Нийгэм

Хамтран ажиллах талаар санал солилцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

dund1-1024x682 Хамтран ажиллах талаар санал солилцлоо

Уулзалтын үеэр хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Германы ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр анхааран ажиллана гэдгээ Элчин сайд, ноён Ёорн Розенберг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close