Дэлхийд

20 жилийн дотор 32 дипломын эзэн болжээ

Индонезийн иргэн Велина Кусума тун өвөрмөц хоббитой, тэрхүү сонирхолтой 20 гаруй жил үнэнч яваа нэгэн юм. Тэрбээр сурах дуртай бөгөөд байнга л диплом авч байдаг гэнэ.

Энэ бүгд 18 настай байхаас нь эхэлжээ. Велин Сурабайягийн их сургуульд үйлдвэрлэлийн барилгын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш сурахаа зогсоогоогүй байна.

“Их сургууль бол миний хобби. Би үнэхээр сурах дуртай. Их сургуульд ороод, практикт хэрэгтэй мэдлэгээ олж авч чадна гэдэгтээ би итгэдэг” хэмээн Кусума ярьжээ.

Индонез залуу өдгөө бакалаврын 11, магистрын 3 зэрэгтэй, мэргэжлийн 18 гэрчилгээтэй юм байна. Ийм олон тооны дипломтой болохын тулд Велин нэгэн зэрэг олон их сургуульд зэрэг суралцдаг гэнэ.

Кусума дунд сургуульд байхаасаа л сурах дуртай байсан болохоор ЕБС-ийн хөтөлбөрт байдаггүй олон курс дамжаанд явдаг байсан гэнэ. Ингээд компьютер, ня-бо бүртгэл, англи хэл судалжээ.

Велин одоо үүгээр зогсох хүсэлгүй байна. Тэрбээр цаашид бүхий л амьдралынхаа турш сурч, шинжлэх ухааны олон зэрэг горилох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: korrespondent.net

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close