Дэлхийд

Дэлхий дээр 11-хэн хүнд л байдаг цусны бүлэг

Цусаа хандивлана гэдэг олон хүний амь насыг аварч байгаа ач тустай үйл хэрэг юм. Гэвч заримдаа өвчтөний цусны бүхий л үзүүлэлтэд тохирох цус олдохгүй байх тохиолдол бий. Хүний цус нь дөрвөн бүлэг байдаг. Эдгээр бүлэг нь тухайн өвчтөнд тохирохоос гадна резус-фактор нь бас таарч байх ёстой. Энэ хүчин зүйлс нь бидний цусыг бүрдүүлж байдаг эритроцитүүдийн гадаргуу дээр байх антигенүүдээс шалтгаалдаг. Энэ нээлтийг өнгөрсөн зуунд Америк-Австрийн эрдэмтэн Карл Ландштейнер хийж, үүгээрээ Нобелийн шагнал хүртэж байсан юм. Химич, дархлаа судлаач тэрбээр судалгаагаараа мэс заслын үеэр их хэмжээний цус алдсан олон хүнд донороо олоход нь тус болсон юм. Үүнээс өмнө эмч, эрдэмтэд яагаад нэг бүлгийн цус нэг өвчтөнд нь тохирч байхад нөгөөд нь таарахгүй байгааг мэддэггүй байлаа.

Гэхдээ резус-факторыг нээснээс хойш эерэг, сөрөг гэсэн хоёр л ангилалтай байдаг гэж үздэг байв. Харин 1961 онд Австралийн нэгэн эмнэлэгт Австралийн уугуул омгийн төлөөлөгч нэгэн бүсгүй иржээ. Түүний резус-фактор стандартаас огт өөр байсан тул “0” гэсэн шинэ ангилал бий болжээ. Ийм цустай хүмүүс аль бүлгийнх нь хамааралгүйгээр бүх хүнд тохирдог цустай юм байна.

ДЭМБ “тэг” резустэй нийт 11 хүнийг л дэлхий дахинаа бүртгэж авчээ. Энэ 11 хүн бүгд тус тусын тусгай банкинд цусны нөөцөө хадгалуулдаг. Учир нь тэдний цусыг бусдад сэлбэж болох ч өөрсдөд нь бол зөвхөн өөрсдийнх нь цус л тохирдог байна. Тиймээс өөрийнхөө цусны асар их нөөцтэй байхгүй бол хагалгаа, осол зэрэгт хэрэгтэй боолно.

Тэг резус фактортой яг хэдий тооны хүн байдаг нь одоо ч тодорхойгүй байна. Тиймээс ийм цустай хүнийг хайх ажиллагаа эрчимтэй явагддаг аж.

Эх сурвалж: gippokrat.by

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close