Эрүүл мэнд

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

2010 оноос хойш зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 оны 05 дугаар сараас эхлүүлж, 2020 оны 07 дугаар сард “Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг” нэртэйгээр 100 хувь ашиглалтад оруулж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, 8 давхартай.

Мөн дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн 10 багц 3580 ширхэг, нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил нийлүүлэгдэх бөгөөд Ковид-19″ халдварт цар тахал болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дэлгэн ажиллуулах 1000-1500 орны нөөцтэй. Жилд 10.000-12.000 гаруй эхийг амаржуулж, 5000-6000 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120.000 гаруй  хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтай аж.

Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг нь улс орон ялангуяа нийслэлийн хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулахуйц онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй тусламж үйлчилгээнд шилжин ажиллахаар нөөц бололцоог бүрэн хангахуйц эмнэлэг юм.

Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал:  Хүүхдийн тусламж үйлчилгээндээ хүүхдийн ерөнхий мэс засал үүнд эрүү нүүрний мэс засал, нүд, чих хамар хоолойн мэс засал мөн амьсгалын замын эрхтний эмгэгийн тасгууд, хоол боловсруулах эрхтний эмгэгийн тасаг, зүрх судасны эмгэгийн тасаг гэх мэтчилэн төрөлжсөн мэргэжлийн тасгуудыг үе шаттайгаар хөгжүүлнэ. Хүний нөөцийн хувьд бэлтгэгдээд эхэлсэн бөгөөд 2020 ондоо эх барих эмэгтэйчүүд чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Хүрээ амаржих газарт  жилдээ 5-6 мянган эхийг эсэн мэнд амаржуулж нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол  “Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг”-т 10-12 мянга хүртэл эхийг амаржуулж жилд дунджаар 5-6 мянган хүүхдэд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлнэ.

90oom5mr Эх хүүхдийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close