь хохироод хотоо харлуулаад үлдсэн олон хүн байна шүү дээ.
0
0
Зочин bolorerdene
2014 оны 03 сарын 18
Za hvmvvsee nadtai adihan nertei iim murdun baitsaagch ingej hvmvvsiin ner turd haldsand hvltsel uchie. Ner negtiin chih.....yu gdg bilee. Ingej olon hvnii ner usig bichij ner hvnd, alban tu***lig unagah hereg bsn ymuu!!!! Amidaa mini chmd gej zuwluhud uuriinhuu buruug haazailsan hvn dahiad buruuddag ym shvv
0
0
Зочин
2014 оны 03 сарын 18
Edgeer hvmvvs 4 jil hohirson ym bn shdee. Ter murdun baitsaagch, shuugch nar ni hudal hergiigg shiidej chadahgui bolohr l ingej udsan hereg l bn oilgomjtoi. Herwee vnen l ym bol yllah ni yasiin. Un***d bhnee bolorerdene gdg baitsagch ni uuriinhuu arisiig hamgaalaad bichvvlsen l bn shde. Uuriin doodohiig harahgui bj hvnii doodohiig harna geech l ym boloh shiw zailuul. Hamt ajillaj bsn dargaa, prokuroroo, shvvgchee bvgdiig ni awilgach gej heleed ooroo awilgach bish helmegdsen gn shvv!!! Tsagdaagiin deed baiguullaga ni buruug ni togtoogd za yahaw zaluu hvn gd tolgoig ni ileed ajlaas ni halahgui Gowisvmber lvv tulugdsun du bayrlamaar ym!!!! Awgai hvvhen shig hervvl hiih ym!!!!
0
0
Зочинtumruu
2014 оны 03 сарын 18
ene manaiarhangai hulgaichyyd yg vnen
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
hooh arai ch dee ali haa bsan 2010 on be olon uildeltei ih hohiroltoi olon hohirogchtoi hergee yagaad iim olon udaa hoishluuldag shuukh be dabarsan hulgaich nariig oogshuulj bdag sonin l ym. ali esbel Khentiin shuukh hulgaich nariin tald ym bolob u
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
БОЛЬЁ ОО
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
Малын хулгайч нарыг шууд гарыг нь тайрах хэрэгтэй муу ***нууд.
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
tsalin nemehees hamgiin turuund hiih ajil bol tsus oirtson shuuhiin ajiltan shuugch nariig ul suurias ni ehlen tseverleh heregtei. orond ni toriin shalgaltand tentssen zaluusiig ajild avah heregtei. hamgiin gol ni tetgevertee suuh dohson avgai ovgochuud zaluuchuudiig ajiliin bairand hamgiin iheer daramtalj zovoodog ni unen.
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
Bolor-erdene tsagdaa ni ovoo doo shudraga baisan bna sh dee imm humuusiig demjih heregtei dee
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
arai denduu ym aa shuugch nar ni idesh hulgai hiilgej iddeg baih ooooooooooooo
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
Ene odo yu we iim udaj bgaa hergiig nurshuulj bgaa humuus bas holbootoi l bn daa. Maliin hulgai hiijiigaa Mongol hun bol uudgui nowsh l bga taarsan shiitgeliig n noogduulah heregtei.
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
ТЭмүүжин эхэлсэн шинэчлэлээ эргэн харж үзээчээ. Шинэчлэл сайн явагдахгүй байна. ЦАЛИНГ 3-5 сая хүргэж байгаач шүүгч нарт өөрчлөлт алга. ЦАЛИН дээшлүүлэхээр шүүгч ухаалаг, боловсролтой, шударга болохгүй л байна даа
0
0
Зочин
2014 оны 03 сарын 17
Ymar olon hyniig hohiroogoo ve?Shyygchid iim hulgaich naraas shan haramj avaad uugshyyldeg ym bish bizee?
0
0