НийгэмОнцлох мэдээ

Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа

Ковид-19 халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахалын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон арга хэмжээг зохион байгуулжээ.

Тухайлбал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах болон байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close