Нийгэм

129-р цэцэрлэгийн багш, ажилчид суулт зарлажээ

Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчид суулт зарлажээ. Тэдний ингэх болсон шалтгаан нь хуучин цэцэрлэгийн эрхлэгчийг нь эргүүлэн томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм.

Учир нь 2014-2018 он эрхлэгч хийж байсан Ө.Алдармаа нь ажиллах хугацаандаа Цахимаар 20-30 хүүхэд цэцэрлэгт бүртгээд бусад хүүхдүүдийн эцэг, эхээс хандив нэрийдлээр 500 мянгаас 1.5 сая хүртэлх төгрөг авдаг байжээ. Түүнчлэн төрөл төрөгсдөө ажилд оруулдаг. Тэр тусмаа ЕБС-д сурдаг хүүгээ жижүүрээр ажилд авч, ажилд орсон эхний сард нь ур чадварын урамшуулал гэж 25 хувийн нэмэгдэл хөлс олгодог байжээ.

Энэ мэт Ө.Алдармаагийн хууль бус үйл ажиллагааг Нийслэлийн боловсролын газар, НМХГ, Нийслэлийн захирагчийн ажилд мэдэгдэхэд тэдгээр гурван шатны байгууллагаар буруутай гэдэг нь тогтоогдсон. Мөн Авилгатай тэмцэх газар шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгэж ажлаас нь 2018 онд чөлөөлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close